Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ЕРГИИН ГАЗРЫН ДАРГЫН


ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ


...../Н.ТЭГШБАЯР/








^ШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ТУХАЙ ГЭРЭЭ








2013 оны0-р сарынС^ны өдөр Улаанбаатар хот





Ерөнхий зүйл.





Нэгталаас Цөмийн энергийн газар (цаашид “ЦЭГ” гэх), нөгөө талаас 1017Х,


1018Х, 1021Х, 1068Х тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын Татварын


ерөнхий газарт бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн 2074737 тоот гэрчилгээ бүхий


“Гурвансайхан” хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид “тусгай


зөвшөөрөл эзэмшигч” гэх) нь Цөмийн энергийн газрын даргын 2010 оны 04 дүгээр


сарын 29-ний өдрийн 115 тоот тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах зааврыг үндэслэн Дундговь ба Сүхбаатар


аймгуудын Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил ба Түвшинширээ,


Уулбаян сумдын нутагт орших Хайрхан, Гурвансайхан, Хараат ба Өлзийтийн


ураны ордуудын (цаашид хамтатгасан ойлголтоор “орд” гэх) ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны үед хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе


шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.








Нэгдүгээр зүйл. Гэрээний нөхцөл, хугацаа


1.1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч


Г' дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ:


1.1.1. Орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл;





1.1.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;


1.1.3. Сонгосон олборлолтын аргын үр ашгийг баталгаажуулах чиглэлээр


орд дээр хийгдэх ажлууд.





1.2. Орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг 2013 оны 11 дүгээр сарын


31-ний дотор Цөмийн энергийн газарт ирүүлнэ.


1.3. Холбогдох төрийн байгууллагуудаас шаардлагатай бүхий л зөвшөөрөл,


эрхийг хугацаанд нь авсан байна.





1.4. Дундговь ба Сүхбаатар аймгуудын Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан,


Өндөршил ба Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт орших Хайрхан,


Гурвансайхан, Хараат ба Өлзийтийн ураны ордуудын ашиглалтын өмнөх





1


 GO














үйл ажиллагаа энэхүү Гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн


хугацаанд үргэлжилнэ.


Хоёрдугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





2.1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах эрх бүхий хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын тайлангаа эрх бүхий мэргэжпийн


зөвлөлөөр хэлэлцүүлж, ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд ашиглалтын


өмнөх үйл ажиллагаа эхлэхээс өмнө бүртгүүлсэн байна.





2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх ажлын зөвшөөрлүүдийг авсан байна. Үүнд:


2.2.1. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл.


2.3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн


Г бодис, цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмж ашиглах зөвшөөрөл


/Байгаль орчин, ногоон хөгжпийн болон Уул уурхайн яам, Цөмийн энергийн


газар, Орон нутгаас олгодог зөвшөөрлүүд/ -үүдийг авсан байна. Үүнд:


2.3.1. Ус ашиглах гэрээ;


2.3.2. Газар ашиглах зөвшөөрөл.


2.3.3. Компаний нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, нөхөн сэргээлтийн


ажпын зардлыг тогтоосон журмын дагуу гаргаж ажиллана.


2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний биелэлтийн тайланг жил тутам гаргаж





ирүүлэхээс гадна ашиглалтын өмнөх үйл ажиллагааны явцын тухай


мэдээллийг ЦЭГ-т шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бичгээр мэдэгдэж


байна.


2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор Цөмийн


энергийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа үед холбогдох баримт,


бичгүүдтэй танилцах боломж олгон, үйлдвэрлэлийн талбайд саадгүй


нэвтрүүлэх, ирсэн мэдэгдлийн хариуг дурдсан хугацаанд гаргаж өгч байх


үүргийг хүлээнэ.


2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй


холбоотой хүсэлтээ ЦЭГ-т бичгээр гаргаж болно.





2.7. Орд ашиглахтай холбоотой бүх төрлийн бичиг баримтыг Монгол хэл дээр


үйлдсэн байна.


2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний биелэлтийг Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах зааврын 5.1-д заасан хугацаанд ЦЭГ-т


ирүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл бүрдсэнд тооцно.


Гуравдугаар зүйл. Цөмийн энергийн газрын эрх, үүрэг


3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон


ашиглалтын өмнөх үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах


шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай бичгээр мэдэгдэж авч байна.





2


3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй


холбогдолтой гарсан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн


дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


3.3. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай


зөвшөөрөл эзэмшигчийн саналыг авсан байна.


3.4. Гэрээний заалтуудын биелэлтэнд үзлэг, шалгалт хийх тухай мэдэгдлийг


шаардлагатай үед бичгээр хүргүүлж холбогдох үзлэг шалгалтыг явуулна.


