Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН,


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ


15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,


Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр,


Утас: 26 19 66, Факс: (976-51) 26 61 71,


E-mail: contact@mne.gov.mn, http://www.mne.mn

2017.04.28 № 06/2442

танай __________ -ны № ___________ -т





АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ



Танай 2017 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 5/2173 тоот албан бичигтэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн голын төмрийн хүдрийн орд дахь ашигт малтмалын MV-0011426 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэс групп” ХХК-ийн “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ”-г байгуулан хүргүүлж байна. 
 

Хавсралт хуудастай. Гэрээ 3 хувь,.





Хувийг “Эрдэс групп” ХХК-д




ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Г.НЯМДАВАА

203470
БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АМГТГ, “Эрдэс Групп” ХХК-ийн MV-011426 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ



УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ



2017 оны 04 сарын 28 өдөр            Дугаар УС- 10/2017        Улаанбаатар хот





Энэхүү гэрээг нэг талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид “БОАЖЯ” гэх), Ашигт малтмал, газрын тосны газар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн голын төмрийн хүдрийн ордын ашигт малтмалын MV-011426 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэс Групп” ХХК (цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”


(цаашид “журам” гэх)-ыг тус тус үндэслэн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулав.





Нэг. Ерөнхий зүйл

1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь MV-011426 тоот тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацсан хэсэг (цаашид “давхацсан талбай” гэх)-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах бөгөөд эвдэрсэн газрыг зохих журмын дагуу нөхөн сэргээж, тухайн талбайг хүлээлгэн өгнө.

1.2. Энэхүү гэрээ байгуулагдсаны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд холбогдох уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ. 

1.3. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 2.4-т заасан давхацсан талбайн хилийн заагийг тогтоож, шав тэмдэг тавьсан акт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

1.4 БОАЖЯ-наас ирүүлсэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийн солбицлуудыг хэвлэж энэхүү гэрээнд хавсаргана.











№ УС- гэрээ 1


БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АМГТГ, “Эрдэс Групп” ХХК-ийн MV-011426 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 
2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Усны тухай хуулийн 22.2-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөх бөгөөд тухайн бүсэд нөхөн сэргээлтээс бусад үйл ажиллагаа явуулах, усны санг бохирдуулахыг хориглоно. 
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, тодорхой нөхцөлд хязгаарласан нөөцийн эдийн засгийн үр ашгийг тооцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулснаас хойш 9 сарын дотор Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. 
2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, эдийн засгийн үр ашигтай нөөцийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх)-ийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын дотор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ТЭЗҮ батлагдсанаас хойш 9 сарын дотор уурхайг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргана. 
2.5. Тусгай зөвшөөрөл эзэмпшгч нь компанийн удирдлага өөрчлөгдөх бүрт 
холбогдох баримтын хуулбарыг Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хүргүүлнэ. 
2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаас өмнө БОАЖЯ-ны Төрийн сан банк дахь 900013406 тоот дансанд байршуулна. 
2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайланг тухайн жилийн уулын ажлын тайлан хэлбэрээр боловсруулж, дараа оны уулын ажлын төлөвлөгөөний хамтаар жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 
2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон нөхөн сэргээлтийн тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан БОАЖЯ-нд хүргүүлнэ. 
2.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний бусад оролцогчдын төлөөллийг 
давхацсан талбайд саадгүй нэвтрүүлнэ. 
2.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар 
холбогдох байгууллагуудаас шаардсан мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгнө. 
2.11 .Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 1.4-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт олборлолтын үйл 

№ УС- гэрээ 2 
БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АМГТГ, “Эрдэс Групп” ХХК-ийн MV-011426 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нехөн сэргээх үйл ажиллагааны гэрээ
 

ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Энэхүү талбайг хамгаалах асуудлыг хариуцах ба олборлолтод өртсөн тохиолдодд хариуцлагыг бүрэн хүлээнэ. 
 

Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, үүрэг


3.1. Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сард багтаан гэрээний бусад оролцогчдоос хүлээн авч, гэрээг сунгах бөгөөд гэрээний үүргийн биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж,


шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.


3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар энэхүү гэрээний 3.1 -д заасан хугацаанд холбогдох байгууллагаас санал, дүгнэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг сунгахыг зарчмын хувьд дэмжсэн гэж үзэж, зохих журмын дагуу сунгана.


