Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БОНХАЖЯ, Төв аймгийн 3acaг дарга, АМГ, МХЕГ, “Жотойн бажууна" ХХК-ийн MV-006612 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ 

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ 

2016 оны 07 сарын 07 өдөр             Дугаар УС- 03/2016          Улаанбаатар хот 

Энэхүү гэрээг нэг галаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (цаашид “БОНХАЖЯ” гэх), Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Төв аймгийн Засаг дарга (цаашид "Засаг дарга” гэх), нөгөө талаас Төв аймгийн Заамар сумын нутагт орших Туулын гольдрол 3-ын Их галтын адагийн дэнжийн алтны шороон ордын ашигт малтмалын MV-006612 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Жотойн бажууна” ХХК (цаашид '‘тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мердөх журмын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 120 дугаар гогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам” (цаашид "‘журам” гэх)-ыг тус тус үндэслэн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсзд ашигт малтмал ашиглахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулав. 

Нэг. Ерөнхий зүйл 

1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь MV-006612 тоот тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацсан хэсэг (цаашид “давхацсан талбай” гэх)-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах бөгөөд эвдэрсэн газрыг зохих журмын дагуу нөхөн сэргээж, тухайн талбайг хүлээлгэн өгнө. 
1.2. Энэхүү гэрээ байгуулагдсаны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд холбогдох уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газарт ирүүлнэ. 
1.3. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 4.2-т заасан давхацсан талбайн хилийн заагийг тогтоож, шав тэмдэг тавьсан акт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно. 

Хоёр. Тусгай зөвшөөрөл эззмшигчийн зрх, үүрэг 

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигг малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
2.2. Тусгай зөвшөөрел эзэмшигч нь Усны тухай хуулийн 22.2-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заапай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөх бөгөөд тухайн бүсэд нөхөн сэргээлтээс бусад үйл ажиллагаа явуулах, усны санг бохирдуулахыг хориглоно. 
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, тодорхой нөхцөлд хязгаарласан нөөцийн эдийн засгийн үр ашгийг тооцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулснаас хойш 9 сарын дотор Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. 
№ УС-__гэрээ 
БОНХАЖЯ, Төв аймгийн 3acaг дарга, АМГ, МХЕГ, “Жотойн бажууна" ХХК-ийн MV-006612 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ 

2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, эдийн засгийн үр ашигтай нөөцийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх)-ийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын дотор Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ТЭЗҮ батлагдсанаас хойш 6 сарын дотор уурхайг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргана. 
2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн удирдлага өерчлөгдөх бүрт холбогдох баримтын хуулбарыг Ашигт малтмалын газарт албан бичгээр хүргүүлнэ. 
2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаас өмнө БОНХАЖЯ-ны Төрийн caн банк дахь 900013406 тоот дансанд байршуулна. 
2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайланг тухайн жилийн уулын ажлын тайлан хэлбэрээр боловсруулж, дараа оны уулын ажлын төлөвлөгөөний хамтаар жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. 
2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон нөхөн сэргээлгийн тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан БОНХАЖЯ-нд хүргүүлнэ. 
2.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний бусад оролцогчдын төлөөллийг давхацсан талбайд саадгүй нэвтрүүлнэ. 
2.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудаас шаардсан мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгнө. 
  
Гурав. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг 
3.1. Ашигт малтмалын газар нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сард багтаан гэрээний бусад оролцогчдоос хүлээн авч, гэрээг сунгах бөгөөд гэрээний үүргийн биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж, шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 
3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд холбогдох байгууллагаас санал, дүгнэлт ирүүлээгүй тохиолдолд гэрээг сунгахыг зарчмын хувьд дэмжсэн гэж үзэж, зохих журмын дагуу сунгана. 
3.3. Ашигт малтмалын газар нь гэрээг сунгасан эсэх талаарх мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сард баггаан холбогдох байгууллагад хүргүүлнэ. 
3.4. Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
  
Дөрөв. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг 

№ УС-__гэрээ 2 

БОНХАЖЯ, Төв аймгийн 3acaг дарга, АМГ, МХЕГ, “Жотойн бажууна" ХХК-ийн MV-006612 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ 

4.1. БОНХАЖЯ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
4.2. БОНХАЖЯ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дүгнэлтээ холбогдох саналын хамт жил бүрийн 12 дугаар сард багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. 
4.3. Байгаль орчны улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ         ажлын өдөрт багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. 
  
Тав. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг 
5.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
5.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь иргэдийн өргөдөл, гомдол болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана. 
5.3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ 15 ажлын өдөрт багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. 
5.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх санал, дүгнэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. 
  
Зургаа. Орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг 
6.1. Орон нутгийн захиргааны байгууллага нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хууль тогтоомж болон энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар тухайн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл өгнө. 
6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрзэ болон орон нутагтай хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл орон нутгийн захиргааны байгууллага нь энэ тухай Ашигт малтмалын газарт албан бичгээр мэдэгдэнэ. 
6.3. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. 
6.4. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг гэрээний оролцогч бусад талуудаас зохих журмын дагуу авах эрхтэй. 
  
Долоо. Гэрээний хугацаа 
7.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд давхацсан талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дуусгавар болгон уурхайг 

№ УС-_гэрээ 3 

БОНХАЖЯ, Төв аймгийн Засаг дарга, АМГ, МХЕГ, "Жотойн бажууна” ХХК-ийн MV-006612 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ 
 

хааж, нөхөн сэргээсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хүчинтэй байна. Талууд гэрээний биелэлтийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан дүгнэнэ.