Дөрөв дүгээр зүйл. Гэрээний хэрэгжилт, түүнийг дүгнэх


4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 2


дугаар сарын 15-ны дотор ЦЭГ-ын Цацраг идэвхит ашигт малтмалын


хэлтэст ирүүлнэ.


4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний заалтыг зөрчсөн, тайланд гэрээний


заалт бүрийн хэрэгжилтийг тодорхой тусгаагүй тохиолдолд Цацраг идэвхит


ашигт малтмалын хэлтэс тайланг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн


дотор нэмэлт тайлбар авах шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид


бичгээр мэдэгдэж холбогдох тайлбарыг гаргуулж авна.


4.3. ЦЭГ гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан саналын хариуг


тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор


хариуг бичгээр хүргүүлнэ.


4.4. Гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг бичгээр авсан байна.


4.5. Энэхүү гэрээний биелэлтийг Гэрээний хугацаа дуусахаас 60-аас доошгүй


хоногийн өмнө Талууд хамтран дүгнэж, Орд ашиглах гэрээг хүчин төгөлдөр


мөрдөж эхлэх хугацааны тухай санал, дүгнэлтээ гаргана.


4.6. Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу энэхүү гэрээг цуцалж болно.


Тавдугаар зүйл. Бусад зүйл


5.1. Энэхүү гэрээ нь ЦЭГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий


төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


5.2. Гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд нэг хувийг Цацраг идэвхит ашигт


малтмалын хэлтэст, нэг хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус


хадгална.


5.3. Энэхүү гэрээтэй холбогдон гарах аливаа маргаантай асуудлыг талууд


харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг зорих бөгөөд нэгдсэн шийдэлд


хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.





з


5.4. Энэхүү Гэрээ нь зөвхөн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хүрээнд


үйлчлэх бөгөөд гэрээнд заагдаагүй үйл ажиллагаа явуулах, гэрээг бусад


хэлбэрээр ашиглахыг хориглоно.


5.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд


ЦЭГ-аас тогтоосон хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй тохиолдолд


Ашигт малтмалын тухай хуулийн 23.4 дэх хэсэгт заасан төлбөрийн


хөнгөлөлтийг хүчингүй болгож гэрээгээр хөнгөлсөн тусгай зөвшөөрлийн


төлбөрийг нөхөн төлүүлнэ.


5.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь


тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагавраас


хамаарч гэрээ биелүүлээгүйн хариуцлага хүлээнэ.








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ


ТӨЛӨӨЛЖ: ТӨЛӨӨЛЖ:








ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАПТМАЛЫН ГУРВАНСАЙХАН” ХХК-ИЙН


ХЭЛТСИЙН ДАР&А ЗАХИРАЛ




















2013 оны 1 дүгээр сарын 2


Улаанбаатар хот


 Ь£





АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот








Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл хийгдэж


байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/, нөгөө


талаас Дундговь, Сүхбаатар аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил ба


Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт орших Хайрхан, Гурвансайхан. Хараат ба


Өлзийтийн ураны ордуудын 1017X, 1018X, 102IX, 1068X тоот хайгуулын тусгай


зөьшөөрлүүд эзэмшигч ‘Турвансайхан” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сайрын 2-ны өдөр


байгуулсан №АӨҮАГ-№2013/01 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн №АӨҮАГ-№2013/01) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Дундговь, Сүхбаатар аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил ба


Түвшинпшрээ, Уулбаян сумдын нутагт орших Хайрхан, Гурвансайхан, Хараат ба





Өлзийтийн ураны ордуудын талбайн ашигт малтмалын хайгуулын 1017Х, 1018X, 102IX,


1068X тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр


дуусгавар болно.


2 Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж





байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


П


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4 Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг








2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн











[игчийг төлөөлж:





1К-ийи захирал


.Баг-Очир


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН АКТ


№2016/10





2016.04.29


Нэг талаас Цөмийн энергийн газар, нөгөө талаас Дундговь аймгийн Өлзийт


сумын нутагт орших Хайрханы ураны ордын XV-001017, Дундговь аймгийн


Гурвансайхан сумын нутагт орших Гурвансайханы ураны ордын ХҮ-001018, Дундговь


аймгийн Баянжаргалан, Өндөршил сумдын нутагт орших Чойрын талбай дах Хараатын


ураны ордын ХҮ-001021, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт


орших Өлзийтийн ураны ордын ХҮ-001068 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл


эзэмшигч “Гурвансайхан” ХХК нар харилцан тохиролцож 2013.01.02-ны өдөр


№АӨҮА-2013/01 тоот АӨҮА-ны гэрээ байгуулсан байна.


