Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. БОР-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГАНХУЯГ
БАТЛАВ. СИ ЭМ КЭЙ АЙ ХХК-НЫ ЗАХИРАЛ А.ӨЛЗИЙБҮРЭН

ЗДТГ, УУЛ УУРХАЙН ХХК-ТАЙ БАЙГУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА, 
ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ




2014 оны 10 сарын 27 өдөр
Бор-Өндөр сум 
 

Нэг: Нийтлэг үндэслэл:


1.1. Гэрээний зорилго нь Бор-Өндөр сумын нутаг дэвсгзрт орших. тус сумын хөгжилд тодорхой дэвшил үзүүлэхуйц ашигт малтмалын газрыг ашиглахад гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар орон нутгийн нийгэм. эдийн засгийн чадавхийг дээшлүүлэн гадаад харилцааг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгож ядуурлын түвшинг бууруулахад оршино.


1.2. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсзн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай. Байгаль орчны тухай хууль, Хөдөлмерийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.


1.3. Нэг талаас Боо-Өндөр сумын Байгаль хамгаалагч Энхбаатар овогтой Отгонтунгалаг нөгөө талаас Си Эм Кэй Ай ХХК-ийг төлөөлж Ш овогтой Архалык нар 2014 оны 10-р сарын 27-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулав. 
 

Хоёр: Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрх үүрэг

2.1. Орон нутагтай тусгай зөвшөөрлий дагуу үйл ажиллагаагаа явуулахад сумын


зүгээс шаардагдах үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.


2.2 Олборлолт, үйлдвзрлэлт явуулах хугацаанд тэдний тавьсан хүсэлтийн дагуу


төрийн үйлчилгээ хуулийн дагуу үзүүлнэ.


2.3. Үйлдвэрийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхийг шаардах


2.4. Хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийх.


2.5. Уурхайд шаардлагатай үед хүн эмнэлэг, соёлын болон цагдаагийн үйлчилгээг


үзүүлэх.


Гурав: Компаний хүлээх үүрэг:


3.1 Си Эм Кэй Ай нь газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжууд болон


аймаг, сум, орон нутгийн тогтоол шийдвэрүүдийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.


3.2. Ашигт малтмалын болон Усны тухай хуулийн дагуу төлбөр хураамжуудыг цаг


хугацаанд нь төлнө.


3.3. Орон нутгийн татварын албанд бүртгүүлж суманд бүртгэлтэй ААН болж 180-


аас дээш хоног оршин суугаа иргэдийг орон нутагт бүртүүлнэ.


3.4. Орд, уурхай болон үйлдвэрийн газар ажиллах хүч, орон нутгаас авч ажиллах


хүчийг сумын Засаг даргын тамгын газартай хамтран аймаг болон сум орон нутгаас


сонгон авч өөрсдийн хөрөнгө хүчээр сургаж ажиллуулна.


3.5. Ажиллагсдад Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин хөлс олгон хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаа. аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.


3.6. Сумын Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрыг дэмжин ЗДТГ-ын засвар ,


тохижилтод хувь нэмэр оруулах.


3.7. Эрүүл мэнд боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагыг дэмжин хамтран


ажиллах, үйл ажиллагааг нь ивээн тэтгэх.


3.8. Байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх зорилгоор сумын төв болон


уурхай эдэлбэр газрын орчимд цзцэрлэгжүүлэх, мод зүлэг тарих, ногоон байгууламж


бий болгоно.


3.9. Сумын орчны бохирдол, хог хаягдал болон бусад асуудалд техник тоног


төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүулэх.


3.10. Орон нутгийн хөгжилд мөнгөн хөрөнгө хуримтлуулж. сумын хөгжилд тодорхой


дэмжлэг үзүүлнэ.


3.11. Орон нутагт зохиогдох соёл спортын үйл ажилпагааг дэмжин ажиллах.


3.12. Орон нутгийн иргэдийг газар тариалан эрхлэх, фермерийн аж ахуй байгуулах,


малжуулах, хадлан хадах, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлд хөрөнгө


мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлэх.


3.13. Усны нөөц бухий газар худаг гаргахад дэмжлэг үзүүлнэ.


3.14. Багийн Засаг дарга болон иргэдтэйгээ хамтран ажиллаж сумын хөгжилд хувь


нэмэр оруулах.
 

Дөрөв: Хамтран хүлээх үүрэг:


4.1. Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана.


4.2. Талууд бичгийн зөвшөөрөлгүйгэзр энэхүү гэрээгээр хулээсэн эрхээ гуравдагч


этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


4.3. Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарах, эсхүл цуцлах


тохиолдолд талууд бие биедээ 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.


Тав: Гэрээг дүгнэх.


5.1. Энэхүу гэрзэний биелзлтийг жил бүрийн эцэст 2 тал хамтран тооцож дүгнэнэ.


5.2, Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараагийн жилийн үйл


ажиллагаа эхлүүлэхгүй бөгөөд гэрээг цуцлах үндэслэл болно.














Зөвшөөрсөн: ЗДТГазрын Ө.АЛТАНСҮХ                      

Багийн Засаг М.НАСАНМӨНХ 


БОР-ӨНДӨР СУМЫН


БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ /Э.ОТГОНТУНГАЛАГ/





Утас: 99505195 

Си Эм Кэй Ай ХХК-ыг төлөөлж Ш.Архаляк
Утас: 99794980