Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй





                                        Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай

                                                                     гэрээ                   
                                                    №АӨҮА-2 012/ 0 3 
 

                                                              Ерөнхий зүйл


Нэг талаас Ашигт малтмалын газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас 5456Х тоот


тусгай зөвшеөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн татварын албанд


бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 9011039111 тоот гэрчилгээ бүхий Геомин ХХК (цаашид


компани гэнэ) нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 23-р зүйлийн заалт, АМГ-ын даргын


2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 90 тоот тушаалын 4 дэх заалтыг үндэслэн Баян-Өлгий


аймгийн Сагсай, Улаан хус сумдын нутагт орших 5456Х тоот хайгуулын тусгай зөвшөеролтэй


галбайн Мушгуу алтны үндсэн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хийгдэх


үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан


тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 
 

                                 Нэгдүгээр зүйл. Гэрээний нөхцөл, хугацаа


1 .Ашиглалтын өмпөх үйл ажиллагааны үед шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах


ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


а. Нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, нөөцийн тайланг ЭБМЗ-өөр


хэлэцүүлж, Улсын нөөцийн бүртгэлд оруулах.


б. Ордыг ашиглах техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулж, ЭБМЗ-өөр


хэлэлцүүлэх.


в. Газрын доорхи усны хайгуулыг үргэлжлүүлж, үйлдвэрийн усан хангамжийн


асуудлыг шийдвэрлэх.


2. 0рд апшглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 1 дүгээр сарын 30 ны


дотор АМГ-т ирүүлнэ.


З.Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


4. Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаан хус сумдын нутагт орших 5456Х хайгуулын


талбайн Мушгуу алтны үндсэн ордын ашиглалтын өмиөх үйл ажиллагааг 2015 оны 2 дүг.ор


сарын 16-нд дуусгавар болгоно. 
 

                            Хоёрдугаар зүйл. Тусгай зөвшөрөөл эзэмшигчийн эрх, үүрэг 
 

1 .Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг


улсын төсөвт төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хийхээс өмнө засгийн


газрын 2007 оны 81 тоот тогтоолооор баглагдсан журмын дагуу байгуулсан байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


а. Газар ашиглах зөвшөөрөл авах.


б. Усны гэрээ хийх


в.






З.Орд ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис


ашиглах зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


а. Хэрэглэгдэх химийн бодисны зөвшөөрлийг авах.


б.


в.


4. Гэрээний биелэлтийн тайланг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш жил тутам


АМГ-т ирүүлнэ.


5-Тусгай зөвшөерөл эзэмшигч гэрээний биелэлгийн талаар болон ашиглалтын омнөх


үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг АМГ шаардлагатай гэж үзсэн гохиолдолд бичгээр


мэдэгдэх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуг мөн бичгээр хүсэлтэд заасан хугацаанд

ирүүлнэ.


6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалг хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


7. Гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан хүсэлтээ АМГ-т бичгээр


гаргаж болно.


8.0рд ашиглахтай холбогдсон бичиг баримтыг Монгол хэл дээр үйлдсэн байна.


9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно. 
 

                      Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1 .Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнех


үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


бичгээр хүргүүлнэ.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон


гарсан хүсэлтийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


З.Энэхүү .гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн саналыг авсан байна.


4.Гэрээний заалтуудын биелэлтэнд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ. 
 

                                      Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл


1.Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг


зурсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2.Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт


(гэрээний заалтууд бүрэн биелэсэн акт)-ийн тухай АМГ-ын шийдвэр гарсаны дараа хамтран


дүгнэж акт үйлдэнэ.


3. Гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд нэг хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал хариуцсан


төрийн захиргааны байгууллагын нэгжид, нэг хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нэг хувийг 

кадастрын бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.




                                                                     2









4.Энэхүү гэрээний биелэлттэй холбоотой гарах аливаа маргааныг гэрээлэгч талууд


харилцан тохирч шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох


хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.





                        Гэрээ байгуулсан: 

Ашигт малтмалын газрыг төлөөлж:                                    Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж: 

Уул уурхай,  судалгааны хэлтсийн                                       “Геомин” ХХК-ний гүйцэтгэх захирал 

дарга                        Ц.Даваацэрэн                                                                                 Г.Бат-Эрдэнэ



Танилцсан:



                УУСХ-ийн ТБОТ-ийн дарга                                   Б.Элбэгзаяа







Боловсруулсан:




               УУСХ-ийн ТБОТ-ийн мэргэжилтэн                      Т.Буянбат



















 



                                                      Улаанбаатар хот.



 
                                           2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр





























































                                                               3


 

                                             АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

                                                               ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2015/03


                                                                                                                      2015.03.09





Нэг талаас АМГ, нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаан хус сумдын


нутагт орших Мушгуу алтны үндсэн ордын XV-005456 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч “Геомин” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2012 оны 02


дугаар сарын 16-ны өдрийн №АӨҮА-2012/03 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл: 
 

1. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд: 
 

БОНХЯ-ны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/B013 тоот Ерөнхий


үнэлгээний гүйцэтгэлийн хуудас гарсан байна. 
 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл


авсны дараа Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Байгаль орчны


нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх боломжтой гэж үзэн гэрээний үүргээ


биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг хамтран дүгнэв. 



АМГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ:                                                                 "ГЕОМИН" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ:

УУЛ УУРХАЙН                                                                           ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
ХЭЛТСИЙН ДАРГА                                        
             С.БАТТУЛГА                                                                                             Г.БОЛДБААТАР

















































Боловсруулсан: 

УУХ-ийн мэргэжилтэн                        Д.Маасүрэн 



 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ








2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаан хус сумын нутагт орших Мушгуу алтны


үндсэн ордын XV-005456 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч “Геомин” ХХК-


тай байгуулсан №АӨҮАГ-2012/03 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2012/03) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаан хус сумын нутагт орших Мушгуу алтны үндсэн


ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-005456 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.