Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  ...Х.ДАРМЕН






ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ





Гэрээний талауд:




Энэхүү гэрээг нэг талаас Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ыг төлөөлөн аймгийн ЗДТГ-ын дарга албан тушаалтай Т.Манкей (цаашид орон нутгийн захиргаа гэх), нөгөө талаас "ССМонголиа” ХХК-г төлөөлөн Үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалтай М.Мөнгөнцоож нар (цаашид Компани гэх) Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулав. 
 

Талууд энэхүү гэрээний зорилгод хүрэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллана.
 

1. Нийтлэг үндэслэл:





1.1. Гэрээний зорилго төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг


цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгох, орон нутгийн


нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Талууд хоорондын хамтын


ажиллагааг гүнзгийрүүлэх, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход


оршино.


1.2. Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт


малтмалын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,


түүний удирдлагын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон


холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.



2. Гэрээний зорилго


2.1. ССМонголиа ХХК-аас Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ховд голын уурхайн байгаль орчин, хүн амд үзүүлэх аливаа


сөрөг нөлөөллийг бууруулж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг үр ашгийг нэмэгдүүлэх болон Төслийн үйл ажиллагааны тогтвортой, тасралтгүй, хэвийн байдлыг баталгаажуулах

2.2. Компанийн эдийн засгийн эрхийг хөндөхгүйгээр орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, Компанийн хооронд ил тод, шударга, ойлгомжтой харилцааг бий


болгоход тус тус оршино.











1


 2.3. Гэрээний талууд гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмуудыг


хүндэтгэн дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрөв. Үүнд: хууль дээдлэх, талууд эрх


тэгш байх, шударга ёсыг сахих, чөлөөт өрсөлдөөнийг дээдлэх харилцан ашигтай


байх, Төсөл болон гэрээтэй холбоотой аливаа асуудлаар талууд хоорондоо ил


тод, нээлттэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх.


2.4. Энэхүү гэрээ нь Төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.








3. Гэрээний нэр томъёоны тодорхойлолт:


Энэ гэрээ болон түүний хавсралтуудад хэрэглэсэн дараахь нэр томъёог дор


дурдсан утгаар ойлгоно:


3.1. “Гэрээ” гэж энэхүү гэрээ болон талууд харилцан тохиролцон түүнд бичгээр


оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтүүдийг;


3.2. “Компани” гэж “ССМонголиа” ХХКомпани, түүнчлэн MV-001071 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжийг;


3.3. “Орон нутгийн захиргаа” гэж Баян-Өлгий аймгийн ЗДТГ болон Цэнгэл сумын


ЗД-ыг


3.4. “Хэлэлцээр/зөвлөгөөн” гэж:


а) Санал, дүгнэлтээ бэлтгэхэд хангалттай хугацааны өмнө товыг Талуудад


урьдчилан мэдэгдэх,


б) Хэлэлцээрийг санаачилж байгаа тал нь бусад талуудад хэлэлцэх асуудлын


тухай шаардлагатай бүх мэдээллийг урьдчилан өгөх замаар хэлэлцээрт бэлтгэх


боломж олгох,


в) Гэрээний талууд аливаа асуудлаар өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийлэх


боломжоор тэгш хангагдсан байх,


г) Аль нэг талаас санал болгосон асуудлыг бүх талаас нь, бүрэн дүүрэн,


шударгаар хэлэлцэх;


3.5. “Төслийн үргэлжлэх хугацаа” гэж гэрээнд тусгагдсан тусгай зөвшөөрлийн


дагуу компанийн явуулж байгаа хайгуул, ашиглалт, уурхайн хаалт, нөхөн


сэргээлтийн зэрэг уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатыг;


3.6. “Тусгай зөвшөөрөл” гэж Ашигт Малтмалын газраас Баян-Өлгий аймгийн


Цэнгэл сумын нутаг дэсвгэрт орших Ховд гол орд газарт ашигт малтмал


ашиглах зориулалтаар “ССМонголиа” ХХК-д олгосон MV-001071 талбайг:


3.7. “Төсөл” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Компанийн явуулж буй ашигт


малтмал хайх, ашиглах болон түүнтэй холбоотой байгаль орчныг хамгаалах,


сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, байгаль орчны хохирлыг нөхөн


төлөх зэрэг бусад бүх үйл ажиллагааг,


3.8. “Бизнесийн чөлөөт үйл ажиллагаа” гэж Компани төслөө батлагдсан ТЭЗҮ,


уулын ажлын төлөвлөгөө, зураг төслийн дагуу ямар нэгэн саадгүйгээр олборлох


ашигт малтмалын хэмжээг хязгаарлахгүй байх, лицензийн талбай дотор


шаардлагатай барилга байгууламж барихад саад учруулахгуй байх, Төслийг


саадгүй явуулах боломжтой байхыг хэлнэ. Гэхдээ Компаний үйл ажиллагаа


ямар ч тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн байх ёстой.


3.9. Уурхайн үйл ажиллагаа явагдах газрын байршил, нэр: Баян-Өлгий аймгийн


Цэнгэл сумын Ховд гол нэртэй газар. /5 дугаар баг, Кемелек/ 
 

4. Хамтын ажиллагааны зарчим





Талууд дараахь зарчмын үндсэн дээр хамтран ажиллана:


4.1. Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,


4.2. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан


ажиллаж, Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх


4.3. Төслийн үйл ажиллагаатай холбоотой нөгөө Талынхаа хүсэлт шаардлагыг


хүлээн авч, цаг тухайд нь шуурхай шийдвэрлэдэг байх


4.4. Талууд нь бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, хуулийг дээдлэх





5. Гэрээний хугацаа 
 

5.1. Энэ Гэрээг 2015 оны 03 сарын 30-ны -ны өдрөөс 2016 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулав.


5.2. Талууд Гэрээний хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө цаашид гэрээг сунгах,


өөрчлөлт оруулах асуудлаар харилцан тохиролцоно.




6. Аймаг, сумын удирдлагын эрх, үүрэг 

Аймаг, сумын Засаг дарга нь энэхүү гэрээний дагуу дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
6.1. Төслийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, улирал тутам Төслийн талаарх мэдээллийс Засаг даргын Зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсож, шаардлагатай арга хэмжээг авах.










3


6.2. Байгаль орчныг хамгаалах талаарх Компанийн үүргийн биелэлтэд хяналт тавьж,


зөрчилд шаардлага гаргах, гэм буруутай этгээдэд өөрийн эрх хэмжээний


хүрээнд хариуцлага хүлээлгэх, эсвэл хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий


байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах;


6.3. Гэрээний зорилго, мөн чанар, агуулга, ач холбогдлыг орон нутгийн иргэдэд


таниулан ойлгуулах;


6.4. Компанид хөдөлмөр эрхлэх хүсэлтэй орон нутгийн иргэдийг бүртгэх, зохион


байгуулах; эдгээр иргэдээс компаниас тавьсан шаардлагатай орон тооны


хүсэлтийн дагуу компанид санал болгох.


6.5. Төсөлд шаардлагатай байгаа ажлын байрны жагсаалтыг, түүнд тавигдах


шаардлагын хамт олон нийтэд хүртээмжтэйгээр зарлах;


6.6. Гэрээний хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл


шинээр аливаа дэд хороо байгуулах тэдгээрийн тайланг хүлээн авах;


Тухайлбал, Байгаль орчны хяналтын дэд хороо гэх мэт


6.7. Компаний хууль ёсны үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх, үйл


ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх;


6.8. Шаардлагатай тохиолдолд уурхайд эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн


үйлчилгээ үзүүлэх; үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах таатай


нөхцлийг бүрдүүлэх


6.9. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг батлагдсан үнэлгээний дагуу


хийгдэж буй эсэхэд хяналт тавьж, хамтран ажиллах. 
 

7. Компаний эрх, үүрэг





Компани дараахь нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:





7.1. Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, ашигт малтмал


олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн


үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл


ажиллагааг Ашигт малтмалын тухай Монгол улсын хууль, бусад холбогдох


хууль, тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх.


7.2. Төслөөс орон нутагт ялангуяа байгаль орчинд учруулж болохуйц аливаа сөрөг


нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлж, орон нутагт үзүүлэх үр ашгийг


нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудыг үе шаттайгаар төлөвлөж,


хэрэгжүүлэх;


7.3. Цэнгэл сумын Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд боломжит хэлбэрээр


дэмжлэг үзүүлэх.