3.3. Ашигт малтмал, газрын тосны газар нь гэрээг сунгасан эсэх талаарх


мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан холбогдох байгууллагад хүргүүлнэ.


3.4. Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуульд


зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 

Дөрөв. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн


захиргааны төв байгууллагын эрх, үүрэг


4.1. БОАЖЯ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


4.2. БОАЖЯ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дүгнэлтээ холбогдох саналын хамт жил бүрийн 12 дугаар сард багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.


4.3. Байгаль орчны улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл


ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ_ажлын өдөрт багтаан Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.



Тав. Орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг


5.1. Орон нутгийн захиргааны байгууллага нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хууль тогтоомж болон энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар тухайн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мздээлэл өгнө.


5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээ болон орон нутагтай хамтран


ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл орон нутгийн захиргааны байгууллага нь энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр мэдэгдэнэ. 
 

№ УС- гэрээ 3


БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АМГТГ, “Эрдэс Групп” ХХК-ийн MV-011426 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхен сэргээх үйл ажиллагааны гэрээ


5.3. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нъ тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


5.4. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээний хэрэгжилтийн


талаарх мэдээллийг гэрээний оролцогч бусад талуудаас зохих журмын дагуу авах эрхтэй. 
 

Зургаа. Гэрээний хугацаа


6.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд давхацсан талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дуусгавар болгон уурхайг хааж, нөхөн сэргээсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хүчинтэй байна. Талууд гэрээний биелэлтийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан дүгнэнэ.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд үүссэн нөхцөл байдлын талаар Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэх хугацааг сунгана.


6.3. Тусгай зөвшөөрел эзэмшигч энэхүү гэрээг дүгнэж, дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар холбогдох байгууллагуудын оролцоо бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээг дүгнэнэ. 
 

Долоо. Талуудын хүлээх хариуцлага


7.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тэрээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.


7.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй бол Ашигт малтмал, газрын тосны газар гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ тухай гэрээний бусад оролцогчдод албан бичгээр мэдэгдэнэ.


7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын хууль тогтоомж, стандарт,


холбогдох бусад эрх зүйн актыг зөрчсөн бол тухайн зөрчлийг илрүүлсэн этгээд энэхүү гэрээг цуцлах ноцтой үр дагавартайгаас бусад тохиолдолд түүнд зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.


Ашигт малтмал, газрын тосны газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зохих журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж болно.





Найм. Маргаан хянан шийдвэрлүүлэх тухай


8.1. Талууд энэхүү гэрээтэй холбогдон үүссэн маргаантай асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд харьяаллын дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.








№ УС- гэрээ 4


БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АМГТГ, “Эрдэс Групп” ХХК-ийн MV-011426 тоот тусгай зевшеерлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нехен сэргээх үйл ажиллагааны гэрээ


Ес. Бусад зүйл


9.1. Гэрээг монгол хэл дээр ижил хүчинтэй 4 (дөрвөн) эх хувь үйлдэх бөгөөд


гэрээний оролцогч тус бүр 1 (нэг) хувийг хадгална.






ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН ТАЛУУД: 

БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа

АМГТГ-ын УУҮТХ-ийн дарга Д.Хангай

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил

Эрдэс Групп ХХК-ийн захирал Л.Чинбат












№ УС- гэрээ 5


"ЭРДЭС ГРУПП” ххк-д








МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ


АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР





15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,


Барилгачдын талбай 3, Утас: 26-36-28, Факс: 31-03-70


E-maii: info@mram.gov.mn

2016.10.18 № 7/950

танай ________-ны № __________-т





Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 
 

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 55 
тоот шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийн бүртгэлийн SU-003006 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу танай компанийн эзэмшилд байгаа MV-011426 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэй нэртэй:





№ Град Мин сек Град Мин сек





1 107 15 1.31 49 40 16.96


2 107 13 46.18 49 40 16.96


3 107 13 51.02 49 40 21.54

4 107 13 54.04 49 40 25.51


5 107 13 57.72 49 40 28.92


6 107 14 1.17 49 40 32.01


7 107 14 6.41 49 40 36.27

8 107 14 11.55 49 40 38.41

9 107 14 12.29 49 40 41.02


10 107 14 18.21 49 40 43.03


11 107 14 24.41 49 40 44.58

12 107 14 29.01 49 40 46.38

13 107 14 31.34 CD 40 48

14 107 14 35.43 49 40 49.3


15 107 14 38.73 49 40 49.82

16 107 14 41.27 49 40 49.99

17 107 14 43.61 49 40 50.72


18 107 14 46.99 49 40 52.98


19 107 14 48.04 49 40 53.46

20 107 14 57.03 49 40 54.93

21 107 15 1.31 49 40 55.96


солбицлуудтай 117.55 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэй нэртэй:



