Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Улсын бүртгэлийн дугаар 1151

БАТЛАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ОЮУНБАТ


ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР
АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ 



  

2015 оны 05 сарын 05 өдөр                                                          Орхон аймаг



  

Нэг. Нийтлэг үндэслэл 


Монгол Улсын Газрын тухай хууль, Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 04-р сарын 29-ны өдрийн захирамжийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж Орхон аймгийн газрын
асуудал эрхэлсэн албан тушаалтан Батдэлгэр овогтой Бүрэн-Эрдэнэ газар
ашиглагчийг төлөөлж: 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны/ Ерөнхий захирал Ч.Ганзориг нар
энэхүү гэрээг байгуулав.

Энэхүү
гэрээнд салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн
бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: 

1.1
Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагчийг тодорхой харуулсан кадастрын
зураг

1.2
газар ашиглуулагчаас газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт

1.3
газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааг Монгол Улсын Засгийн газрын
2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан
баримт


Хоёр. Гэрээний нөхцөл 

2.1 Газар ашиглагчид олгосон газрын хэмжээ 2552 /га/ Үүнээс: 

Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт Тухайн зориулалтаар ашиглах
газрын хэмжээ 
1. Уул уурхайн эдэлбэр     2552 /га/

Бүгд      2552 /га/

2.2 Газрын байршил: Баянцагаан баг

2.3 Газрын төлбөрийн хэмжээ: Тусгай гэрээгээр зохицуулна.


Үүнээс 

1- р улиралд                3-р улиралд

2- р улиралд                4-р улиралд_ 

2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн Орхон төрийн сангийн 210000943 тоот дансанд шилжүүлж байна. 

2.4 Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын
төлбөр хийх хугацааг тооцно. 

2.6  Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн
хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг
шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ашиглагч хүлээнэ. 



  

Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг 

3.1  Гэрээний нөхцөлийн дагуу газрыг ашиглах: 

3.2 Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж
авах: 

3.3 Газарт учруулсан хохиролыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу
нөхөн төлүүлэх 

3.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн
гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар
гэрчилгээний хугацааг сунгуулах 

3.5 Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран
хугацаанд нь төлөх 

3.6 Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног
тутам алданги төлөх 

3.7  Газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг
тухайд нь биелүүлэх



3.8 Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг,
хариуцлага хүлээх 

3.9 газар ашиглах гэрээг жил бүр дүгнүүлэх



  

Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг 

4.1 Газар ашиглагч газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах 

4.3
 Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг
биелүүлээгүй буюу "Газрын тухай" хуулийн 40.1.1 - 40.1.6 дугаар
зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн
62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах 


4.4 Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх 

4.5 холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага
хүлээх 



  

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 

5.1 Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн
өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл "Газрын тухай" хуулийн 38-р зүйлийн дагуу шийдвэрлэнэ. 

5.2 Энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч
байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл,
журам нь Газрын тухай хуулийн 48.3-48.7-р заалт тус тус болно.
Шаардлагатай гэж үзвзл энэхүү гэрээнд хавсаргаж болно. 

5.4 Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: 
Газраа зориулалтын дагуу ашиглах, ашиглах гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах. 

Зургаа. Бусад зүйл 

6.1 Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг
дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс зхлэн хүчин төгөлдөр
болж мөрдөгдөнө. 

6.2 Энэхүү гэрээг гурав хувь үйлдэж талууд нь гарын үсэг зурсан өдрөөс 

эхлэн хорин жилийн хугацаатай байгуулав. 

6.3 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжийм дагуу шийдвэрлэнэ.



  

Гэрээний талууд албан ёсны хаяг, харилцах утас : 

Газар өмчлөгч: Орхон аймгийн Газрын Алба 

Утac: 21448



Газар ашиглагч: 

Регистр /улсын бүртгэл /- ийи дугаар 2074192

Гэрчилгээний дугаар: 9019008085

Харилцах дансны дугаар_ 

Харилцах утас 73501, 71501



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 



Газар ашиглуулагчийг төлөөлж:

Орхон аймгийн ГХБХБГазрын 

газар эзэмшилт, ашиглалт, газрын дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Батдэлгэрийн Бүрэн-Эрдэнэ 

/гарын үсэг/ _________________ /тамга/  



Газар ашиглагчийг төлөөлж: 

Ч.Ганзориг



/гарын үсэг/ _________________ /тамга/        



                 
                     
             

Газар ашиглагчийг төлөөлж: “Лотус дай уул" ХХК-ны 



менежер Д.Отгончулуун



/гарын үсэг/ _________________ /тамга/  



Энэхүү гэрээний нэг хувийг 1151 тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.