7.4. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд тухайн жилд гаргах зардалтайгаа


тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулах:











4


7.5. Олборлох үйлдвэрлэлийн Ил Тод байдлын санаачилгын тайланг хагас, бүтэн


жилээр гаргаж олон нийтэд ил тод мэдээлнэ.


7.6. Аймаг, сумын холбогдох хяналтын улсын байцаагч холбогдох хууль


тогтоомжийн хэрэгжилтийг хянах, байгаль орчныг хамгаалах тухай хууль


тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, шаардлага


гаргахад саад учруулахгүй байх


7.7. Гэрээний талууд орон нутгийн иргэдийн хүрээлэн буй орчинтойгоо харьцаж


ирсэн уламжлал, байгалиас хараат байдлыг хүлээн зөвшөөрөхийн хамт


Компани холбогдох байгаль орчны хууль тогтоомжоор тодорхойлсноос гадна


дараахь нэмэлт үүргийг хүлээж байна:


• Төслөөс байгаль орчинд үзүүлэх аливаа нөлөөлөл, түүнийг бууруулах,


урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор төлөвлөж буй үйл ажиллагаа,


ялангуяа байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн


төлөвлөгөөний талаар аймаг, сумын удирдлага, орон нутгийн иргэдтэй


зөвлөлдөх


• Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөгөө хуулийн дагуу


боловсруулан батлуулах, тэдгээрийн хэрэгжилтийг аймаг, суманд


тайлагнах, тайлангийн хувийг олон нийтийн хэрэгцээнд зориулан


аймаг суманд өгөх, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг


заасан хугацаанд нь зохистой хэрэгжүүлэх;


• Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Байгаль орчинд


нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасны дагуу Байгаль орчинд


нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулан эрх бүхий


байгууллагаар батлуулах, олон нийтийн хэрэгцээнд зориулан


үнэлгээний тайланг аймаг, сумын ЗДТГ-т өгөх;


• Хөрс, ус, агаараас дээж авах гэх мэт байгаль орчны хяналт,


мониторингийн зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох


боломжийг холбогдох хүмүүст олгох


Аймгийн ЗДТГ-т дараахь мэдээллүүдийг өгнө:


a/ Тухайн жилд төсөлд хэрэглэгдэх, хэрэв асгарч, алдагдвал хүрээлэн буй


орчныг хордуулах, бохирдуулах аливаа бодис, шатах тослох материалын [бензин


шатахуун гэх мэт] жагсаалтыг жил бүр гаргаж өгөх;


б/ Дээрх бодис, шатах, тослох материалыг хэрэглэх,хадгалах,хаягдлыг


хэрхэн аюулгүй болгох төлөвлөгөө, түүний тайлан;


в) Дээрх бодис, шатах, тослох материал асгарах, алдагдах гэх мэт ослын үед


хэрхэн ажиллах, төслийн ямар ажилтан ямар үүрэг хариуцлагатай байх тухай

нарийвчилсан төлөвлөгөө;

г) Засгийн газрын холбогдох байгууллага албан тушаалтанд заавал


тайлагнах ёстой байгаль орчинд сөрөг нөлөө бүхий осол, эрсдэл, түүний үед авч











5


хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангийн хувийг аймгийн ЗДТГ-т заавал


өгнө.


7.8. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу бэлтгэх ёстой


бүх тайлан мэдээг бүрэн хэмжээгээр нээлттэй байлгана.


7.9. Компанид гарсан нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсанаас бусад ажлын


байрыг нэн түрүүнд орон нутагт санал болгох замаар орон нутгийн иргэдийн


ажлын байрыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авна.


• Орон нутгийн иргэдийн ажлын байрыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх


гэдгийг Компани нийт ажилтны 85 хувь нь орон нутгийн иргэн байх талаар


боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байхыг хэлнэ.


• Хэрэв дээр дурьдсан хувь хэмжээнд хүрээгүй бол аймгийн Засаг дарга түүний


Тамгын газраас тодорхой төлөвлөгөө гарган ажиллахыг Компаниас шаардана.


•Компани нь шинээр гарсан ажлын орон тоо тус бүрт тавигдах наад захын


шаардлагыг тодорхойлон олон нийтэд зарлуулахаар бичгээр урьдчилан


мэдэгдэнэ.


