Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ




2011 оны 07 сарын 18 өдөр
Дугаар А/39
Талын шанд




Газар ашиглуулах тухай



Монгол Улсын Газрын тухай хуулийн 31.2, 30.2 31.1 31.3, 32.1, 32.5,


33.1.33.2 дахь заалууд, сумь.н ИТХ-ын 7/04 дүгээр тоггоолыг үндэслэн


ЗАХИРАМЖЛАХ нь:





1. Гоби Коуль Энд Энержи ХХК-ийн 483,05 га газрыг 25 жилийн хугацаатай


ашиглуулсугай.


2. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж жил бүр гэрээгээ


дүгнүүлж ажиллахыг газар эзэмшигч аж ахуй нэгжид хариуцуулсугай.

3. Эззмшүүлсэн газарт хяналт тавин ажиллахыг Газрын даамал /Б.Додгон/.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Балдан нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.



ЗАСАГ ДАРГА Б.РАДНААСЭД
Улсын бүртгэлийн дугаар



ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ



2011 оны 07 сарын 20-ний өдөр 
Говь-Алтай аймгийн Чандмань сум



Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Газрын тухай хууль, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2011 оны 07-p сарын 18-ний өдрийн А/39 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж Чандмань сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Бадарч овогтой _________________ , газар эзэмшигчийг төлөөлж “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Уранбилэг нар энэхүү гэрээг байгуулав.





Дараах бичиг баримт нь энэхүү гэрээний хавсралт буюу салшгүй хэсэг байна. Үүнд:

1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг;


2. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт;


3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа.



Хоёр. Гэрээний нөхцөл


2.1. Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 483.53 га. Үүнээс:

Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт
Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ


1. Уурхайн зориулалтаар 483.53 га





2.2. Газрын төлбөрийн хэмжээ


Хөрс хуулалт хийгдсэн 75.03 га талбайн нэгжийн төлбөр 16,000 төгрөг /арван зургаан мянган төгрөг/


Үлдсэн 408.5 га талбайн нэгжийн төлбөр 8,000 төгрөг/найман мянган төгрөг/


Бүгд төлбөр жилд 4,468,480 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун наян төгрөг/ байна. Үүнээс:


1- р улиралд 1,117,120 төгрөг     3-р улиралд 1,117,120 төгрөг  

2- р улиралд 1,117,120 төгрөг     4-р улиралд 1,117,120 төгрөг





2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн сумын Төрийн сангийн банкны тоот дансанд шилжүүлж байна.


2.4. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно.


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна.





Гурав. Газар эзэмшигчийн эрх, үүрэг

3.1. Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах;


3.2. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;


3.3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;


3.4. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах;


3.5. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх;


3.6. Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх;


3.7. Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх;


3.8. Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;


3.9. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх. 
 

Дөрөв. Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг  

4.1. Газар эзэмшигч газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах;


4.2. Уг газрыг холбогдох хууль тогтоомж, энэхүү гэрээний дагуу эзэмшүүлэх;


4.3. Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу “Газрын тухай” хуулийн 40.1.1.- 40.1.6. дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;


4.4. Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх;


4.5. Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх. 
 

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 

5.1. Газар эзэмших эрх болон гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрт заасан бол тэр дагуу, харин заагаагүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


5.2. Энэхүү гэрээгээр эзэмших эзэмшил газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь хууль тогтоомжид тусгасан байдлаас илүүгүй байна.


5.3. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна.





Зургаа. Бусад зүйл 

6.1. Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн өдрөөс эхлэн хорин таван (25) жилийн хугацаатай байгуулав.


6.3. Талууд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн жил бүр гэрээний биелэлтийн талаар дүгнэж байхаар харилцан тохиролцов.


6.4. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.



Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:


Газар эзэмшүүлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сум, Засаг даргын Тамгын газрын байр





Газар эзэмшигч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 18, Жигүүр гранд оффис центр, 8-р давхарт 801 тоот


Утас: 330828


Факс: 330829 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Газар эзэмшүүлэгчийг төлөөлж:


Говь-Алтай аймгийн Чандмань сумын


Газрын асуудал эрхэлсэн албан


овогтой



/гарын үсэг/ ______________________
/тамга/ 

Газар эзэмшигчийг төлөөлж: 
Гоби-Коул энд Энержи ХХК-ийн Ерөнхий захирал Д.Уранбилэг
/гарын үсэг/ ______________________
/тамга/ 


Энэхүү гэрээний нэг хувийг ________________ тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.


МОНГОЛ УЛС
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 
ГЭРЧИЛГЭЭ
Дугаар 0201430

Гоби-Коул энд Энержи ХХК (аж ахуйн нэгж байгууллагын нэр)
Говь-Алтай аймаг (нийслэл)-ийн Чандмань сум (дүүрэг)-ын нутагт дэвсгэрт Засаг даргын 2011 оны 07 сарын 18 өдрийн А/39 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын _______________ дугаар бүхий 25 га м2/га/ газрын 25 жилийн хугацаатай Говь А.А Чандмань-д эзэмшлийн зориулалтаар эзэмшүүлэхэээр энэхүү гэрчилгээг олгов. 
Говь-Алтай аймаг (нийслэл)-ийн Чандмань сум (дүүрэг)-ын ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА/СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ 
2011 оны 07 сарын 20 өдөр


МОНГОЛ УЛС
АЖ АХУЙН НЭГ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ
Дугаар 0201431

Гоби-Коул энд Энержи ХХК (аж ахуйн нэгж, байгууллагын нэр) 
Говь-Алтай аймаг (нийслэл)-ийн Чандмань сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 07 сарын 18 өдрийн А/39 шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ________________ дугаар бүхий 256, 56 м2 /га/ газрыг 25 жилийн хугацаатай Г.А.А Чандмань сум ....... эзэмшлийн зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг сунгав. 
Говь-Алтай аймаг (нийслэл)-ийн Чандмань сум (дүүрэг)-ын ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА/СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ 
(гарын үсэг) (нэр)
2011 оны 07 сарын 20 өдөр
МОНГОЛ УЛС
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ
Дугаар 0201429

Гоби Коуль энд Энержи ХХК ( аж ахуйн нэг, байгууллагын нэр)-д Говь-Алтай аймаг (нийслэл)-ийн Чандмань сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 07 сарын 18 өдрийн А/39 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын _____________________ дугаар бүхий 201,77 м2 /га/ газрыг 25 жилийн хугацаатай Г.А.А Чандмань сум ............ -д эзэмшлийн зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрээг олгов. 
Говь-Алтай аймаг (нийслэл)-ын Чандмань сум (дүүрэг)-ын ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА/СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ 
(гарын үсэг) (нэр)
2011 оны 07 сарын 20 өдөр