Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.БАДАМ

ӨГӨӨЖ БАЯНХАНГАЙ ХХК-НИЙ ЗАХИРАЛ Д.БАТМӨНХ

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗДТГ, УУЛ УУРХАЙН ААН-ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНГЭРЭЭ 
 

2016.04.13 Дархан 
 

Нэг. Гэрээний зорилго 
 

Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ашиглалтын болон хайгуулын


тусгай зөвшөөрөлтэй ААН, ЗДТГ-ын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж сумын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.





Хоёр. Уул уурхайн аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг: 
 

1 .Монгол Улсын Засгийн газараас зарласан Ажлын байр нэмэгдүүлэх жилийн ажлийнхүрээнд шаардпагатай ажлын байранд сумын үндсэн иргэдийг Засаг дарга болон ЗДТГ-ын
тодорхойлолттой авч ажиллуулах.


2. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хөрөнгө оруулалт болон санхүүгийн бодит


дэмжлэг үзүүлэх.


3. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутагтай хамтран ажиллах.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд


ажиллагсадын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сумын иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.


5.Жилд 5-аас доошгүй иргэдийг ажлын байраар хангаж ажиллах.


6.Уул уурхайн ил тод байдлыг хангаж ажиллах.



Гурав. Засаг даргын тамгын газрын хүлээх үүрэг:



1. Сумын нутаг дэвсгэрт хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг


үзүүлнэ.


2. ААН-Д үндсэн үйлдвэрлэлээс гадна бусад ажил үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг


дэмжинэ.


3. Уурхайн ажиллагсадыг орон нутагтаа аялуулах, амраах чиглзлээр хамтран


ажиллана.


4.ААН-ийн хэрэгцээний мах, сүү цагаан идээ нийлүүлэхэд хамтран ажиллана.


5.Сумаас уурхайн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцоно.



Дөрөв. Хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэлүүд: 
 

1. Сумын иргэдийг ажилтай орлоготой болгох.


2. Суманд хэрэгжих томоохон төсөл /орон сууц, зам гүүр, дэд бүтэц гэх мэт/


хэрэгжүүлэхэд хамтран оролцох.


3. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах.


4. Иргэд байгуулагуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах.


5.Амьдралын боломж муутай өрхүүдэд дэмжлэг үзүүлэх


6. Гэржүүлэх төслийг хэрэгжүүлэх


7. Малжуулах төслийг хэрэгжүүлэх


8. Байгаль орчныг нөхөн сэргээх, мод бут сөөг, олон наст ургамал тарих, мод


үржүүлгийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах


9.Багуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах


10. Ундны болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад хамтрдн ажиллах


11. Уул уурхайн сургалт, дадлага хийхэд хамтран ажиллах


12. Урлаг спортын өндөр амжилт гаргаж байгаа сумын тамирчдыг дэмжих


13.0рон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслан хамтран ажиллах


14. Сум орон нутгийн гадаад, дотоод харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах


15. Тэмдэглэлт баяр ёслолыг зохион байгуулахад идэвхтэй оролцон хамтран


ажиллах



Тав. Харилцан хүлээх үүрэг:



1.Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ харилцан бие биенээ хүндэтгэн


үзнэ.


2.Гэрээний биелэлтийн тухай cap бүр мэдээлэл солилцон улирал тутам дүгнэн


эрчимжүүлж баримтжуулан бүтээн байгуулалтын ажлыг хүлээлцэнэ.



Зургаа. Гэрээний үйлчлэх хүрээ, хугацаа:



Гэрээг хоёр тал үзэглэснээр хүчин төгөлдөр болж дүгнэснээр дуусгавар болно.


Гэрээг тухайн жилийн 12-р сарын 31-ний өдөр дуусгавар болгож дараа оны 4-р


сарын 01-ний өдрийн дотор хоёр тал харилцан дүгнэж шинэчлэнэ.


Бүрэгхангай сумын Засаг дарга Өгөөж баянхангай ХХК-тай 

2016 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний хавсралт




ХИЙГДЭХ АЖЛУУД





№ Хийгдэх ажил Төсөвт өртөг  Хугацаа Хариуцах эзэн
 

1 1. хуучин халуун усны барилгыг чийрэгжүүлэх фитнес төв болгон тохижуулж халаалт цэвэр бохирт холбох  20,0 2-р улирал Ж.Отгонтуяа 94940708



2 2.ЭМТ-ийн 80 жилийн ойн түүхэн ном хэвлэх 8,0 2-р улирал Ж.Отгонтуяа 94940708


3 З.Бүрэгхангай шинэ хотхонд баригдсан орон сууцуудыг нэгдсэн халаалт цэвэр ус ариутгах татуурганд холбох санхүүжилт 30,0 2-р улирал Ё.Баяр 99761639


4 4.Усан бассейны тохижилт, хүлэмж 5,0 2-р улирал С.Загас 99957652 



ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР