Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ


ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ Д.ДАНГААСҮРЭН 

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ЗУНРУН ХХК ЗАХИРАЛ ЗОН ШИО БОУ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА.ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ TAМГЫН ГАЗАР, ЗУНРУН ХХК-НЫ ЗАХИРАЛ МОНГОЛ ТАЛАА ХАРИУЦСАН ХОЛБОГДОХ АЖИЛТАН НАРЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 
 

2013.06.20 
ЖАРГАЛАНТ



Нэг талаас: Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнням, Засаг дарга С.Дангаасүрэн


Нөгөө талаас: Орхон аймгийн Жаргалант сумын гадаадын хөрөнгө оруулалттай Зунрун ХХК-ны захирал Зон Шио Боу Монгол талаа хариуцсан холбогдох ажилтан нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.





1. Нийтлэг үндэслэл


Монгол улсын ашигт малтмалын тухай хууль, газрын тухай хууль, усны тухай хууль,


хөдөлмөрийн тухай хууль, Орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэр, татварын тухай хуулийн дагуу хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад гэрээний гол зорилго оршино.





2. Хамтран ажиллах гэрээгээр зохицуулах тулгамдаж болхуйц асуудлууд


2.1 Байгаль орчины талаар


2.1.1 Байгаль орчны нөхөн сэргээлтийг олборлолт явагдасны дараа хууль, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх


2.1.2 Нөхөн сэргээлт хийхдээ сумын байгаль орчны хэсэгтээ хамтарч ажиллана.


2.1.3 Нөхөн сэргээлт хийгээгүй бол холбогдох хууль тогтоомж, зүйл заалтын дагуу


хариуцлага тооцно.


2.1.4 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутгийн саналыг үндслэн боловсруулах


2.1.5 Байгууллагын эргэн тойрон 50 метрийн дотор хог хаягдлыг цэвэрлэх


2.1.6 Тойруулж ухсан нүхээ дарж эргэн тойронг хашаажуулах


2.2 Цалин хөлсний талаар


2.2.1 Ажил олгогч ажилтан нар харилцан тохиролцосноор Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 78.2 дах заалтын дагуу ажиллаж болно.


2.2.2 Илүү цаг ажилласан бол цалинг 1.5 дахин нэмэгдүүлнэ.


2.2.3 Улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслолын үеэр бүтэн амарна, эсвэл ажилласан цалинг 2 дахин нэмэгдүүлнэ


2.2.4 Байгалийн үзэгдэл болон техникийн эвдрэл, ажил олгогчын буруутай үйлдлээс сул зогсолт гарвал ажилтан нарыг ажилласанаар тооцно.

2.2.5 Ажилчдын ажиллах нөхцлөөс хамаарч цалингийн хэмжээг 400000 төгрөгөөс доошгүй хэмжээтэйгээр тогтооно.


2.2.6 Ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль дүрэм журам тогтоолын зүйл заалтанд заасны дагуу цаг хугацаанд төлнө.


2.3 Сумын иргэдэд тоосгоны үнийг хөнгөлөх талаар:


2.3.1 Жаргалант сумын харъяалалттай иргэд сумынхаа нутаг дэвсгэр дээрх байшин барилга болон өөрийн ахуй хэрэгцээнд зориулж тоосго авахдаа хөнгөлттэй үнээр авна.


Жич: Иргэд 350 төгрөгийг тушааж тоосго авч барьж дууссаны дараа 150 төгрөгөө


эргүүлэн авна. Зунрун ХХК нь зөрүү мөнгийг буцаан олгохдоо иргэдийг чирэгдүүлэхгүй бүрэн хариуцаж олгоно.


2.3.2 Нийлүүлж буй тоосго нь чанарын стандартад нийцсэн байх шаардлагатай.


2.3.3 Хямдралтай үнээр тоосго олгох болон хяналт тавих чиг үүрэг бүхий ажпын хэсэг байгуулж ажиллана.


2.3.4 Тоосго олгохыг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг сумын ЗДТГ-т хүлээн авч ажлын хэсэгт танилцуулан шийдвэрлүүлнэ.


2.4 Татвар хураамжийн талаар:


2.4.1 Газар, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал, цалин хөлс, үл хөдпөх хөрөнгө,


тээврийн хэрэгсэл, ААН орлогын албан татварыг хууль тогтоомж холбогдох тогтоол


дүрэм журмын дагуу татварыг цаг хугацаанд төлж байх.


2.5 Ажилчдын нийгмийн асуудлын талаар:


2.5.1 Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.


2.5.2 Ар гэрт нь гачигдал гарсан тохиолдолд ажилласан өдрөөр нь тооцож цалинг олгоно.


2.5.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас ажилтанд хохирол учирвал ажил олгогч бүрэн хариуцна.


2.5.4 Хортой нөхцөлд ажилласны хангамж болох сүү болон нийт ажиллагсадад унааны зардлыг олгоно.


2.5.5 Гадаад ажилчид тоо Монгол ажилчдын тооны ковотыг ажил эхлэх үед хуулийн дагуу баримтлана.


2.5.6 Төрийн бус байгууллага Зунрун ХХК-ны үйл ажилгаатай танилцахдаа сумын ЗДТГ-аас зөвшөөрөл авч танилцана. 


3. Гэрээний хугацаа


Гэрээг 2013 оны 7 сарын 01-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаагаар 4 жилээр байгуулна.





4. Хамтран ажиллах гэрээний талуудын эрх, үүрэг


Хамтран ажиллах гэрээнд оролцогчид буюу Жаргалант сумын ЗДТГ, Зунрун ХХК байгууллага нь дараах эрх эдлэж үүрэг хүлээнэ.


1. Талууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу нээлттэй ил тод үйл ажиллагааг явуулах эрхтэй.


2. Талуудаас томилогдсон ажлын хэсэг нь хамтран хяналт шалгалт явуулах, мэдээллээр хангагдах, ажлаа саадгүй явуулах эрхтэй.


3. Төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх томилогдсон ажлын хэсэг ажил үүргээ үнэнч шударгаар, хуулийн дагуу явуулах үүрэгтэй.


4. Ажлын хэсгийг харилцан тохиролцож, сумын Засаг даргын захирамжаар байгуулна.


5 .Гэрээний баталгаажуулалт


1. Энэхүү гэрээ аль нэг талаас гарын үсэг зурж баталгаажуулсанаар хүчин төгөлдөр үйлчилнэ.


2. Талууд харилцан тохиролцсоноор гэрээнд жил бүр нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээг дүгнэх


3. Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг дуусгавар болгох тухай санал ирээгүй бол гэрээ дахин нэг жилээр сунгагдсанд тооцно.


5. Талууд энэ гэрээтэй холбогдуулан харилцан солилцох аливаа мэдээллийг зохих заавар, журмын дагуу бичгээр үйлдэж, ажлын хэсэгт хүргүүлнэ.



Жаргалант сум ЗДТГ