• Компанид түр хугацааны ажиллах хүч шаардлагатай бол тухайн ажлын байрны


шаардлагыг хангаж байгаа орон нутгийн иргэдийг авч ажиллуулна. Тухайлбал,


Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил, Компаний ажилчдад зориулсан аливаа


барилга байгууламж барих гэх мэт.


• Компани нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох дүрэм.стандартад заасан


ажлын байрны нөхцлийг хангах үүрэгтэй.





8. Татварын орчин





8.1. Компани нь Татварын хууль тогтоомжид заасан татвар, төлбөр, хураамжийг


улсын болон орон нутгийн төсөвт холбогдох хуулийн дагуу төлнө.


8.2. Компани нь ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, АА-н


нэгжийн орлогын албан татвар, өөрөө явагч машин техникийн татвар хураамж,


бүх төрлийн даатгалын үйлчилгээний татвар хураамжуудыг орон нутагт


төвлөрүүлнэ.


8.3. Татварын хэлтэс, байцаагч нь хууль тогтоомжийн дагуу төлөх татвар, төлбөр,


хураамжийг Компани болон түүний туслан болон гэрээт гүйцэтгэгч, тэдгээрийн


ажиллагсдад үл ялгаварлах зарчмаар ногдуулна.

8.4. Хэрэв нутгийн захиргааны байгууллагын зүгээс Компанид ногдуулсан татвар,


төлбөрийн хувь хэмжээ, тавигдаж буй шаардлага нь тухайн орон нутагт үйл


ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжид ногдуулж буй татвараас илүү


дарамт учруулахуйц байвал уг татвар ногдуулалтыг ялгаварласанд тооцож, нэн


даруй залруулах арга хэмжээ авна.














6


8.5. Татварын хэлтэс, байцаагч нь орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамжийг


урьдчилан төлөхийг Компаниас шаардах эрхгүй болно. 
 

9. Байгаль орчин, усны хэрэглээ, газрын харилцаа





9.1. Түүх соёлын дурсгалт газар: Компани нь лицензийн талбайд орших эртний булш, бунхан гэх мэт түүх, соёлын дурсгалт зүйл болон орон нутгийн иргэдийн


тахин шүтдэг газар, оршуулгын газар зэрэг нутгийн иргэдийн хувьд соёл, зан


заншлын ач холбогдол бүхий газруурыг хамгаалах, хөндөхгүй байх бүхий л арга


хэмжээг авч хэрэгжүүлэх. /Компани орон нутгийн иргэдэд Гэрээний хавсралтад


дурьдсан түүх, соёлын дусгалт болон шүтлэгт газартаа нэвтрэн орох, шашин,


соёлын уламжлалт зан үйлээ хэрэгжүүлэх боломжийг олгоно.

9.2. Компани нь лицензийн талбайд оршиж байгаа малчдын өвөлжөө, хаваржаа,


түүний орчин тойрон дахь малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны эх


үүсвэрт хохирол учруулахгүй бөгөөд тэдгээрийг хамгаалах талаарх бүхий л арга


хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх


объектуудыг өөр газар нүүлгэх, шилжүүлэн байршуулах тохиолдолд шилжүүлэн


байршуулах газар, шилжүүлэхтэй холбоотой гарах зардлын талаар тухайн


малчинтай тохиролцох бөгөөд бүх зардлыг Компани хариуцна. Ямар ч


тохиолдолд өмнө байсан байршил, бусад нөхцлийг дордуулах ёсгүй. Малчид


сайн дураараа тохиролцсон нөхөн олговроо бүрэн хүлээж авсан тохиолдолд л


нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэнэ.


9.3. Тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо байдаг малчид гол, горхи, булаг шанд,


нуур, цөөрөм гэх мэт ундны усны эх үүсвэр, бэлчээрээ хуучин байдлаараа


хэвээр нь үргэлжүүлэн ашиглах эрхтэй. Олон нийтийн буюу нутгийн иргэдийн


аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар бэлчээр, усандаа хүрэх замыг


хаших, боох гэх мэтээр орон нутгийн иргэдэд саад учруулахыг хориглоно.


Компани ийнхүү олон нийтийн буюу нутгийн иргэдийн аюулгүй байдлын үүднээс


бэлчээр, усандаа хүрэх замыг хаасан боосон бол орон нутгийн иргэдтэй


зөвлөлдөн өөр бусад боломжит хувилбар, эх үүсвэрийг бий болгох үүрэгтэй.


