Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ
ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ ХХК-НИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БАЙ ЮУНЬ ФЭН       






ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ ХХК-НИЙ ХООРОНД БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЭРЭЭНИЙ

ОРДЫН АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР


ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ  




2015.08.27 №TSG20150827-01 Мандалговь хот




Нэг. Нийтлэг үндэслэл


1.1 Гэрээний зорилго нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрээний төмрийн


хүдрийн ордыг /326 га/ ашиглах, баяжуулах үйлдвэр барих, уурхайн хотхон байгуулах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын асуудлыг шийдэх явцад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах харилцааг зохицуулахад оршино.


1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар тогтоолыг үндэслэн нэг талаас Дундговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Нармандах /цаашид А тал гэх/, нөгөө талаас “Тайшэн Девелопмент ХХК-ний /улсын бүтгэлийн дугаар: 9019007040, РД:2777223/


уурхайн дарга Чэнг Синь /цаашид Б тал гэх/ нар 2015 оны 05дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайн олборлолт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дуусах хүртэлх хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулав.





Хоёр. А талын хүлээх эрх, үүрэг


2.1. Тус компаний үйл ажиллагааг малчид, иргэдэд үнэн зөв мэдээлэх, хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөн туслах, үйлдвэр барих, хөрс хуулах болон бусад үйл ажиллагаанд нь орон нутгийн төр захиргааны зүгээс шаардагдах төрөл бүрийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх


2.2. Олборлолт, үйлдвэрлэл явуулах хугацаанд тэдний тавьсан хүсэлтийн дагуу хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ /газар, ус ашиглах зөвшөөрөл олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах гм/ үзүүлэх


2.3. Үйлдвэрийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх


2.4 Уурхайн үйл ажиллагаанд аймаг, сумаас хяналт, шалгалтыг эрх бүхий байгууллагын удирдлагаас баталсан удирдамжтайгаар хийж байх


2.4. Аймаг, сумын хөгжилд түлхэц болохуйц асуудлаар / жижиг дунд үйлдвэр байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх гм/ болон байгаль орчныг хамгаалах /зам тавих, ногоон байгууламж бий болгох, хөрсний эвдрэлээс


хамгаалах гм/-д хамтарч ажиллах, оруулсан хөрөнгө оруулалт, хандив дэмжлэгийг олон нийтэд ил тод мэдээлэх, тайлан, мэдээнд тусгах





Гурав. Б талын хүлээх үүрэг





3.1. Орон нутгийн төсөвт хуулиар хүлээсэн татвар, хураамжийг төлж, тайлан, мэдээг сум, аймгийн Татварын хэлтэст /ААНОАТатвар, ХАОАТатвар, АТӨЯХ-ийн албан татвар, нийгмийн даатгал, ЭМДаатгал болон газар, ус ашигласны төлбөр/ хагас бүтэн жилээр, мөн эдгээр татвар хураамж, орон нутагт өгсөн хандив, тусламжийн талаарх мэдээллийг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын аймаг, сумын дэд зөвлөлд жил бүрийн 12 сард гаргаж өгч байх


3.2. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн


19.1.4 дэх хэсэгт заасан “үйлдвэрлэл, байгалийн нөөц олборлолт, ашиглалт, худалдаа үйлчилгээний тооцоог зөвхөн улсын баталгаатай хэмжих хэрэгслээр гүйцэтгэнэ”, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжих ” хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар худалдаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллага Хэмжил зүйн төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна” гэсэн заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр гэрээ хийж автомашины пүүг суурилуулахад аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллаж, заавал баталгаажуулан ашиглах, автомашины пүүтавьсан аж ахуй нэгжтэй 1-2 жилийн баталгаат гэрээг хийж ажиллах