Цөмийн энергийн газар 2014 оны 12 сард татан буугдаж цацраг идэвхит ашигт


малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа АМГ-т харъяалагдах болсон тул


Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний биелэлтийг АМГ, “Гурвансайхан” ХХК


хамтран дүгнэвэл:


1,Орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл


Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт орших XY-001068X


хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Өлзийтийн ураны ордыг газрын дор уусган олборлох


аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг 2015.04.03-ний өдөр ЭБМЗ-өөр


хэлэлцүүлж СТР-07/15 дугаартай дүгнэлт гарсан байна. АМГ-ын даргын тушаалын


дагуу АМГ дахь Геологийн төв архивт ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгсөн байна.


Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших ХҮ-001017, Дундговь аймгийн


Баянжаргалан, Өндөршил сумдын нутагт орших ХҮ-001021 тоот хайгуулын тусгай


зөвщөөрөлтэй Хайрхан, Хараатын ураны гидрогени ордуудыг газрын дор уусгах аргаар


олборлож боловсруулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг ЭБМЗ-өөр


2014.06.25-ны өдөр хэлэлцүүлж СТР-04/14 дугаартай дүгнэлт гаргуулсан байна.


Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газрын Геологийн мэдээллийн төв


архивт ТЭЗҮ-ийн тайланг нь хүлээлгэн өгсөн байна.


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших ХҮ-001018 хайгуулын


тусгай зөвшөөрөлтэй талбай дахь Гурвансайханы ураны гидрогени ордыг газрын дор


уусган олборлох аргаар ашиглах салбар үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг


2015.07.02-ны өдөр ЭБМЗ-ийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж Стр-07/15 дугаартай


дүгнэлт гарсан байна. Энэ ТЭЗҮ-ийн бичвэрийг цаасаар болон дискээр АМГ-ын


Геологийн мэдээллийн төв архивт хүлээлгэн өгсөн байна.


2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ


Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хайрхан, Дундговь аймгийн


Баянжаргалан, Өндөршил сумдын нутагт орших Хараатын ураны ордууд дээр





1


туршилтын үйлдвэрлэл явуулах Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан


үнэлгээ боловсруулж БОНХАЖЯ-аар батлуулсан байна.


Харин Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийтийн ордуудын хайГуулын ажлын


үеийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2014 онд мэргэжлийн


байгууллага болох Глобал-Енвайрон ХХК-аар боловсруулсан байна. Гэвч эдгээр


байгаль орчны нарийвчилсан үнэлгээг газрын доор уусгалтын аргаар олборлолт явуулах


технологийн талаар БОНХАЖЯ-наас гаргасан ажлын хэсэг тусгайлан дүгнэлт гаргасны


дараа хэлэлцэнэ гэсэн боловч тодорхой бус шалтгаанаар 2014 оноос хойш одоог хүртэл


хэлэлцүүлээгүй байна.


3. Сонгосон олборлолтын аргын үр ашгийг баталгаажуулах чиглэлээр орд


дээр хийгдэх ажлууд


Ордын олборлолтын технологийн параметрүүдийг сонгохдоо Хараат, Хайрханы


ордууд дээр 1994, 1996 болон 1998 онуудад хийсэн газар доор уусган олборлох


туршилтын үзүүлэлтүүд болон 2012 онд Геологийн төв лабораторт Гурвансайхан,


Өлзийтийн ураны ордуудын хүдэр дээр хийсэн уусгалтын технологийн. туршилтын үр


дүнг ашигласан байна.


Хараатын ордын газрын доорх усны түвшингээс дээш орших хүдрийг уусгах


туршилтыг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Гидрометаллургийн лабораторт 2014 онд


хийлгэсэн байна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүргийн хүрээнд:


Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн


бодис, цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмж ашиглах зөвшөөрлийг авсан байна.


Энэ ажлын хүрээнд “Гурвансайхан” ХХК-ийн хөрөнгө оруулагч Денисон майнис


корпораци өөрийн 85%-ийн эзэмшлээ Чехийн “Ураниум индастри” ХХК-д


шилжүүлэхээр тохиролцоонд хүрсэн боловч хөрөнгө оруулалтын асуудал одоогоор


шийдвэрлэгдээгүй байна. Үйлдвэр байгуулагдсан үед шаардлагатай химийн бодисын


тусгай зөвшөөрлүүд болон бусад зөвшөөрлүүдийг авахаар төлөвлөсөн байна.


Иймд гэрээнд дурдсан холбогдох баримт бичгүүдийг үндэслэн энэ гэрээний


үүргийг Гурвансайхан ХХК үндсэнд нь биелүүлсэн байна гэж үзэн гэрээний биелэлтийг


хамтран дүгнэв.