Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ
Жи Пи Эф ХХК-НИЙ ЗАХИРАЛ Г.ГАНСҮХ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 
“ЖИ ПИ ЭФ” ХХК-НИЙ ХООРОНД ГУРВАНСАЙХАН СУМЫН “ЗҮҮН”-ИЙН 
ОРДЫН АШИГЛАПТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР 
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ 

№02/2014 
Мандалговь хот 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр. 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Гэрээний зорилго нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Зүүн гэдэг газарт алт, мөнгөний орд /МҮ-017368, 300,0 га/-ыг ашиглахын өмнөх баяжуулах үйлдвэр барих, уурхайн хотхон байгуулах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын асуудлыг шийдэх явцад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах харилцааг зохицуулахад оршино. 
1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар тогтоолыг үндэслэн нэг талаас Дундговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Өлзийбалжир /цаашид А тал гэх/, нөгөө талаас "Жи Пи Эф” ХХК-ны /улсын бүтгэлийн дугаар 9011261016 , РД 5421624/ уурхайн дарга Б.Баярсайхан /цаашид Б тал гэх/ нар 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн уурхайн үйл ажиллагааг эхлэх зөвшөөрөл өгөх хүртэлх хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулав. 

Хоёр. А талын хүлээх эрх, үүрэг 
  
2.1. Тус компаний үйл ажиллагааг малчид, иргэдэд үнэн зөв мэдээлэх, хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөн туслах, үйлдвэр барих, хөрс хуулах болон бусад үйл ажиллагаанд нь орон нутгийн төр захиргааны зүгээс шаардагдах төрөл бүрийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх 
2.2. Олборлолт, үйлдвэрлэл явуулах хугацаанд тэдний тавьсан хүсэлтийн дагуу хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ /газар, ус ашиглах зөвшөөрөл олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах гм/ үзүүлэх 
2.3. Үйлдвэрийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх 
2.4 Уурхайн үйл ажиллагаанд аймаг, сумаас хяналт, шалгалтыг эрх бүхий байгууллагын удирдлагаас баталсан удирдамжтайгаар хийж байх 
2.4..Аймаг, сумын хөгжллд түлхэц болохуйц асуудлаар / жижиг дунд үйлдвэр байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх гм/ болон байгаль орчныг хамгаалах /зам тавих, ногоон байгууламж бий болгох, хөрсний эвдрэлээс хамгаалах гм/-д хамтарч ажиллах, оруулсан хөрөнгө оруулалт, хандив дэмжлэгийг олон нийтэд ил тод мэдээлэх, тайлан, мэдээнд тусгах 


1

Гурав. Б талын хүлээх үүрэг
3.1. Орон нутгийн төсөвт хуулиар хүлээсэн татвар, хураамжийг төлж, тайлан, мэдээг сум, аймгийн Татварын хэлтэст гаргаж өгч байх /ААНОАТатвар, ХАОАТатвар, АТӨЯХ-ийн албан татвар, нийгмийн даатгал, ЭМДаатгал болон газар, ус ашигласны төлбөр/ 
3.2.Олборлосон хүдрийг тээвэрлэх замын маршрутыг баг, сум, аймгаас санал авч, 
холбогдох газраар батлуулах, цаашид хүдрийг хатуу хучилттай автозамаар тээвэрлэхээр тооцож зураг, төсвийг хийлгэх, бусад ашигт малтмал олборлогч компаниудтай хөрөнгө нийлүүлж зам барих асуудлыг шийдэх 
3.3 . Тухайн аймаг, сумаас ажиллах хүчнийхээ тодорхой /50-аас доошгүй/ хувийг авч ажиллуулах, тус аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, орон нутгийн тээврийн компани, хоршоодоос 50%-с доошгүйг авч ажиллах 
3.4,Гадаадын ажиллах хүчин ажиллуулах тохиолдолд ажиллагсдын 10 хүртлэх хувьд гадаадын иргэн авч ажиллуулна хэтэрсэн тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тухайн сумын төсөвт төвлөрүүлж, өөр аймаг орон нутгаас ирж ажиллаж байгаа иргэдийг Иргэний бүртгэлийн тухай Монгол улсын хуулийн 26-р зүйлийн 4-т заасны дагуу 180 хоногоос дээш оршин суух иргэнийг орон нутагт бүр оршин суугчаар, 180 хоног хүртлэх нь түр оршин суугчаар тус тус бүртгүүлэх 
3.5 Тухайн суманд шинэ үйлдвэр бий болгох, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд хамтарч хөрөнгө оруулах, техник, технологийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, орон нутгийн ААН, малчдаас бараа бүтээгдэхүүн, мах сүү, цагаан идээ нийлүүлэх гэрээг нэгдсэн журмаар сумтай хийж, ашиглалт, эзэмшлийн ойролцоох байгаа малчин өрхийн хашаа хороог нүүлгэх, худаг усны асуудлыг шийдвэрлэхэд харилцан тохиролцож шаардагдах хөрөнгийн туслалцаа үзүүлж ажиллах 
3.6 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллаж, 
техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу чанартай хийж, сумын төв болон уурхайн эдэлбэр газрын орчимд ойжуулах, гэрээний хугацаанд эвдрэлд өртсөн талбайн хэмжээгээр мод зүлэг тарих, ногоон байгууламж бий болгох талаар санаачлага гарган ажиллах 
3.7. Уурхайн Гамшгаас хамгаалах болон эрсдлийн бууруулах төлөвлөгөөтэй ажиллах, галын аюулгүй байдал болон тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах 
3.8 Уурхайн орчинд аюулаас сэрэмжлүүлэх мэдээлэл болон самбар, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үйл ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, нийгмийн хэв журмын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах 
  
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг 
4.1.Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана. 
4.2. Талууд бичгийн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. 
4.3. Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд бие биендээ 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. 
  
Тав. Гэрээг дүгнэх 
5.1.Гэрээг 2 хувь үйлдэж, компани, аймгийн ЗДТГ-ын ХБХ-т нэг нэг хувийг хадгалах 
бөгөөд, гэрээний биелэлтийг тухайн жилийн дараа оны 1-р сард багтаан хоёр талын комисс хамтран тооцож, дүгнэнэ. 

Зургаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага 
6.1. Б талаас энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд А тал Монгол улсын Хууль, тогтоомж, 
дүрэм, журмын дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна 
6.2. А талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзвэл Б тал гомдлоо Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хууль, хяналтын байгууллагад тавьж болно 


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХБХ-ИЙН ДАРГА А.ӨЛЗИЙБАЛЖИР
Хаяг: Дундговь аймаг ЗДТГ
Утас: 70592150, 99599288

"ЖИ ПИ ЭФ” ХХК-НИЙ  УУРХАЙН ДАРГА Г.БАЯРСАЙХАН
Хаяг: Сайнцагаан сум 7-р баг 
Жаргалан төвийн 301 тоот 
Утас: 91118188 99118820