7.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд үүссэн нөхцөл байдлын талаар Ашигт малтмалын газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэх хугацааг сунгана.


7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээг дүгнэж, дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмалын газар холбогдох байгууллагуудын оролцоо бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээг дүгнэнэ. 
 

Найм. Талуудын хүлээх хариуцлага


8.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тэрээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.


8.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй бол Ашигт малтмалын газар гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ тухай гэрээний бусад оролцогчдод албан бичгээр мэдэгдэнэ.


8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, холбогдох бусад эрх зүйн актыг зөрчсөн бол тухайн зөрчлийг илрүүлсэн этгээд энэхүү гэрээг цуцлах ноцтой үр дагавартайгаас бусад тохиолдолд түүнд зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгч. биелэлтийг хангуулна.


Ашигт малтмалын газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зохих журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж болно.





Ес. Маргаан хянан шийдвэрлүүлэх тухай


9.1. Талууд энэхүү гэрээтэй холбогдон үүссэн маргаантай асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд харьяаллын дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.





Арав. Бусад зүйл


10.1. Гэрээг монгол хэл дээр ижил хүчинтэй 6 (зургаан) эх хувь үйлдэх бөгөөд гэрээний оролцогч тус бүр 1 (нэг) хувийг хадгална.





ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН ТАЛУУД:


БОНХАЖЯ-ны ХБОБНУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Дэжид

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат

УС-________ гэрээ
БОНХАЖЯ, Төв аймгийн Засаг дарга, АМГ, МХЕГ, “Жотойн бажууна” ХХК-ийн MV-006612 тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ




АМГ-ын УУХ-ийн дарга С.Баттулга

МХЕГ-ын ГУУХХ-ийн дарга С.Батмөнх-Эрдэнэ

"Жотойн бажууна" ХХК-ийн захирал Л.Сэргэлэн







№ УС-_гэрээ


ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ХИЛ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫН ДААЛГАВАР





Тол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд хамрагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Геодези, зураг зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниар уг хуульд хамрагдсан талбайд дараах ажлыг хийж гүйцэтгүүлнэ. Үүнд:


1. Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх.


2. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх.


3. Энгийн хамгаалалтын бүс доторх эвдэрсэн газрын топо зураглал (отвал, усан бууны суурь, хаягдлын далан г.м)-ыг хийж, эвдрэлд өртсөн талбай болон нийт уулын цулын хэмжээг тодорхойлох.


4. Энгийн хамгаалалтын бүсэд орсон ашигт малтмалын нөөц (ЭБМЗ-өөр


баталгаажсан)-ийн блокуудын хилийг топо зурагт буулгах. 
 

Тавигдах шаардлага


1. Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоож, шав тэмдэг тавихдаа дараах техникийн үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:


1.1. Хээрийн хэмжилтийн ажилд өндөр нарийвчлалтай GPS болон 5-аас


дээш нарийвчлалтай теодолит ашиглах.


1.2. Шав тэмдэгийн байршлыг Улсын Геодезийн сүлжээний цэгтэй заавал


холбож тогтооно.


1.3. Хээрийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэхдээ трингуляци, полигонометрийн сүлжээний өнцөг хэмжих нарийвчлал, зааврыг баримтална.


1.4. Шав тэмдэгийг газар дээр нь байрлуулж, суулгах нарийвчлал нь


1:1000 харьцалтай байх буюу хэмжилтийн ажил нь полигонометрийн сүлжээний 4-р ангилалаар, тэмдэг суулгах ажлыг теодолитын нүүлтийн нарийвчлалыг хангасан байна.


1.5. Шав, тэмдэгийг 1 м урттай, 50 мм-ээс багагүй хөндлөн огтлолтой төсөр


материалаар хийж газарт суулгах хэсэгт чагт хийж өгсөн байна.


1.6. Щав, тэмдэгийн дээд хэсэгт тусгай зөвшөөрлийн дугаар, хил заагийн


дугаарыг ган хасуураар арилгахааргүй тод бичнэ.


1.7. Шав, тэмдэгийг 0,5-0,8 м-ийн гүнд суулгаж бетонон зуурмагаар бэхлээд гадна талаар нь 2,5x2,5 м-ийн хэмжээтэй хүрээ хийж өгөх бөгөөд энэ хүрээг нь 0,3 м өргөн, 0,3 м гүнтэй шуудуу малтаж хийх ба гарсан шороог нь хүрээг дагуулж далан байдлаар овоолно.


1.8. Шав, тэмдэгийн фото зураг байршлын бүдүүвчийг тайланд хавсаргана.


2. Хамгаалалтын бүсийн хил зааг, топо зураглалын ажлыг WGS84 солбилцлын системд тодорхойлсон байх.


3. Топо зураглалыг 1:1000 масштабтайгаар хийж, гүйцэтгэх.


4. Топо зургийг хэвлэмэл (2 хувь) болон файл (Auto CAD-ын dwg өргөтгөлтэй


файл) хэлбэрээр ирүүлэх ба хамгаалалтын бүсийн хил тогтоож, шав тэмдэг тавьсан тайланд хавсаргаж өгөх.