Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “БОРОО ГОУЛД” ХХК-ИЙН ХООРОНД 1998 ОНЫ


7 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДӨР БАЙГУУЛСАН “ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ”, 2000


ОНЫ 5 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР БАЙГУУЛСАН “ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН


ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ”-НД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ


ОРУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ





Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт, өерчлөлт оруулах тухай энэхүү Гзрээг нэг талаас


Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, нөгөө талаас “Бороо гоулд” ХХК дараах


байдлаар харилцан тохиролцож байгуулав. Үүнд:





1. ‘Тогтвортой байдлын гэрээ”-ний 2.2-т “Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн


орлогын албан татварыг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш эхний 3 жилийн хугацаанд


чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлөх, үүнээс цаашхи хугацааны жилийн татвар


ногдох орлогыг 100 000 000 /иэг зуун сая/ төгрегөөс доош бол 15 хувиар. 100 000 000


төгрөгеөс дээш бол 40 хувиар татвар ногдуулна” гэснийг Компаннйн төлбол зохих аж


ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний одрөөс эхлэн


0-3.0 тэрбум гөгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10


хувиар, 3.0 тэрбум төгрегнөөс дээш албаи тагвар ногдуулах жилийн орлого олсон


бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийи 25


хувиар нэмж албан татвар ногдуулиа” гэж өөрчлөх.


‘Тогтвортой байдлын гэрээ”-ний 2.4-т “Компанийн телбөл зохих ашигт малтмалын неөц





ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа ашигт


малтмалын холбогдолтой харилцааг зохицуулж буй хуульд заасаи хэмжээгээр’2 2000 оны


5 дугаар сарын 9-ний өдрийн “Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт, еөрчлөлт оруулах


тухай гэрээ”-ний 7-т “Тэр нь бүтээгдэхүүний борлуулалтын 2.5 хувьтай тэнцэнэ” гэснийг


“Компани нь ашигт малтмалын нөөц ашнгласпы төлбөрийг 2007 оны 8 дугаар


сарын 3-ны өдрөөс эхлэн Бороогийн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл


худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээиий


5.0 хувьтай тэнцүү хэмжээгээр төлнө” гэж өөрчлөх.


Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газар, “Бороо Гоулд” ХХК-ний хооронд





1998 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”, 2000 оны 5


дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт, өөрчлөлт


оруулах тухай” гэрээний салшгүй хэсэг мөн.





Энэхүү гэрээг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Нийслэл


Улаанбаатар хотноо Монгол, Англи хэлээр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь


адил хүчинтэй.





Энэхүү гэрээ нь гарын үсэг зурагдсан өдрөөс буюу 2007 оны 8 дугаар сарын 3-ны


өдрөес эхлэн хүчин тегөлдөр үйлчилнэ.





МОНГОЛ УЛСЫН ЗАСГИИН “БОРОО ГОУЛД” ХХК-ИЙГ


ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ: ТӨЛӨӨЛЖ:





САИГИЙН САЙД :


“БОРОО ГОУЛД” ХХК-ИЙН





ӨНХИЙЛӨГЧБӨГӨӨД


ЭТГЭХ ЗАХИРАЛ








Н. БАЯРТСАЩАН КОРПИ


 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “ЦАЙРТ МИНЕРАЛ” ХХК-ТАЙ


1998 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР БАЙГУУЛСАН “ТОГТВОРТОЙ


БАЙДЛЫН ГЭРЭЭ”-НД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ








Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү Гэрээг (цаашид “Гэрээ"


гэнэ) нэг талаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, нөгөө талаас "Цайрт


Минерал" ХХК (цаашид "Компани” гэнэ) дараах байдлаар харилцан тохиролцож байгуулав.


Үүнд:


1. “Тогтвортой байдлын гэрээ”-ний 2.2-т “Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн


орлогын албан татварыг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш эхний /тав/ 5 жилийн


хугацаанд чөлөөлж, дараагийн /тав/ 5 жилд /тавин/ 50 хувиар хөнгөлнө. Үүнээс цааших


хугацааны жилийн татвар ногдох орлого нь /нэг зуун/ 100 сая төгрөгөөс доош бол /арван


тав/ 15 хувь, /нэг зуун/ 100 сая төгрөгөөс дээш бол /дөч/ 40 хувиар татвар төлне.” гэснийг


“Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг энэхүү Гэрээнд


гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр


мөрдөгдөж буй “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд заасан


хувь хэмжээний /тавин/ 50 хувиар /хоёр/ 2 жилийн хугацаанд төлж, үүнээс цааших


хугацаанд уг хуульд заасан хувь хзмжээгээр бүрэн төлнө.” гэж өөрчлөх.


2. “Тогтвортой байдлын гэрээ”-ний 2.4-т “Компанийн төлбөл зохих ашигт малтмалын нөөц





ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа Ашигт


малтмалын холбогдолтой харилцааг зохицуулж буй хуульд заасан хэмжээгээр тооцно.”


гэснийг “Компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэхүү Гэрээнд


гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр


мөрдөгдөж буй “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу /тав/ 5 хувиар төлнө.”


гэж өөрчлөх.


Энэхүү Гэрээ нь Монгол улсын Засгийн газраас “Цайрт Минерал” ХХК-тай 1998 оны 5 дугаар





сарын 13-ны өдөр байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний салшгүй хэсэг мөн.


Энэхүү Гэрээг 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар


хотноо Монгол, Англи хэлнээ тус бүр /хоёр/ 2 хувь үйлдсэн бөгөөд хувиуд адил хүчинтэй.





Энэхүү Гэрээ нь 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

















МОНГОЛ УЛСЫН ЗАСГИИН ГАЗРЫГ “ЦАЙРТ МИНЕРАЛ” ХХК-ИЙГ


ТӨЛӨӨЛЖ: ТӨЛӨӨЛЖ:





САНГИИН САИД