Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын 2003 оны 157 тоот тушаалын 2-р хавсралт
Улсын бүртгэлийн дугаар 9011302095

ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ

2016 оны 11 сарын 11 өдөр          33/2016            Дорноговь аймаг, хот, сум

Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь аймаг /нийслэл/-ын Улаанбадрах сум /дүүрэг/-ын Засаг дарга 1. 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/20 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж, Улаанбадрах сум /дүүрэг/-ын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Олзвой овогтой Оюунцэцэг, газар ашиглагчийг төлөөлж Аревамайнз ХХК /иргэн хуулийн этгээдийн нэр/ БОХАБТХ-ийн захирал ажилтай, Цэрэндолгор овогтой Энхжаргал нар энэхүү гэрээг байгуулав. 

Энэхүү гэрээнд салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: 
1.1 Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагчийг тодорхой харуулсан кадастрын зураг
1.2 газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт
1.3 газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт

Хоёр. Гэрээний нөхцөл
2.1 Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 14 км
Үүнээс: 
Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт; Тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ
1. Хөрсөн зам /Зөөвч овоо кемпээс Дөнгшинь ХХК засмал зам хүртэл/ 14 км

2.2 Газрын талбөрийн хэмжээ: 
Нэгжийн үнэ 1 км 7500, төгрөг/үсгээр Долоон мянга таван зуун төгрөг/ 
Бүгд үнэ 35000 төгрөг/үсгээр Гучин таван мянган төгрөг/
Газрын төлбөрийг сумын ИТХурлын 2013 оны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын хүртэл зам ашигласны төлбөрийг тооцов.
Үүнээс: 
1 -р улиралд ___________ төг           3-р улиралд _________ төг 
2-рулиралд __________ төг             4-рулиралд 35000 төг 

2.3 Газрын төлбөрийг гуравдугаар улирлын эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн Дорноговь аймгийн төрийн сан банкин дах 060000943 эсвэл 281500872356 тоот дансанд шилжүүлж байна. 
/Банкны салбарын нэр, дансны дугаар/


















2.4 Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг
даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тогтооно.



2.5 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын
төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын
төлбөрийг шинэчлэн тогтоогоогүй бол түүнтэй холбогдон гарах зохих зардлыг газар
ашиглагч хүлээнэ. 



 



Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг



 



3.1. гэрээний нөхцлийн дагуу газрыг
ашиглах 

3.2 газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг 
гаргуулж авах 

3.3 гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа
дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг
сунгуулах



3.4 газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг
ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх



3.5 төлбөр төлөх үүргээ хугацаандаа
гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн
хоног тутамд алданги төлөх



3.6 газар өмчлөгчөөс газрын ашиглалттай
холбогдулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх



3.7 холбогдох хууль тогтоомжоор тогтоосон
бусад эрх, үүрэг хариуцлага хүлээх



 



Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг





4.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг
хянах: 

4.2 Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих
эрхтэй. Үүнд: 



- Газрыг үр ашигтай зохистой ашиглах,
хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий
байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг
биелүүлэх, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнээс гарсан зөвлөмжийг мөрдөж
ажиллах



- Ашиглуулахаар олгосон газарт геодезийн
байнгын болон түр цэг тэмдэгт байрлаж байгаа тохиолдолд уг цэг тэмдэгтийг дур
мэдэн устгах, байрлалыг нь өөрчлөхгүй байх



- Газрын зориулалтын дагуу эрүүл ахуйн
шаардлага хангаж ажиллах



- Орчны зам талбайг тохижуулан ногоон
байгууламжтай болгох



- Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөө
үзүүлсэн бол ашиглагч өөрийн хөрөнгөөр уг элэгдэл, эвдрэлд орсон газрыг сэргээн
сайжруулах



- Орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээг
газар ашиглагч өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ



- Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий
болон нарийвчилсан үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллах



- Барилга байгууламжийн зураг төслийг
мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгэх 

- Барилгын ажлыг эхлэхийн өмнө холбогдох
мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч байх






















- газрын тухай хууль тогтоомж, газар ашиглах
гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн 

- Барилгын ажлыг эхлэхийн өмнө холбогдох
мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч байх




















- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд
заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд
газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно





















4.3 Газрын тухай хуулийн 35.3.1- 35.3.6-д
заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй
тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн
төлөхийг шаардах



4.4 Газар ашиглуулах гэрээг жил бүр
дүгнэх 


4.5 Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад
эрх, үүрэг, хариуцлага хүлээх 





Tав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 





5.1 Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн
өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр газар
ашиглах эрхийг шилжүүлж болно гэж шийдвэрлэнэ. 



5.2 энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай
ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа бол ийнхүү шаардсан бол түүний газар
ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зүйлд заасан нөхцөлийг дагаж
мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно. 



5.3. гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн
бусад нөхцөл: Ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй болон
тогтоосон төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг
нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн
асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын
хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл арга
хэмжээ авна. 



 



Зургаа. Бусад зүйл 

6.1 Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг
дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж
мөрдөгдөнө. 

6.2 Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Нэг
/үсгээр/ жилийн хугацаатай байгуулав. 

6.3 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 





















Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах
утас: 



 



Газар ашиглуулагч:   

Дорноговь аймгийн ГХБХБГазар

Улаанбадрах сум 4-р баг

Утас: 98388909, 99616102



Газар ашиглагч: “Аревамайнз” ХХК 



Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан гүний ICC цамхаг 3 давхар

Регистр /улсын бүртгэл/-ийн дугаар 5502977

Харилцах дансны дугаар

Харилцах утас: 99586651



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 



Газар ашиглуулагчийг төлөөлж: 



 



Дорноговь аймаг/нийслэл/-ын 



Улаанбадрах сумын Газрын асуудал эрхэлсэн 

албан тушаалтан Олзвой овогтой Оюунцэцэг



/гарын үсэг/ /тамга/



 



Газар ашиглагчийг төлөөлж: 



Аревамайнз ХХК-ний гүйцэтгэх захирал Очирбат
овогтой Чимгээ



/гарын үсэг/ /тамга/





Энэхүү гэрээний нэг хувийг 4405002061 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт
хадгалав. 



 



Гэрээний сунгалт: 



_____________ оны ________-ны өдрийн
__________ дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх хугацаанд _______оны
______ сарын _______-ны өдөр хүртэл сунгав.



 



ГЭРЭЭ СУНГАСАН: 



 



Газар ашиглуулагчийг төлөөлж: 



Дорноговь аймаг /нийслэл/-ын ................ сумын
Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан .................... овогтой ......................




/Газар ашиглагчийг төлөөлж: 



___________ Овогтой _______