Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ





Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,


Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт,


Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн нэг


талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол улсын Сангийн Сайд


/цаашид "Сайд" гэнэ/, нөгөө талаас Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хүсэлт


гаргасан Монгол улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн 11/130 тоот улсын


бүртгэлийн гэрчилгээтэй, гадаадын хөрөнге оруулалттай аж ахуйн нэгж


байгуулахыг зөвшөөрсөн 02-0274 дугаартай гэрчилгээтэй, ашигт малтмалын орд


ашиглах 227A, 0852А, 5458А, 5459А, 1816X, 7805Х дугаарын лиценз эзэмшигч,


чулуун нүүрсний ордын олборлолтын үйл ажиллагаа явуулах “Чин Хуа-МАК-


Нарийн сухайт” ХХК болон “Монголын Алт”(МАК) ХХК /цаашид "Хөрөнгө


оруулагч" гэнэ/-тай хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг


тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав.


Нэг. Гэрээгээр зохицуулах зүйл


1.1.Энэхүү Гэрээ нь Хөрөнгө оруулагч Монгол улсын Өмнөговь аймгийн


Гурван тэс сумын нутаг дэвсгэрт Нарийн Сухайтын чулуун нүүрсний ордыг


үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа


явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах, тухайн хөрөнгө оруулалтын


зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэд, хэрэгжүүлэх хугацаа, гэрээ байгуулагч


талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохидуулна.


1.2.“Татварын ерөнхий” хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны


дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь


түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл


хамааран тогтвортой мөрдөгдөнө.





Хоёр. Үндсэн нөхцөл


2.1 “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь


хэсэг, “Ашигт малтмалын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны


дагуу хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2.0 сая америк


доллар тул 10 жилийн хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулав.


2.2 Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан


татвар 0-100,000,000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 хувиар,


100,000,000-аас дээш төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15,000,000


төгрөг дээр 100,000,000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 30 хувиар, импортын


барааны гаалийн албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 15 хувь буюу


энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан


хувь хэмжээнд байна.


Хөрөнгө оруулагч нь хатуу түлш /чулуун нүүрс/ олборлох тул Аж ахуйн


нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5


дахь хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс


орлогын албан татвараас эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 5 жилд 50


хувиар хөнгөлнө.


2.3 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.10 дахь заалт,


Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын


дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа Засгийн газраас


баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж байгаа гадаадын


хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн


зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмыг


импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.


2.4 Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд


ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ “0”-тэй тэнцүү байна.


2.5 Хөрөнгө оруулагч төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны


төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын


тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2.5 хувиар төлнө.


2.6 Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, зах


зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон валютын орлогоо захиран


зарцуулахад нь энэ талаар Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд олгодогтой адил


эрх, нөхцлөөр хангана.





Гурав.Байгаль орчин


3.1. Хөрөнгө оруулагч нь Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын





үнэлгээний тухай хуулинд заасны дагуу Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн


байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулан хэрэгжүүлнэ.


3.2. Байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд


шаардагдах хөрөнгийг хариуцна.


3.3. Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ


биелүүлэх баталгаа болгож сумын Засаг даргатай хамтран нээсэн тусгай дансанд


байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн


төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө Монгол


Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аль нэг арилжааны банкинд


байршуулна.


3.4. Хөрөнгө оруулагч байгаль орчны шинжилгээ хийх, мониторингийн иж


бүрэн үнэлгээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, жилд нэгээс доошгүй удаа


мэдээллийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад


хүргүүлиз.


3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай


хамтран хөрөнгө оруулагч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын экологи


эдийн засгийн, эдэлбэр газрыг нөхөн сэргээх үнэлгээг тооцох аргачлалыг


боловсруулна. Уг аргачлалд газрын гадаргын болон газрын доорхи усны, агаар,


ургамал амьтны аймгийн экологи эдийн засгийн үнэлгээг тусгана.





3.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай


тохиролцсон хугацаанд, зөвшилцсөн аргачлал дээр үндэслэн Нарийн сухайтын


нүүрсний уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын экологийн


хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т


заасны дагуу төлнө.


3.7. Газрын хэвлийн болон тусгай хамгаалалттай газар нутагт явуулах аливаа


үйл ажиллагаа, үйлдвэрлэлд хэрэглэх технологи, химийн хорт бодистой холбоотой


зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв


байгууллагаас “Газрын хэвлийг ашиглах тухай”, “Тусгай хамгаалалттай газар


нутгийн тухай”, “Химийн хорт бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх


байдлын үнэлгээний тухай” болон бусад хууль тогтоомжийн дагуу олгоно.





3.8. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”,


“Усны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу


байгуулна.


3.9. Ус ашиглах гэрээ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын


нарийвчилсан үнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө.





ЗЛО.Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй


холбоотой асуудлыг ‘Тазрын тухай” хууль, Газар ашиглах гэрээ, Байгаль орчинд


үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсанаар


хөрөнгө оруулагч нь бүрэн хариуцна.





Дөрөв. Дэд бүтэц


4.1. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн





асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


4.2. Хөрөнгө оруулагч нь “Нарийн сухайт”-ын нүүрсний уурхайгаас


Монгол-Хятадын хилийн “Шивээхүрэн-Сэхээ” боомт хүртэлх автозамыг Монгол


улсын болон Олон улсын стандартад нийцүүлэн барьж уурхайн ашиглалтын


хугацаанд замын арчилгаа засвар үйлчилгээг хариуцна.


