Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Долоо. Бусад зүйл 

7.1. Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. 
7.2. Газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06-р сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07-р сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ. 
7.3. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зорчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль гогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ. 
7.4. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
7.5. Газар олгох техникийн нөхцөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу тухайн газар дээр байрлаж буй инженерийн шугам сүлжээг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх ба түүнтэй холбогдон гарах зардлыг газар 
эзэмших эрх авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна. 

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: 
Газар эзэмшүүлэгч:                                                                    
Дорноговь аймаг, Өргөн сум/ дүүргийн Газрын алба 
Дорноговь, Өргөн, 4-р баг 
Утас: 70523988, 94662260 


Газар эзэмшигч: овогтой 
Газрын байршил: Дорноговь Өргөн 1-р баг Сөгдөх 0 
Газар эзэмшигчийн хаяг: 
Регистр / улсын бүртгэл /-ийн дугаар: /2848376/ 
Банк, дансны дугаар: None
Харилцах утас: 


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

Газар эзэмшүүлэгчийг төлөөлж: 
Өргөн дүүрэг /сум/-ийн Газрын албаны
тамга/ 
Өргөн дүүрэг /сум/-ийн Газрын албаны Даамал Баасандолгор овогтой Адилбиш
гарын үсэг /........................................ /

Газар эзэмшигчийг төлөөлж: 
Тээлийн шонхор ХХК-н Зэнээмэдэр овогтой Энх-амар 
/гарын үсэг/ ............................ /тамга/                                                       

Энэхүү гэрээний нэг хувийг 4403008086 дугаар бүхий нэгж талбарын хувийн 
хэрэгт хадгалав. 

Газар эзэмшүүлэгчийн төлөөлж гарын үсэг Газар эзэмшигчийн гарын үсэг 

Улсын бүртгэлийн дүгаар: 4403008299 

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ 

2018 оны 01 сарын 18 өдөр № 04425-2018/00012  Дорноговь хот, Өргөн дүүрэг                                          

Нэг. Нийтлэг үндэслэл 
Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь_ аймаг /нийслэл/-ийн Өрген 
дуурэг /сум/-ийн Засаг даргын 2018 оны 01 сарын 09 -ны өдрийн А02 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж , Дорноговь аймаг/хотын Өргөн сум/ дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Баасандолгор овогтой Адилбиш, газар эзэмшигчийг төлөөлж Тээлийн шонхор ХХК-н Зэнээмэдэр овогтой Энх-амап нар энэхүү гэрээг байгуулав. 

Хоёр. Гэрээний нөхцөл 
2.1. Газар э зэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 90.2773 га 
Үүнээс: 

Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт
Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ
Газар эзэмших хугацаа 
  
Ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбай     90.2773 га     5 жил 

2.2. Газрын төлберийн хэмжээ: 
Нэгжийн үнэ 4800 төгрөг/үсгээр_____________________________/ 
Газрын төлбөрөөс чөлөөлөгдөх талбай /0м2/, чөлөөлөгдөх хувь /0.0%/ 
Бүгд үнэ 433331 төгрөг/үсгээр ___________________/ 
Үүнээс: 

1 -р улиралд 108332 төг 3-р улиралд 108332 төг 
2-р улиралд 108332 төг 4-р улиралд 108332 тег 
2.3.1 Газрын телбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Төрийн банк дах 281500372356 тоот дансанд шилжүүлж байна. 
2.4. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно. 
2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрыи төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлолт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ. 

Гурав. Газар эзэмшигчийн эрх 

3.1. Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; 
3.2. Газрым төлөв байдал. чанарын улсын хянан бзталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах; 
3.3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгэздээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх; 
3.4. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасак этгээдийн зөвшеөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, барьцаалах; 
3.5. Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно. 
3.6 Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн

хугацааг сунгуулах /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах/;

3.7 Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд эрхийн гэрчилгээг эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах

Дөрөв. Газар эзэмшигчийн үүрэг 


4.1 Газар эээмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 
4.2 Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 
4.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх /5 жилд нэг удаа хийлгэнэ/
4.4. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; 
4.5. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх; 
4.6. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх; 
4.7. Эээмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас эөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх; 
4.8 газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх; 
4.9 Кадастрын зураглал гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах 
4.10. Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах 
4.11 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биөлүүлэх 
4.12 Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх 
4.13. Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, эураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна 
4.14 Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх

4.15 Барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах

4.16 Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зохиулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна. 

4.17 Барилгын улаан шугам тавихад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн оролцуулан баталгаажуулах

4.18 Эзэмшил, ашиглалтанд байгаа болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт, арчилгаа хийх

4.20 Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 


Тав. Газар эзэмшүүлэгчийн үүрэг 

5.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах; 
5.2. Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд: 

а. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх 


б. Эзэмшүүлэхээр олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх 
в. Газрыг зориулалтын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах 
г. Хот тосгоны өнгө үзэмж, эр,үл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана. 
д. Барилгын зургийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ба барилгыг мэргэжлийн байцаагчаар хянуулах 
е. Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах 
5.3. Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тухайлбал: 
а. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 
б. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 
в. Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 
г. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй; эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 
с. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр* гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй* зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах; 
ё. Өмнох гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах 
5.4. Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх; 
5.5. Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 

Зургаа. Газрын талаарх эд хөронгийн эрхийн зарим зохицуулалт 
6.1. Газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газап эзэмших эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ. 
6.2. Энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зуйлд заасан нөхцөлийг дагаж мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно. 
6.3. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна. 
6.4. Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өорчлолт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг 
цуцлах хуртэл арга хэмжээ авна. 
Жич: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно 
"... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар 
эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.