Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ



2015 оны 6 сарын 2 өдөр Жавхлант








МУ-ын Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 1 дэхь заалтыг үндэслэн: Нэг


талаас Баян-Овоо сумын Засаг дарга, нөгөө талаас ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Ханшашир” ХХК-ны захирал нар хамтран ажиллах гэрээг доорхи нөхцөлөөр байгуулав. 
 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ:


1.1 Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 1 дэхь заалт нь энэхүү  хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэл болно.


1.2 Гэрээ нь:

-Сумын Байгаль орчныг хамгаалах

-Уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх

-Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэнэ.


1.3 Хууль тогтоомж өөрчлөгдсөн болон 2 тал зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн үед харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулж болох бөгөөд бусад тохиолдолд өөрчлөлт оруулахыг хориглоно. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд буруутай тал зохих хариуцлага хүлээнэ. 
 

ХОЁРДУГААР ЗҮЙЛ:


Энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлэх зорилгоор:


Нутгийн Захиргааны байгууллагын хүлээх эрх, үүрэг, хариуцлага


2.1 Уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажиллах хүчээр хангах, мэргэшлийн сургалтад хамтран хамруулах


2.2 Мэргэжилтэй боловсон хүчнээр хангах боломжгүй тохиолдолд уурхайн


захиргаатай тохиролцон гэрээгээр мэргэжилтэн бэлтгүүлэхийг уурхайн удирдлагаас


шаардах 
2.3 Гадаадын ажилчны тоог тогтоосон квотоос илүү ажиллуулсан тохиолдолд Ашигт


малтмалын тухай хуулийн 43-р зүйлийн 2 дахь заалтанд заагдсаны дагуу төлбөрийг


сумын төсөвт төвлөрүүлэхийг шаардах


2.4 Сумын Нөхөн сэргээлтийн санд жил бүр байгаль хамгаалах ажилд зарцуулах


хөрөнгийг шилжүүлэхийг шаардах, шилжүүлээгүй тохиолдолд тухайн жилийн


олборлолтын үйл ажиллагааг зогсоох


2.5 Уурхайд ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын


төлбөрийг төлүүлэх


2.6 Уурхайн орчны тээвэрлэлтийн замыг сайжруулан засуулах шаардлага тавих


2.7 Сумын хэмжээнд Байгалийн аюулт үзэгдэл тохиолдсон үед тусламж хүсэх


2.8 Уурхайн удирдлагын зүгээс гаргасан хүсэлт, шаардлагад хуулийн хугацаанд хариу
өгч шийдвэрлэх


2.9 Уурхайн эдэлбэр газрын орчны бохирдолд байнгын хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах


2.10 Уурхайн галын аюулгүй байдалд хяналт тавих, объектын түймрээс урьдчилан


сэргийлэх талаар мэргэжил арга зүйн. зөвөлгөө өгөх


2.11 Уурхайн үйл ажиллагаанд хуулййн дагуу хяналт шалгалт хйих бөгөөд ажилд нь


саад учруулахгүй байх 
 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ


Уурхайн удирдлагын хүлээх эрх, үүрэг, хариуцлага


3.1 Нутгийн Захиргааны байгууллага, холбогдох мэргэжилтнүүдийн тавьсан


шаардлагын биелэлтийг бичгээр болон амаар мэдэгдэж байх


3.2 Орон нутгаас 300-400 ажиллах хүчээр хангахыг шаардах, мэргэжилтэй боловсон


хүчнийг хамтран бэлтгэх


3.3 Уурхайн эдэлбэр газарт орж ирсэн ан амьтдыг хамгаалах, энэ талаар холбогдох


албан тушаалтанд мэдэгдэх


3.4 Жил бүр уулын ажлын төлөвлөгөөгөөр батлагдсан талбайд олборлолт явуулах


3.5 Ашиглаж байгаа орд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай зүйлд орон


нутгийн зүтээс туслалцаа хүсэж шийдвэрлүүлэх


3.6 Уурхайн үйлдвэрлэлийн төв байранд байх шаардлагатай бичиг баримтыг


бүрдүүлэн байршуулах


3.7 Орон нутгийн Захиргааны байгууллагаас гаргасан тогтоол, захирамж, тавьсан


шаардлагыг биелүүлж ажиллах


3.8 Уурхайн эдэлбэр газрын орчны зам, ашигт малтмалын тээвэрлэлт хийх замыг засаж сайжруулах, уурхай барьж байгуулах ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн улсын комисст хүлэллгэн өгнө


3.9 Бүх төрлийн татвар, хураамж, татварын тайланг хуулийн хугацаанд гаргаж өгөх


3.10 Ажилчдын нийгмийн асуудалд анхаарч эрүүл мэндийн даатгал, нийгмийн


даатгалд хамруулна


3.11 Сумын Нөхөн сэргээлтийн санд жил бүр мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх


3.12 Уурхайн эдэлбэр газарт үүсэх ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын цэгийн


зөвшөөрлийг сумын Засаг даргаар гаргуулах


3.13 Орон нутагтай ус ашиглах, хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулах


3.14 Уурхайн эдэлбэр газарт орших түүх, соёлын дурсгалт зүйлс, булаг, шандыг


хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жил бүр Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд


тусган хэрэгжүүлэх, холбогдох байгууллагаар дүгнэлт гаргуулах


3.15 Уурхайн олборлолтын явцад түүх. соёлын дурсгалт зүйлс, ховор олдоц, олдвор


илэрвэл нэн даруй орон нутгийн Захиргаанд мэдэгдэх 
 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

4.1 Энэхүү гэрээг хоёр тал гарын үсэг зурснаас эхлэн 2 жилийн хугацаагаар байгуулна.


Гэрээний биелэлтийг дүгнэхдээ хоёр тал тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэл нь энэхүү


гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байх ба гэрээний салшгүй хэсхэг байна.


4.2 Гэрээ байгуулагч талууд үндэслэлтэй гэж үзвэл гэрээг хэдийд ч дуусгавар болгох


эрхтэй боловч нөгөө талдаа нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой.


4.3 Гэрээний аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай 14 хоногийн


өмнө бичгээр тохиролцоно. 
 

ТАВДУГААРЗҮЙЛ

5.1 Уурхайн үйл ажиллагаа явуулж буй тал хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон


нутгийн Захиргааны байгууллага энэхүү гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй,


ноцтой зөрчсөн бол гэрээг цуцалж дуусгавар болгоно.


5.2 Энэхүү гэрээтэй холбогдсон маргааныг хэлэлцээрийн журмаар зохицуулна. Хэрэв


тохиролцоонд хүрэхгүй бол хуулийн дагуу шийдвэрлэнэ.


5.3 Энэхүү гэрээг тус бүр 2 хувь үйлдэв. Хувиудыг гэрээ байгуулагч талуудад


хадгалуулав.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН


ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.БАТЧУЛУУН

"ХАНШАШИР" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.НАРАНЦЭЦЭГ