4.3. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн


газар хоорондын “Авто тээврийн харилцааны тухай” хэлэлцээрийн дагуу


тээвэрлэлтийг явуулна.

















/


4.4.Хөрөнгө оруулагч нь “Нарийн сухайт-ын нүүрсний уурхайг эрчим


хүчээр хангахдаа Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Хилийн цэргийн Овоот


отрядыг цахилгаан эрчим хүчээр хангах өндөр хүчдэлийн шугам, дэд станцыг


барьж байгуулах арга хэмжээг авах болно.


Тав. Гэрээний хугацаа





5.1. Гэрээг 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2015 оны 7 дугаар


сарын 4-ний өдрийг хүртэл Южилийн хугацаатайгаар байгуулав.


Зургаа. Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг





6.1. Хөрөнгө оруулагч Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол


улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.


6.2. Хөрөнгө оруулагч гэрээний хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол,





хэвийн явуулах үүрэгтэй.


6.3. Хөрөнгө оруулагч Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс сумын


нутагт ашигт малтмал ашиглалтын 227А, 5459А, 6852А, 5458A, 1816X, 7805Х


лицензүүдээр олгогдсон талбайд ашигт малтмал хайх, олборлох мөн бүс нутгийн


дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3


жилийн хугацаанд нийт 5.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дараахи


хуваарийн дагуу хийнэ:





Хөрөнгө Хөрөнгө үүнээс


Хугацаа оруулалтын


оруулалтын хэмжээ Мөнгөн Бусад


жил /ам.доллар/ Хэлбэрээр Хэлбэрээр


1 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 433.090,00 433.090,00


2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл


2 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс


2007 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 2,433,090,00 100,000,00 2,333,090,00


3 2007 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс


2008 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 2,433,090,00 100,000,00 2,333,090,00


Нийт 5,299,270,00 200,000,00 5,099,270,00





6.4. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дараагийн жилийн


мөн өдрийг хүртэлх хугацааг энэхүү гэрээний хувьд "Хөрөнгө оруулалтын жил"


гэж үзнэ.





6.5. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан


хөрөнге оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний сард


багтаан Сангийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж, тухайн салбарыг


хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан Сайдад хүргүүлнэ.


6.6. Хөрөнгө оруулагч бүтээгдэхүүнээ борлуулснаас олсон орлогоо Монгол


Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аль нэг арилжааны банкинд


нээсэн дансанд эхлэн байршуулна.


6.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд төлөвлөснөөс


илүү хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд давсан хэсгийг дараагийн жилийн хөрөнгө


оруулалтад оруулж тооцох эрхтэй.


I »


6.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд,


бараа материал, оюуны өмч болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад байдлаар хийх


эрхтэй.


6.9. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын


холбогдолтой хууль тогтоомжийг дагаж мердөх үүрэгтэй.


б.Ю.Хөрөнгө оруулагч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм,


журам, батлагдсан стандартыг мөрдөж хөдөлмөрийн нөхцөлийг ханган ажиллах


үүрэг хүлээнэ.


б.П.Сайд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас


Тогтвортой байдлын гэрээнии баталгаа алдагдсан тохиолдолд Хөрөнгө оруулагч


баталгааг сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын


дагуу нэхэмжлэх эрхтэй.


6.12. Хөрөнгө оруулагч нь “Нарийн сухайт”-ын нүүрсний уурхайгаас


олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн


үнээр борлуулах арга хэмжээг авна.


6.13. Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Монгол


Улсын хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг туслалцааг үзүүлж болно.


Долоо. Сайдын эрх, үүрэг


7.1. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах орчныг гэрээний


хугацаанд тогтвортой байлгах талаар энэхүү Гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр


хангах үүргийг хүлээнэ.


7.2. Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний


нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.


7.3. Хөрөнгө оруулагч 6.3-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтаа


хийж буй эсэхэд Сайд тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв


байгууллагатай хамтран хяналт тавина.


7.4. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний 6.3-т заасан хэмжээ, хугацаанд


хөрөнгө оруулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 6 cap өнгөрвөл Сайд энэ тухай


хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө.


7.5. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор Хөрөнгө оруулагч


үүргээ биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Сайд дангаар


гэрээг цуцлах эрхтэй.





Найм. Гэрээ дуусгавар болох


I I


8.1. Дараах тохиолдолд гэрээг дуусгавар болно.


8.1.1. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд;


8.1.2. Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал


тохиролцсон тохиолдолд;


8.1.3. Аж ахуйн нэгж дампуурсан, хууль тогтоомж зөрчсөний учир эрх


бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд;


Ес. Бусад зүйл


9.1. Энэхүү Гэрээний үүргийн биелэлттэй холбогдон аливаа маргаантай


асуудал үүсвэл Талууд хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэнэ. Нэгдсэн


шийдэлд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль, тогтоомжийн


дагуу шийдвэрлүүлнэ.


9.2. Гэрээг 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод Монгол


хэл дээр 3 хувь үйлдэж баталгаажуулав.








ЭРЭЭ БАЙ ГУУЛСАН:


ymmmmsssss


^йонгол Улсын 3acij| вмнөгоаь АЙМАГ


1Н j ЧинХа i-MAK-Нарийн


газрыпЬөлөөл^Г ХХК-ийг төлөөлж:





ангийн^аш I азахирал


'АНХУЯГ .... ЖӨҮ СЮШАН