Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

2017 оны 10 сарын 06 өдөр 
Тусгай зөвшөөрлийн дугаар МҮ/016711А





АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ 
 

Өвөрхангай аймаг, Уянга сум 
 

Нэг. Нийтлэг үндэслэл


Монгол Улсын Газрын тухай хууль, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 10-р сарын 06-ны өдрийн А/104 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөлийг төлөөлж Өвөрхангай аймгийн Уянга сумын газрын даамал Сайнбилэг овогтой Саранцэцэг, газар ашиглагчийг төлөөлж "Өгөөмөр өргөө"


ХХК-ны захирал ажилтай Санги овогтой Дорждагва нар энэхүү гэрээг байгуулав.


Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно.Үүнд:


1.1. Ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй талбай хилийг тогтоож шав тэмдэг тавьсан акт;


1.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ тухайн жилийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;


1.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан дүгнэлт;





Хоёр. Гэрээний нөхцөл


2.1. Тусгай зөвшөөрлийн талбайн нийт хэмжээ 184 /га/. Үүнээс:

Зөвшөөрөлөөр олгосон талбайн ашиглах зориулалт 
Тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ
1. Уул уурхайн ашиглалт        /га/


2. _ _/га/

3. /га/

4. /га/





2.2. Газрын төлбөрийн хэмжээ:


Нэг га талбайн үнэ:......5000.......төгрөг /үсгээр таван мянган .................../


Бүгд үнэ ....920000........төгрөг /үсгээр......... ................................есөн зуун хорин мянган төгрөг...................../ ................................/





Үүнээс:

2-р улиралд_төг                       3-р улиралд.........920000...........төг 
 

2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн ________________ тоот дансанд шилжүүлж байна;


2.4. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ашиглагч хүлээнэ;





Гурав. Газар эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Гэрээний нөхцөлийн дагуу газрыг ашиглах;


3.2. Гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэрээний хугацаа дуусахад уг газрыг үргэжлүүлэн ашиглахаар гэрээний хугацааг сунгуулах;


3.3. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх;


3.4. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутам алданги төлөх;


3.5. Газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;


3.6. Тухайн жилд нөхөн сэргээлт хийгдэх бол





Нөхөн сэргээлтийн төрөл: Талбайн хэмжээ


Техникийн нөхөн сэргээлт


Биологийн нөхөн сэргээлт


Давтан нөхөн сэргээлт





3.7. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;


3.8. Газрын хөрсийг эвдрэл гэтлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 


Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг


4.1. Газрын гэрээнд заасан зохицуулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах;


4.2. Уг газрыг ашиглуулахийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих эрхтэй. Үүнд;



4.3. “Газрын тухай" хуулийн 35.3.2.-35.3.5.-Д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах.


4.4. Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;



Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт


5.1. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл ........................................... шийдвэрлэнэ.


5.2. Энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь тус тус болно.


Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.


5.3. Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: 


Зургаа. Бусад зүйл


6.1. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж , талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн таван /үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.


6.2. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.





Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: 

Газар ашиглуулагч:  

Өвөрхангай аймгийн Уянга сум 99839749




Газар ашиглагч: 
Өвөрхагай аймгийн Уянга сум  


Регистр 2681404 /улсын бүртгэл/-ийн дугаар 1011001090


Харилцах дансны дугаар..................


Харилцах утасны дугаар: 99096995 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Газар өмчлөгчийг төлөөлж:
Өвөрхангай аймгийм-Уянгв сумын
Газрын даамал Сайнбилэг овогтой 
Саранцэцэг
/гарын үсэг/___________________ /тамга/ 

Газар ашиглагчийг төлөөлж:                 
Санги овогтой Дорждагва


/гарын үсэг/___________________ /тамга/ 


Энэхүү гэрээний нэг хувийг 6222001933 тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.