№ Град Мин сек Град Мин сек


1 107 13 46.18 49 40 16.96


2 107 12 31.32 49 40 16.96





3 107 12 31.32 49 40 55.96


4 107 15 1.31 49 40 55.96


5 107 14 57.03 49 40 54.93





6 107 14 48.04 49 40 53.46


7 107 14 46.99 49 40 52.98


8 107 14 43.61 49 40 50.72





9 107 14 41.27 49 40 49.99


10 107 14 38.73 49 40 49.82


11 107 14 35.43 49 40 49.3





12 107 14 31.34 49 40 48


13 107 14 29.01 49 40 46.38


14 107 14 24.41 49 40 44.58





15 107 14 18.21 49 40 43.03


16 107 14 12.29 49 40 41.02


17 107 14 11.55 49 40 38.41





18 107 14 6.41 49 40 36.27


19 107 14 1.17 49 40 32.01

20 107 13 57.72 49 40 28.92

21 107 13 54.04 49 40 25.51


22 107 13 51.02 49 40 21.54





солбицлуудтай 244.74 гектар талбайг MV-011426 тоот тусгай зөвшөөрлийн

хавсралтад бичиж тэмдэглэснийг мэдэгдье.






КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ


ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.МӨНХТАМИР

Ашигт малтмал, газрын тосны газар 

Кадастрын хэлтэс 

Өргөдлийн Зураг 
Дэлгэрэнгүй









УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ЗУРАГ





Хэсэгчлэн буцааж өгөх (Үлдэх талбай)



(Зураг)

Зургийн масштаб: 1:37,564

Зургийн тусгаг: Газар зүйн солбилцдын систем
Геодезийн эхлэл цэг: WGS 84

БАЙРШИЛ ЗҮЙ
Аймаг
Сум
Нийслэл
Аймгийн төв
Сумын төвп
Нэг зайтай төмөр зам
Хоёр замтай 
Планшет [1:100 000]    
Ширгэддэггүй нуур
Ширгэдэг нуур

ӨРГӨДЛИЙН ТАЛБАЙ
Буцаасан талбай
Үлдэх талбай

Огноо: 2018.09.27
Зохиогчийн эрх: Монгол улсын Ашигт Малтмалын Газар 2018                                                       
Ашигт малтмал, газрын тосны газар 

Кадастрын хэлтэс 

Өргөдлийн Зураг 
Дэлгэрэнгүй





Компаний нэр: "Эрдэс групп" ХХК

Захирал: Л.Чинбат

Гарын үсэг: 
Талбайн нэр: Төмөртэй

Планшет: M-48-83

Байршил: Д/д | Хот, аймаг | Сум дүүрэг
1 | Сэлэнгэ: 244.74 Га | Хүдэр: 244.74 Га

Солбилцлууд:


Д/д | Уртраг | Өргөрөг 

град мин сек град мин


1 107 13 46.18 49 40 16.96


2 107 12 31.32 49 40 16.96


3 107 12 31.32 49 40 55.96


4 107 15 I. 31 49 40 55.96


5 107 14 57.03 49 40 54.93


6 107 14 48.04 49 40 53.46


7 107 14 46.99 49 40 52.98


8 107 14 43.61 49 40 50.72


9 107 14 41.27 49 40 49.99


10 107 14 38.73 49 40 49.82


11 107 14 35.43 49 40 49.3


12 107 14 31.34 49 40 48


13 107 14 29.01' 49 40 46.38


14 107 14 24.41 49 40 44.58


15 107 14 18.21 49 40 43.03


16 107 14 12.29 49 40 41.02


17 107 14 II. 55 49 40 38.41

18 107 14 6.41 49 40 36.27

19 107 14 1.17 49 40 32.01

20 107 13 57.72 49 40 28.92

21 107 13 54.04 49 40 25.51


22 107 13 51.02 49 40 21.54


УСАН CAH БҮХИЙ ГАЗАРТ ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООН


ШАВ ТЭМДЭГ ГA3 APT БЭХЭЛЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН AKT




