Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 157


тоот тушаалын 1-р хавсралт


Улсын бүртгэлийн дугаар _








ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ 
 

2017 оны 04 сарын 18 едөр            N30/2016           Дорноговь аймаг, Өргөн сум








Нэг. Нийтлэг үндэслэл





Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь аймаг /нийслэл/-ийн Өргөн сум /дүүрэг/-ын Засаг даргын 2015 оны 11 сарын 17 ны өдрийн А/104 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Дорноговь аймгийн Өргөн сумын газрын даамал, Батмөнх овогтой Дүүриймаа газар ашиглагчийг төлөөлж, Өргөн Монцемөнт билдинг материалс ХХК /иргэн, хуулийн этгээдийн нэр/ "Монцемент" үйлдвэрийн дэд захирал ажилтай Т. овогтой Билэгдэмбэрэл энэхүү гэрээг байгуулав.



Хоёр. Гэрээний нөхцөл





2.1. Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 484 /га /


Үүнээс: 

Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт;  Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ 




20         Уурхайн эдэлбэр          484 /га/                                                    




2.4 Газрын төлбөрийн хэмжээ:


Нэгжийн үнэ 4800 төгрөг/үсгээр Хоёр сая гурван зуун хорин гурван мянга хоёр зуун төгрөг/


Бүгд үнэ 2323200 төгрөг/үсгээр Хоёр сая гурван зуун хорин гурван мянга хоёр зуун төгрөг/


Үүнээс:


1-р улиралд 580800 төг                  3-р улиралд 580800 төг

2-р улиралд 580800 төг                 4-р улиралд 580800 төг


2.5 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 5-ны дотор газар эзэмшүүлэгчийн Дорноговь аймаг Төрийн банкин дах 281500372356 тоот дансанд шилжүүлж байна


2.6. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно.


2.7. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өерчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол түүнтэй холбогдон гарсан зохих зардлыг газар эзэмшигч өөрөө хүлээнэ. 
 

Гурав. Газар эзэмшигчийн эрх


3.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;


3.2. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;


3.3. газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;

3.4 газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах /Эрхийн


гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах/


3.7 Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гaprax

Дөрев. Газар эзэмшигчийн үүрэг





4.1 газар эзэмших гэрээнд заасан нөхцвл, болзлыг биелүүлэх;

4.2 газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;


4.3 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх / 5 жилд нэг удаа хийлгэнэ/

4.4 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;


4.5 газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх;


4.6 төлбер төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх;


4.7 Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрел авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүулэх;


4.8 газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;


4.9 Кадастрын зураглал гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах


4.10 Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах


4.11 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх


4.12 Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх


4.13 Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.


4.14 холбогдох хууль тоггоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;





Тав. Газар эээмшүүлэгчийн үүрэг





5.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эээмшиж байгаа эсэхийг хянах;


5.2. Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд:

- Эзэмшүүлэхээр олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх

- Газрыг зориулалтын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах

- Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана

- Барилгын зургийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ба барилгыг мэргэжлийн байцаагчаар хянуулах

- Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд еөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах


5.3. Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1- 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тухайлбал:

- эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

- газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

- шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;

- байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй;

- эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;

Зургаа. Газрын талаарх эд херенгийн эрхийн зарим эохицуупалт





6.1. газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ


6.2. энэхүү гэрээгээр эээмших газрыг хязгаартай эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нехцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зуйлд заасан нөхцөлийг дагаж мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.


6.3. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна


6.4 гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь

хүчингүй бодгох хүртэл арга хэмжээ авч газар дзэрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.


Жич: "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.


"... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.





Долоо. Бусад зүйл





7.1 Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө


7.2 Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдреөс эхлэн Нэг /үсгээр/ жилийн хугацаатай байгүулав


7.3. Газар эзэмшүүлэх гэрээг гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмне дүгнэж, шаардлага хангасан тохиолдолд үргэлжүүлэн сунгана.


7.4 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ


7.5. Газар олгох техникийн нөхцөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу тухайн газар дээр байрлаж буй инженерийн шугам сүлжээг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх ба түүнтэй холбогдон гарах зардлыг газар эзэмших эрх авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.

Гэрээний талуудын албам ёсны хаяг, харилцах утас:



Газар эзэмшүүлэгч
Дорноговь аймгийн
Дорноговь аймаг, Өргөн сум, Газрын даамал

Утас: 96238383








Газар эзэмшигч 
Регистр / улсын бүртгэл /-ийн дугаар 2029278

Харилцах дансны дугаар 

Харилцах утас: 


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Газар эзэмшүүлэгчийг төлөөлж: 
Дорноговь аймаг /нийслэл/-ын
Өргөн сумын газрын даамал
Батмөнх овогтой Дүүриймээ
/гарын үсэг/    /тамга/

Газар эзэмшигчийг төлөөлж: 
"Монцемент" үйлдвэрийн дэд захирал Т.Билэгдэмбэрэл                                                                                    


Энэхүү гэрээний нэг хувийг 4403008030 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав. 

Гэрээний сунгалт: 
2017 оны 12 сарын 19-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг дүгнэн ________ гэрээг жилийн хугацаагаар 2018 оны 12 сарын 19 өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгав. 


ГЭРЭЭ СУНГАСАН





Газар эзэмшүүлэгчийг төлөөлж: 
Дорноговь аймаг /нийслэл/-ын Өргөн сумын ЗДТГазрын газрын даамал
____________ Овогтой ____________ 
/гарын үсэг/ ____________ /тамга/  

Газар эзэмшигчийг төлөөлж:

"Монцемент билдинг материалс" ХХК
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат




/гарын үсэг/ ____________ /тамга/