Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БОАЖЯ, Баянхонгор аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Одод Гоулд” ХХК-ийн MV-005651 тоот тусгай зөвшеөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, НӨХӨН                                                     СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

2017 оны 09 сарын 13 өдөр         Дугаар УС- 12/2017                                  Улаанбаатар хот

Энэхүү гэрээг нэг талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид “БОАЖЯ” гэх), Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг дарга (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Өлзийт тохойн алтны шороон ордын ашигт малтмалын MV-005651 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Одод Гоулд” ХХК (цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах,

нөхөн сэргээлт хийлгэх журам” (цаашид “журам” гэх)-ыг тус тус үндэслэн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь MV-005651 тоот тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацсан хэсэг (цаашид “давхацсан талбай” гэх)-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах бөгөөд эвдэрсэн газрыг зохих журмын дагуу нөхөн сэргээж, тухайн талбайг хүлээлгэн өгнө.

1.2. Энэхүү гэрээ байгуулагдсаны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд холбогдох уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.

1.3. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 2.4-т заасан давхацсан талбайн хилийн заагийг тогтоож, шав тэмдэг тавьсан акт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

1.4. БОАЖЯ-наас ирүүлсэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийн солбицлуудыг хэвлэж энэхүү гэрээнд хавсаргана.

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

№ УС-_гэрээ 1

БОАЖЯ, Баянхонгор аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Одод Гоулд” ХХК-ийн MV-005651 тоот тусгай зөвшеөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ

2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Усны тухай хуулийн 22.2-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөх бөгөөд тухайн бүсэд нөхөн сэргээлтээс бусад үйл ажиллагаа явуулах, усны санг бохирдуулахыг хориглоно. 
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, тодорхой нөхцөлд хязгаарласан нөөцийн эдийн засгийн үр ашгийг тооцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулснаас хойш 9 сарын дотор Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. 
2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, эдийн засгийн үр ашигтай нөөцийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх)-ийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын дотор Ашигт малтмал, газрын газарт хүргүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ТЭЗҮ батлагдсанаас хойш 9 сарын дотор уурхайг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргана. 
2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн удирдлага өөрчлөгдөх бүрт 
холбогдох баримтын хуулбарыг Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хүргүүлнэ. 
2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаас өмнө БОАЖЯ-ны Төрийн сан банк дахь 900013406 тоот дансанд байршуулна. 
2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайланг тухайн жилийн уулын ажлын тайлан хэлбэрээр боловсруулж, дараа оны уулын ажлын төлөвлөгөөний хамтаар жил бүрийн 12 дугаар сарын 1 -ний дотор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 
2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон нөхөн сэргээлтийн тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан БОАЖЯ-нд хүргүүлнэ. 
2.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний бусад оролцогчдын төлөөллийг 
давхацсан талбайд саадгүй нэвтрүүлнэ. 
2.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар 
холбогдох байгууллагуудаас шаардсан мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгнө. 
2.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 1.4-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Энэхүү талбайг хамгаалах асуудлыг хариуцах ба олборлолтод өртсөн тохиолдолд хариуцлагыг бүрэн хүлээнэ. 
  
Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, үүрэг 
3.1. Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сард багтаан гэрээний бусад оролцогчдоос хүлээн авч, гэрээг 
  
№ УС-_гэрээ 2 

БОАЖЯ, Баянхонгор аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Одод Гоулд” ХХК-ийн MV-005651 тоот тусгай
зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нехөн сэргээх уйл ажиллагааны гэрээ

сунгах бөгөөд гэрээний үүргийн биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж, шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар энэхүү гэрээний 3.1 -д заасан хугацаанд холбогдох байгууллагаас санал, дүгнэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг сунгахыг зарчмын хувьд дэмжсэн гэж үзэж, зохих журмын дагуу сунгана.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газар нь гэрээг сунгасан эсэх талаарх мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан холбогдох байгууллагад хүргүүлнэ.

3.4. Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Дөрөв. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

4.1. БОАЖЯ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2. БОАЖЯ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дүгнэлтээ холбогдох саналын хамт жил бүрийн 12 дугаар сард багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.

4.3. Байгаль орчны улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл

ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ _ ажлын өдөрт багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 
 
Тав. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

5.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Ашигт малтмалын тухай хуульд

зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

5.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь иргэдийн өргөдөл, гомдол болон

холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.

5.3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ 15 ажлын өдөрт багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.

5.4. Мэргэжлнйн хяналтын ерөнхий газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх санал, дүгнэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 
 
№ УС-_гэрээ 3