3.3. Олборлосон хүдрийг тээвэрлэх замын маршрутыг баг, сум, аймгаас санал авч,


холбогдох газраар батлуулах, цаашид хүдрийг хатуу хучилттай автозамаар тээвэрлэхээр тооцож зураг, төсвийг хийлгэх, бусад ашигт малтмал олборлогч компаниудтай хөрөнгө нийлүүлж зам барих асуудлыг шийдэх


3.4. Тухайн аймаг, сумаас ажиллах хүчнийхээ тодорхой /50-аас доошгүй/ хувийг авч

ажиллуулах, тус аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, барилга, тээвэр, ханган нийлүүлэлтийн компани, хоршоодтой хамтарч ажиллах


3.5. Гадаадын ажиллах хүчин ажиллуулах тохиолдолд ажиллагсдын 10 хүртлэх хувьд гадаадын иргэн авч ажиллуулна хэтэрсэн тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тухайн сумын төсөвт төвлөрүүлж, өөр аймаг орон нутгаас ирж ажиллаж байгаа иргэдийг Иргэний бүртгэлийн тухай Монгол улсын хуулийн 26-р зүйлийн 4-т заасны дагуу 180 хоногоос дээш оршин суух иргэнийг орон нутагт бүр оршин суугчаар, 180 хоног хүртлэх нь түр оршин суугчаар тус тус бүртгүүлэх





3.6 Тухайн суманд шинэ үйлдвэр бий болгох, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд хамтарч хөрөнгө оруулах, техник, технологийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, орон нутгийн ААН, малчдаас бараа бүтээгдэхүүн, мах сүү, цагаан идээ нийлүүлэх гэрээг нэгдсэн журмаар сумтай хийж, ашиглалт, эзэмшлийн ойролцоо байгаа малчин өрхийн хашаа хороог нүүлгэх, худаг усны асуудлыг шийдвэрлэхэд харилцан тохиролцож шаардагдах хөрөнгийн туслалцаа үзүүлж ажиллах


3.7 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу чанартай хийж, сумын төв болон уурхайн эдэлбэр газрын орчимд ойжуулах, гэрээний хугацаанд эвдрэлд өртсөн талбайн хэмжээгээр мод зүлэг тарих, ногоон ба^гууламж бий болгох талаар санаачлага гарган ажиллах




3.8. Уурхайн Гамшгаас хамгаалах болон эрсдлийн бууруулах төлөвлөгөөтэй ажиллах, галын аюулгүй байдал болон тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах

3.9 Уурхайн орчинд аюулаас сэрэмжлүүлэх мэдээлэл болон самбар, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үйл ажиллагааны хөдөлмер хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, нийгмийн хэв журмын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах





Дөрөв. Хамтран хүлээх үүрэг





4.1. Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана.


4.2. Талууд бичгийн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрхээ гуравдагч


этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


4.3. Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд бие биендээ 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. 
 

Тав. Гэрээг дүгнэх





5.1. Гэрээг 2 хувь үйлдэж, компани, аймгийн ЗДТГ-ын ХБХ-т нэг нэг хувийг хадгалах


бөгөөд, гэрээний биелэлтийг тухайн жилийн дараа оны 1-р сард багтаан хоёр талын комисс хамтран тооцож, дүгнэнэ.





Зургаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага 
 

6.1. Б талаас энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд А тал Монгол улсын Хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна.





6.2. А талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзвэл Б тал гомдлоо Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хууль, хяналтын байгууллагад тавьж болно.




ГЭРЭЭ БАИГУУЛСАН:





ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХБХ-ИЙН ДАРГА Ж.НАРМАНДАХ
Хаяг: Дундговь аймгийн Мандалговь хот, ЗДТГ
Утас: 70592150, 99997894

ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ ХХК-НИЙ УУРХАЙН ДАРГА Б.ОЮУНБОЛД
Хаяг: Дундговь аймаг, Баянжаргалан сум, Шилийн голын 1-р баг, Энгэр ус 
Утас: 98283860, 99108835






Танилцсан:                                                       

Аймгийй ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр

3