2016.08.16




1. Байгуулгын нэр: "Эрдэс групп” ХХК


2. Улсын бүртгэлийн дугаар: 9011105077

3. Байнгын хаяг: УБ хот СБД 1-р хороо


Энхтайваны өргөн чөлөө-15 NCP байр


4. Газрын байршил: Сэлэнгэ аймгийн Хүдэр сум Төмөртэйн гол

5. Эргэлтийн цэгийн тоо:


a/ Тусгай зөвшөөрлийн эргэлтийн цэг: 1

б/ Голын эргэлтийн цэг: 96
в/ Шав тэмдэгийн эргэлтийн цэг: 20

6. Шав тэмдэгийг газарт бэхэлхэд хэрэглэсэн багаж: Timble GPS 28.5700

7. Шав тэмдэгийн цэгийн солбицол: /хавсралтаар/



Шав тэмдэг хянасан: Хүдэр сумын засаг дарга Б.Наранцэцэг



Хүдэр сумын газрын албаны, мэргэжилтэн 
Д.Насанжаргал



Баталгаажуулсан: ХЕГСГЗ-ны усны мэргэжилтэн Ш.Дорж

ХЕГСГЗ-ны газарзүйн мэдээлэл харшуцсан мэргэжилтэн

Д.Алтанзул 


Хүлээн авсан: "Эрдэс Групп” ХХК-ний үйлдвэр эрхэлсэн захирал


Л.Нацагдорж








Хэмжилт хийж газарт бэхэлж хүлээлгэн өгсөн: “Баясах Сурвэй” ХХК-ний захирал

Ж.Алтанцэцэг

Төмөртэйн голон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож тэмдэгжүүлэн хилийн цэсийг газар дээр нь хүлээлгэн огсон актын хавсралт


Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. 2016-08-16.














Төмөртэйн голын онцгой хамгаалалтын бүсийг газар дээр нь тогтоож


тэмдэгжүүлсэн хилийн цэсийн зураг 
(Зураг)

Төмөртэйн голын онцгой хамгаалалтан бүсийг тэмдэгжүүлсэн эргэлтийн цэгүүдийн ЦTM солбицлууд





Цэгийн дугаар | Солбилцол м |  Өндөр Н, м | Солбицол  N  E




3 5505729.681 662330.821 892.783 49 40 55.96 107 15 01.31


4 5505709.386 662331.802 888.573 49 40 55.30 107 15 01.33

5 5505695.421 662246.071 889.029 49 40 54.93 107 14 57.03


6 550564 .654 662067.220 892.198 49 40 53.46 107 14 48.04

7 5505628.972 662046.756 894.004 49 40 52.98 107 14 46.99


8 5505557.288 661980.979 893.810 49 40 50.72 107 14 43.61

9 5505533.235 661934.763 894.637 49 40 49.99 107 14 41.27


10 5505526.614 661884.081 895.935 49 40 49.82 107 14 38.73


11 5505508.408 661818.389 897.668 49 40 49.30 107 14 35.43

12 5505465.925 661737.585 900.006 49 40 48.00 107 14 31.34


13 5505414.585 661692.397 900.555 49 40 46.38 107 14 29.01

14 5505356.088 661601.928 902.414 49 40 44.58 107 14 24.41


15 5505304.563 661479.166 909.790 49 40 43.03 107 14 18.21

16 5505238.907 661362.483 916.275 49 40 41.02 107 14 12.29


17 5505158.129 661350.045 913.710 49 40 38.41 107 14 11.55

18 5505088.680 661248.962 923.544 49 40 36.27 107 14 06.41


19 5504954.080 661147.755 931.383 49 40 32.01 107 14 01.17



20 5504856.718 661081.617 929.237 49 40 28.92 107 13 57.72
21 550474 . 277 661010.972 931.232 49 40 25.51 107 13 54.04
22 5504524.906 660954.048 925.336 49 40 21.54 107 13 51.02
23 5504481.711 660861.221 937.521 49 40 16.97 107 13 46.18 


Хэмжилтийг 2016 оны 8-р сарьн 13-15- ны өдрүүдэд Баясах сурвэй ХХК-д гүйцэтгэв.  

Гүйцэтгэсэн: Геодизийн инженер
Хянах: Геодизийн зөвлөх инженер, доктор, дэд профессор, Ж.Алтанцэцэг