9.4. Компани малчдын өвөлжөө хаваржаа худгийг нүүлгэн шилжүүлэхэд иргэдэд


олгосон нөхөн олговор болон, худаг, ус, бэлчээртээ хүрэх замыг хааж


боогдуулснаас өөр эх үүсвэр бий болгоход гарсан гэх мэт бүх зардлыг нөгөө


талд үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй.


9.5. Компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль


орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт учруулсан


бүхий л хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй.


9.6. Байгаль орчны газар нь Төслийн үйл ажиллагаанд шаардагдах ус ашиглахтай


холбоотой зөвшөөрлийг Компанид хууль тогтоомжийн дагуу олгоно.











7


9.7. Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд өөрийн


ашигласан талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх бөгөөд газрын хэвлийг


ашигласан талбайтай тэнцэхүйц хэмжээний газарт дүйцүүлэн ойжуулалт хийж


болох ба уг газрын байршлыг аймгийн зүгээс тогтооно.


9.8. Компани нь Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах газар, авто зам, цахилгаан


эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, усан хангамж, дэд бүтцийн барилга


байгууламж барих зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авах эрхтэй бөгөөд


аймгийн зүгээс энэ талаар гаргасан Компанийн хүсэлтийг хууль тогтоомжийн


дагуу шийдвэрлэнэ.


9.9. Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхтэй холбоотой


зардлыг Компани хариуцна.


9.10. Газар ашигласны төлбөрийг үл ялгаварлах зарчмаар ногдуулна.

9.11. Аймгийн зүгээс Гэрээт талбайд гуравдагч этгээдэд давхцуулан газар олгохгүй.




10.Орон нутгийн хөгжлийг дэмжих 
 

10.1. Уурхайгаас олборлож, борлуулсан ашигт малтмалын хэмжээ, ашгаас үл хамааран, “Аймаг хөгжүүлэх” санд жил бүр /эхний хагас жилд 50 сая, дараагийн хагас жилд 50 сая/ 100 сая төгрөг төвлөрүүлнэ. Сангийн зөвлөлд


компани болон орон нутгийн төлөөлөл оролцоно. Энэхүү гэрээний 2 дугаар


зүйлд заасан зорилгыг хэрэгжүүлэх, түүнчлэн орон нутагт хэрэгжүүлэх


бизнесийн тодорхой төсөл, хөнгөлөлттэй зээл, тусламжийг зөвхөн тус сангаар


дамжуулан санхүүжүүлнэ.


“Аймаг хөгжүүлэх сан”-д СС Монголиа компаниас төвлөрүүлсэн мөнгөн


хөрөнгийн 30-иас доошгүй хувийг Цэнгэл сумын хөгжил болон тус сумын


иргэдтэй холбоотой төсөл, тусламжид зарцуулах чиглэл баримтална.


10.2. Компани үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө болон эхэлсний дараа Компанид


шаардлагатай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг шаардлага хангасан орон нутгийн


аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэхийг эрмэлзэнэ.Орон нутгийн аж ахуйн


нэгж нь шаардлага хангасан нөхцөлд Компани тэдгээртэй гэрээ байгуулж ажиллана.


10.3. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мах,сүү,хүнсний ногоо, ус, автобус


болон жижиг машины түрээсийн үйлчилгээ, харуул хамгаалалт, нефтийн


бүтээгдэхүүн болон бусад бараа ажил үйлчилгээний 80-иас доошгүй хувийг


орон нутгийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх замаар орон нутгийн иргэдийн


жижиг дунд бизнесийг дэмжиж чадавхижуулах чиглэлээр Талууд хамтран


ажиллана.


10.4. Компани нь орон нутгаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээлийн үнэ.чанар болон тасралтгүй ханган нийлүүлэх чадавхийг харгалзана.


Компани орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн чадавхийг нэмэгдүүлэх,хангах 







8

нийлүүлэлт хийх боломж нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч хамтран


ажиллана.


10.5. Тусгай зөвшөөрлийн талбайгаас Цэнгэл сумын төв хүртэл замыг сайжруулсан


замаар сольж, орон нутагт хүлээлгэн өгөх ба тус зам болон замын


байгууламжийн арчилгаа, засварын ажилд дэмжлэг үзүүлнэ.


10.6. Могойтын гол дээр төмөр бетонон хоолойн гүүрийг Монгол улсад хэрэгжүүлж


байгаа стандартын дагуу барьж дуусган, орон нутагт хүлээлгэн өгөх.


10.7. Компани нь сумын хөгжилд бодитой дэмжлэг, хувь нэмэр болохуйц иргэд болон


байгууллагуудын санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ. Энэ ажлын


хүрээнд Цэнгэл сумын Залуучуудын байгууллагатай хамтран Цэнгэлдэх


хүрээлэн барих ажилд дэмжлэг үзүүлж, тус байгууламжийн материалын зардпыг


хариуцаж, шаардлагатай техник, хэрэгсэлээр тусламж үзүүлнэ. (Энд бэлэн


мөнгөөр гарах зардпыг Энэхүү гэрээний 10.1-д заасан мөнгөн хөрөнгөд оруулж


тооцно)

10.8. Кемелек тосгоны айл бүрийг компани өөрийн хөрөнгөөр цахилгаан эрчим


хүчний шугамд холбож, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.


10.9. Зайлшгүй шаардлагаар тухайн жилд “Аймаг хөгжүүлэх” санд төвлөрүүлэх


мөнгөн хөрөнгийн хэмжээ давсан тохиолдолд давсан хэсгийг дараа жилийн


санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгөд оруулж тооцно.








11. Гэрээний хариуцлага 
 

Гэрээний талууд дангаараа болон хамтаараа дараахь арга хэмжээг авч болно:





11.1. Компаний үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны хохирлыг арилгах,

нөхөн сэргээлт хийхийг Компаниас шаардах,


11.2. Гэрээний нэг талын гүйцэтгэхгүй байгаа үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн тал


нь тийнхүү бусдын үүргийг гүйцэтгэхэд гарсан бүх зардлаа буруутай талаас


шаардан авах эрхтэй.


11.3. Компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөгөө


хэрэгжүүлсний дараа суманд байршуулсан барьцаа хөрөнгөө эргүүлэн авах


хүсэлтийг гаргаж болно. Хэрэв Компани байгаль орчныг хамгаалах, нөхөн


сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол сумын Засаг дарга барьцаа


хөрөнгийг нөхөн сэргээлтийн ажилд зарцуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад


гаргаж болно. Байгаль орчныг хамгаалах барьцаа хөрөнгийг Ашигт малтмалын


тухай хууль болон энэхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашиглахыг


хориглоно.


 12. Маргаан шийдвэрлэх





12.1. Талуудын дунд гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил гарвал шүүх, хуулийн байгууллагад хандахаас өмнө


маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой бүх арга хэмжээг талууд авна.





13.Бусад зүйлс





13.1. Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж


болно. Гэрээний оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү


бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг


хэсэг бөгөөд адил хүчин чадалтай байна.

13.2. Гэрээний бүх талууд харилцан зөвшөөрсөн бол гэрээний хугацааг сунгаж болно.


13.3. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчин чадалтай байна. Дараахь талууд


гэрээний хувийг хадгална:


• Аймгийн ЗДТГ


• Сумын Засаг дарга


• Компани


13.4. Гэрээний талууд улирал бүрийн сүүлийн сарын 2 дахь 7 хоногт гэрээний


хэрэгжилтийг зүйл тус бүрээр дүгнэнэ. 




13.5. Гэрээний 3 хувь бүр дээр талууд албан ёсоор гарын үсэг зурсан өдрөөс гэрээ


хүчин төгөлдөр болно. 

Гэрээний талууд:                                                                                               

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ыг төлөөлж:


Аймгийн ЗДТГ-ын дарга Т:Манкей





Цэнгэл сумын Засаг дарга Т.Ташкен


Хаяг: Өлгий сум, 5 дугаар баг


Утас/Факс: 



Компанийг төлөөлж:


Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Мөнгөнцоож


Уурхайн дарга Б.Мөнхбаяр


Хаяг: Цэнгэл сумын 5-р баг, Кемелек
Утас\факс 77112228


Компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар: 9911389111


Ашигг малтмалын тусгай зөвшөөрлийн дугаар: MV-001071










10