Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

15285A 
Улсын бүртгэлийн дугаар 333 







ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ 
 

_2017_ оны _01_ сарын _11_ өдөр _                                       Мандал_сум


Нэг. Нийтлэг үндэслэл


Монгол Улсын Газрын тухай хууль, Сэлэнгэ аймаг /нийслэл/-ийн Мандал_сум


/дүүрэг/-ын Засаг даргын 2017_ оны _01_ -р сарын _03_ны өдрийн _02 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж _Мандал_сум /дүүрэг/-ын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан _Баатарсайхан овогтой Булганхангай газар ашиглагчийг төлөөлж, Бороо гоулд ХХК засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирал_Д_овогтой_Сандаг_нар энэхүү гэрээг байгуулав.


Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:


1.1. газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг;


1.2. газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт;


1.3. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт;



Хоёр. Гэрээний нөхцөл


2.1. Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ_585,63_/га/. Үүнээс:


Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт
Тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ


1. _Ашигт малтмал олборлах_ _585,63_/га/


2. __бусад_ _ /га/


3. _ _ /га

4. _ /га/


5. _ /га/





2.2. Газрын төлбөрийн хэмжээ:


Нэгжийн үнэ 8000 төгрөг /үсгээр төгрөг /


Бүгд үнэ 4685040 төгрөг /үсгээр төгрөг /


Үүнээс:


1-р улиралд төг 3-р улиралд


2-р улиралд төг 4-р улиралд








2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн Төрийн банк 130000943 тоот дансанд шилжүүлж байна.


/Банкны салбарын нэр, дансны дугаар/


2.4. Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно.


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ашиглагч хүлээнэ.


Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг


3.1. гэрээний нөхцлийн дагуу газрыг ашиглах;


3.2. газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гаргуулж авах;


3.3. гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;


3.4. газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх;


3.5. төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх;


3.6. газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;


3.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх:


3.8. холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 
 

Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг


4.1. газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах;


4.2. уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих эрхтэй.


Үүнд:


_Газрын төлбөрийг жилд нэг удаа төлөх_


4.3. “Газрын тухай” хуулийн 35.3.1.-35.3.6.-д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;


4.4. газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх;


4.5. холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 
 

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт


5.1. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл ГТХ-ийн 47-р зүйлийн дагуу /Газар ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно./шийдвэрлэнэ.


5.2. энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь ГТХ-ийн 48,49-р зүйлийн дагуу шийдвэрлэнэ. 
______________________________________ тус тус болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.


5.3. гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл:


Зургаа. Бусад зүйл



6.1. Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж сумын Засаг даргын захирамж өдрөөс эхлэн 5 /Таван/ _____ /үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: 
  
Газар ашиглуулагч:                                                                            
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын Газрын даамал


Б.Булганхангай /70367039/








Газар ашиглагч: 

Оршин суугаа газрын хаяг: УБ, ЧД, 1-р хороо Бодь цамхаг 11 давхар


Ашиглах газрын хаяг: Хэрх 4-р баг Өнжин уул



Регистр /улсын бүртгэл/- ийн дугаар 2094533 

Харилцах дансны дугаар_Төрийн сан банк


Харилцах утас_99110927_ 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


Газар өмчлөгчийг төлөөлж 
Сэлэнгэ аймаг /нийслэл/-ийн Мандал сум /дүүрэг/-ын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Баатарсайхан овогтой Булганхангай 
/гарын үсэг/ _____________________ /тамга/

Газар ашиглагчийг төлөөлж


Засгийн газартай харилцах асуудал 
эрхэлсэн захирал Д.Сандаг 
/гарын үсэг/ _____________________ /тамга/


Энэхүү гэрээний нэг хувийг 280 гэрээний дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.