Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын
2003 оны 157 тоот тушаалын 1-р хавсралт

БАТЛАВ. ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАЯР



ИРГЭН,
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ



2017
оны 02 сарын 08 өдөр                       67             Сэргэлэн аймаг, хот, сум    



Нэг.
Нийтлэг үндэслэл



Монгол
Улсын Газрын тухай хууль, Төв аймаг /нийслэл/-ын Сэргэлэн сум /дүүрэг/-ын
Засаг дарга 2013 оны 12 сарын 23-ны өдрийн 548 тоот шийдвэрийг үндэслэн газар
эзэмшүүлэгчийг төлөөлж сумын газрын даамал  Мөнхсүх овогтой Аззаяа газар эзэмшигчийг төлөөлж "Хүдэр Эрдэнэ" /иргэн хуулийн этгээдийн
нэр/ захирал ажилтай Ч овогтой Энхбаяр нар энэхүү гэрээг
байгуулав. 



Хоёр.
Гэрээний нөхцөл



2.1
Газар эзэмшигчид _______________ бүхий нэгж талбарын дугаартай газрын нийт хэмжээ. Үүнээс: 



Нэгж
талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: Уул уурхай

Тухайн зориулалтаар эзэмших газрын
хэмжээ: 433 га

Төлбөрийн хэмжээ: 6928000



2.2 Газрын төлбөрийн хэмжээ: 

Нэгжийн үнэ 16000 төгрөг /үсгээр _____________________ /

Бүгд үнэ 6928000 төгрөг /үсгээр _____________________ /



1
-р улиралд ___1732000____төг             3-р
улиралд _____
1732000_____ төг 



2-р
улиралд ____
1732000__ төг             4-р
улиралд _____
1732000______ төг 



2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 5-ны дотор газар эзэмшүүлэгчийн Төв аймаг Төрийн сан. Хүлээн авагч байгууллага: С.Э.ЗБ.ЗХэлтэс 100140000943 тоот дансанд шилжүүлж
байна. 



2.4. Газар эзэмшүүлэх
тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг
тогтооно. 

2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх
тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй
бол зохих зардлыг газар ззэмшигч хүлээнэ. 
  


Гурав. Газар эзэмшигчийн эрх, үүрэг 

3.1. гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах; 

3.2. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс
гаргуулж авах;

3.3. газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон хугацаанд журмын
дагуу нөхөн төлүүлөх;

3.4. газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, барьцаалах;

3.5 газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно. 

3.6 газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрэнд заасан үүргээ зохих ёсоор
биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн
эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах /Эрхийн гэрчилгээний хүчин
төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмших нь хугацаа
сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг дарга гарах/

3.7. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд эрхийн
гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшигч
нь хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор
шүүхэд гомдол гаргах эрхтэй. 



Дөрөв. Газар эзэмшигчийн үүрэг 



4.1 газар эээмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг
биелүүлэх; 


4.2 газрыг үр ашигтай, зохистой ашиглах,
хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий
байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг
биелүүлэх; 


4.3. газрын төлөв байдал, чанарын улсын хянан
баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх /5 жилд нэг удаа хийлгэнэ/


4.4. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; 


4.5. газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг
ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх; 


4.6. төлбөр төлөх үүргээ хугацаандаа
гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хэтэрсэн
хоног тутамд алданги төлөх; 


4.7. Эээмшлийн газраа бүхэлд нь буюу зарим
хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас эөвшөөрөл авч, энэ тухай
улсын бүртгэлд бүртгүүлэх; 


4.8 газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил,
ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх; 


4.9 Кадастрын зураглал гүйцэтгэх эрх бүхий аж
ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж,
ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах 


4.10. Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн
цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн
байдлыг хариуцах 


4.11 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр
тавигдсан шаардлагыг биөлүүлэх 


4.12 Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг
хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх 


4.13. Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж
байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум,
дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, эураг
зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна 


4.14 Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнүүлэх

4.15 Барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сумы болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах

4.16 Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.

4.17 Барилгын улаан шугам тавихад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнг оролцуулан баталгаажуулах 

4.18 Гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авах

4.19 Эзэмшил, ашиглалтанд байгаа болон орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт, арилчилгаа хийх

4.20 холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;  


Тав. Газар эзэмшүүлэгчийн үүрэг 
  


5.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг
хянах; 

5.2. Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь
шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд: 

- Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх

Газар эзэмшүүлэгчийн төлөөлж гарын үсэг зурсан

Газар эзэмшигчийг гарын үсэг

- Эээмшүүлэхээр олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн
амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх 

- Газрыг зориулалтын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах 

- Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах,
нөхөн сэргээх шаардлагын дагуу эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг
ногоон байгууламжтай байлгана 

- Барилгын зургийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ба
барилгыг мэргэжлийн байцаагчаар хянуулах 

- Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон
тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах 

5.3. Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг
биелүүлээгуй буюу Газрын тухай хуулийн 40.1.1- 40.1.6 дугаар зүйлд заасан
нөхцөл бий болсон тухайлбал: 

- эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний
нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн 

- газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсиий аюулгүй байдлын ашиг
сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр
тоггоогдсон; 

- шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ
байгуулаагүй; 

- байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг
биелүүлээгүй; 

- эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 

- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа
2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн
хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах; 

- Өмнөх гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах

5.4 газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх; 

5.5 холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага
хүлээх; 
 



Зургаа. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 


6.1 газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн
газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар
эзэмших эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ. 


6.2. энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай
эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол
түүний газар ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зүйлд заасан
нөхцөлийг дагаж мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж
болно. 


6.3. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу
зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын
тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр
гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон
бусад эрхийн актаар зохицуулна. 


6.4. гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн
бусад нөхцөл: Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон
газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших
эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн
эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын
хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга
хэмжээ авна.                 
           


Жич: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..."
гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс
тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий 

болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар
эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. 


"... Зориулалтын дагуу газраа 2 жил
дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш
хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд
заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлээгүй /барилга, байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/
байхыг ойлгоно. 




Долоо. Бусад зүйл 
  


7.1. Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг
дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж
мөрдөгдөнө. 

7.2 Газар олгох техникийн нөхцөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу тухайн газар дээр байрлаж буй инженерийн шугам сүлжээг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх ба түүнтэй холбогдон гарсан зардлыг газар эүэмших эрх авсан байгууллага, аж ахуй нэгж, иргэн хариуцна. 

7.3. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Нэг
/үсгээр/ жилийн хугацаатай байгуулав. 

7.4. Газар эзэмшүүлэх гэрээг талууд Жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06-р сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07-р сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ. 

7.5. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсээн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ. 

7.6 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

7.7. Газар эзэмшигч, ашиглагч нь жил бүр "газар эзэмших ашиглах гэрээн дүгнэх хуудас"-аар гэрээг дүгнүүлсэн тохиолдолд 1 жилээр сунгана. 

7.8 _________________________________________________


Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: 

Газар эзэмшүүлэгч: Сэргэлэн сум ЗДТГ

Хаяг: 

Утас: 96663596


Газар эзэмшигч: 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Тээвэрчдийн гудамж 39 тоот

Регистр /улсы бүртгэл/-ийн дугаар: 2041391

Банкны нэр: 

Дансны дугаар: 

Харилцах утас: 99118411

И-мэйл хаяг: