Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй


















ГХГЗЗГ-ын даргын 2003 оны тоот тушаалын 1-р
хавсралт

Улсын бүртгэлийн дугаар _______________



 



ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ



 



2013 оны 10 сарын 30 өдөр                           69                             Айраг сум



 



Нэг. Нийтлэг үндэслэл



Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь
аймаг /нийслэл/-ын Айраг сум /дүүрэг/-ын Засаг даргын 2011 оны 04 сарын
12-ны өдрийн A/42 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж Айраг сум
/дүүрэг/-ын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Тэгшдэлгэр овогтой Золбоо, газар ашиглагчийг төлөөлж /"Бужгар" ХХК захирал / ажилтай Ганхүү овогтой Отгонбаяр нар энэхүү гэрээг
байгуулав. 



 



Хоёр. Гэрээний нөхцөл



2.1 Газар ашиглагчид олгосон газрын нийт
хэмжээ _____ /га/. Үүнээс.



Үүнээс: 



Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах
зориулалт; Тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ



Хөдөө аж ахуйн бэлчээр          369,25 га

Уул уурхайн ашиглалт             10 га



 



2.2 Газрын төлбөрийн хэмжээ: 



Нэгжийн үнэ 4000 төгрөг /үсгээр Дөрвөн мянган төгрөг/



Нэгжийн үнэ 16000 төгрөг/үсгээр Арван зургаан мянган төгрөг/

Бүгд үнэ 1637000 төгрөг /үсгээр Нэг сая зургаан зуун гучин долоон мянган төгрөг/



Үүнээс: 



1 -р улиралд __төг       
                 3-р
улиралд__төг 



2-р улиралд __төг                         4-р улиралд __1637000_ төг 



 



2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын
25-ны дотор газар ашиглагчийн ТӨРИЙН БАНКНЫ 2801000363 тоот дансанд шилжүүлж байна. 



2.4 Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг
даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тооцно.



2.5 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын
төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү төлбөрийг шинэчлэн тогтоогоогүй бол зохих зардлыг газар
ашиглагч хүлээнэ. 



 



Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг



 



3.1. гэрээний нөхцлийн дагуу газрыг
ашиглах 

3.2 газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг 
гаргуулж авах 

3.3 газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх



3.4 гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрчилгээний хугацааг сунгуулах



3.5 газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх



3.6 төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх



3.7 ашиглагчийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх

3.8 газар ашиглагчаас газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх

3.9 холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх



 



Дөрөв. Газар ашиглагчийн эрх, үүрэг





4.1. газар ашиглагч газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах

4.2 Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих
эрхтэй. Үүнд: 

Орчныг бохирдлоос сэргийлэх арга хэмжээг газар ашиглагч өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ. Зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар ашиглах эрхийг цуцлах хүртлэх арга хэмжээ авна. Газрын үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд газар ашиглах эрх хүчингүй болно. Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлана. 




4.3. газрыг гэрээний нөхцлийн дагуу ашиглаагүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу “Газрын тухай” хуулийн 40.1.1 - 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах; 

4.4. газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх;


4.5. холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 
 

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт


5.1. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл Газар ашиглах эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ.


5.2. Газар ашиглах эрх болон гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай


анх эрх олгосон шийдвэрт заасан бол тэр дагуу, харин заагаагүй бол Газар ашиглах гэрээний xугацaa дуусгавар болмогц газар ашиглах гэрээг цуцалж баригдсан барилга байгууламжийг газар ашиглаж байсан аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр чөлөөлнө гэж шийдвэрлэнэ.


5.3. Энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу зохицуулах болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.


5.4. Газар ашиглагчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна.


5.5. Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл:


Газрын төлбөрийг хугацаанд нь барагдуулаагуй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Газар ашиглах эрх болон гэрээний хугацааг сунгуулахын тулд тухайн эрх дуусахаас нэг сарын өмнө Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн газрын албанд хүсэлтээ гаргана. Хэрэв тухайн хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй бол газар эзэмших эрх дуусгавар болно. 
 

Зургаа. Бусад зүйл 
 

6.1. Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Нэг /үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:






Газар ашиглуулагч: 

Айраг сумын Засаг Даргын Тамгын Газap

Утас: 4154




Газар ашиглагч:
"Бужгар-Орд" ХХК
Регистр /улсын бүртгэл/-ийн дугаар
Харилцах дансны дугаар: 
Харилцах утас: 







ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
Дорноговь аймаг /нийслэл/-ын Айраг сум
газрын асуудал эрхэлсэн албан
тушаалтан Тэгшдэлгэр овогтой Золбоо
/гарын үсэг/ Т.Золбоо /тамга/ 

Газар ашиглагч: "Бужгар-Орд- ХХК-ны захирал Г.Отгонбаяр                              /гарын үсэг/ _____________ /тамга/








Энэхүү гэрээний нэг хувийг _______________тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав