Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ





2013 оны $ дугаар дугаар АӨҮА-2013/22/f^ Улаанбаатар


сарын^-ны өдөр хот


Ерөнхийзүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-008018 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9019011124 тоот гэрчилгээ, 2878992 регистрийн дугаартай “Брэйвхарт


ресорсиз” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний


сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан


Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Ховд аймгийн Зэрэг,


Чандмань сумдын нутагт орших Хавчиг Яргайтын талбай дахь Жаргалант-1 ордын алт-


зэсийн үндсэн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын


хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү


гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг хийж


гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын технологийн туршилт дахин хийх;


b. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;


c. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;


d. Уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


4. Ордын технологийн туршилтын хугацаа 2 жил байна.


5. Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдын нутагт орших Хавчиг Яргайтын талбай дахь


Жаргалант-1 алт-зэсийн үндсэн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 07


дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болгоно.


 Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411





дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


Г"


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


7. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


 3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.








Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.








1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.





4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүтнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-008018 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.








6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








Гэрээ байгуулсан:


1


БРЭЙВХАРТ


Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:


Брэйвхарт j/ ;сорсиз” ХХК-ийн захирал'


••••••••■••••••••••••a •i Ш.........К елли Клуер


TTI "8992


УГ _ ^ i ш














о


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ








2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Ховд аймгийн Зэрзг, Чандмань сумдын нутагт орших Жаргалант-1 алт-зэсийн


үндсэн ордын XV-008018 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Брэйвхарт


ресорсиз” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2013/22/92 тоот гэрээнд дараах нэмэлт


өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/22/92) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдын нутагт орших Жаргалант-1 алт-зэсийн ордын


талбайн атттигт малтмалын хайгуулын XV-008018 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016


оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж





байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.





3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1 -ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.





























•*!


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ №2016/7











2016.04.12








Нэг талаас АМГ, нөгөө талаас Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших


Жаргалант -1 талбайн Хавчиг яргайтын алт-зэсийн үндсэн ордын XV-008018


тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Брэйвхарт ресорсиз” ХХК харилцан


тохиролцож 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №АӨҮА-2013/22/92 тоот


гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:


2. Орд ашиглах ТЭЗҮ боловсруулах ажил:


Ховд аймгийн Зэрэг сумын нутагг орших Хавчиг яргайтын алт-зэсийн


үндсэн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “ММНС” ХХК-аар


хийлгүүлэхээр 2013 оны 07 сарын 01-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна.


3. Хавчиг Яргайтын алт - зэсийн үндсэн ордын технологийн


туршилтыг “Conres" Co. LTD 2013 онд хийж гуйцэтгэсэн байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай


зөвшөөрөл авсны дараа Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг


үндэслэн гэрээг хамтран дүгнэв.





















































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа