Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй


















ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 157 

тоот тушаалын 2-р хавсралт 



Улсын бүртгэлийн дугаар 9019022110 



  

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР ЭЗЭМ1ПҮҮЛЭХ ГЭРЭЭ 



2017 оны 01 сарын 31 өдөр             
                     
                     
    Заамар сум 



Нэг. Нийтлэг үндэслэл 

Монгол Улсын Газрын тухай хууль, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013
оны 08-р сарын 05-ний өдрийн 226 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг
төлөөлж төлөөлж Төв аймгийн Заамар сумын газрын даамал Энхтөр овогтой
Өлзийсайхан, газар эзэмшигч "Бумбат" ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх
захирал С.Мэндээ нар энэхүү гэрээг байгуулав. 

Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах
бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно.
Үүнд: 

1.1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан
кадастрын зураг; 

1.2. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай
акт; 

1.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын
дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт; 



  

Хоёр. Гэрээний нөхцөл 

2.1. Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 46.13 /га/. Үүнээс: 

Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах Тухайн зориулалтаар ашиглах 

зориулалт газрын хэмжээ 

1. Ашигт малтмал олборлох MV-017156            46.13 /га/ 

2. _________________________ /га/ 



2.2. Газрын төлбөрийн хэмжээ: 

Нэгжийн үнэ 16000.0 /Арван зургаан мянган/ төгрөг 

Бүгд үнэ 738.080 /долоон зуун гучин найман мянга наян/ төгрөг 

Үүнээс: 

1- р улиралд 184.520 төг                 
3-р улиралд_
184.520 төг 


2- р улиралд 
184.520 төг                  4-р улиралд_184.520 төг 



  

2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар
эзэмшүүлэгчийн Төв аймаг Төрийн caн банк Хүлээн авагч С.Э.З.Б.З Хэлтэс
140000943 тоот дансанд шилжүүлж байна. 

2.4. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр
газрын төлбөр хийх хугацааг тогтооно. 

2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ
өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг
шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ. 




3.1. Гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших;


3.2. Газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг


гаргуулж авах;


3.3. Гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа


дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;


3.4. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран


хугацаанд нь төлөх;


3.5. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй


үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх;


3.6. Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх


бүхий байгууллагаас зөвшөөрөл авч энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх.


3.7. Газар эзэмшүүлэгчийн зүгээс газар ашиглалттай холбогдуулан тавьсан


шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;


3.8. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 
 

Дөрөв. Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг


4.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах;


4.2. Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд:


4.2.1. Захирамжаар олгож, хэмжилт хийж, цэг тэмдгийг тавьж өгсөн талбайд


үйл ажиллагаа явуулах.


4.2.2. Газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах


4.2.3. Байгаль орчинд сөрөг үйл ажллагаа явуулахгүй байх.


4.3. “Газрын тухай” хуулийн 35.3.1.-35.3.6.-д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;


4.4. Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх;


4.5. Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 
 

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт


5.1. Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмшигч байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу шийдвэрлэнэ.


5.2. Газар эзмэших эрх болон гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрт заасан бол тэр дагуу, хэрэв заагаагүй бол гэрээний дагуу шийдвэрлэнэ.


5.3. Энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай эзэмших эрх бүхий газар эзэмшигч байгаа бол газар эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу ашиглаж болно. Шаардлагатай бол энэ гэрээнд хавсаргаж болно.


5.4. Газар эзэмшигчийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд болон тусгай


хамгаалалтад авах шаардлага бий болсон нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулинд заасан үндэслэл журмыг баримтлан нөхөн төлбөр олгосны үндсэн дээр шийдвэрлэнэ.


5.5. Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл:  


Зургаа. Бусад зүйл


6.1. Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулав.

6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:



Газар эзэмшүүлэгч:

Заамар сум: 
Харилцах утас: 99000363






Газар эзэмшигч: 

Хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо Махатма


Гандигийн гудамж-39


Регистр /улсын бүртгэл/- ийн дугаар: 2075652

Харилцах дансны дугаар_

Харилцах утас: 77002277, Факс: 77003377








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭГЧ: 
ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ Э.ӨЛЗИЙСАЙХАН

ГАЗАР ЭЗЭМШИГЧ :

“БУМБАТ” ХХК-ийг төлөөлж, 
С.МЭНДЭЭ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
                              





Энэхүү гэрээний нэг хувийг тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт


хадгапав.