Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 05 дугаар сарын 29

БАТЛАВ. "ХҮСЛЭМЖ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.ГАНЗОРИГ
2017 оны 05 дугаар сарын 29

УС АШИГЛАХ ГЭРЭЭ

Дугаар 20
Улаанбаатар хот 

Нэг. Ерөнхий зүйл 

Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу 'Монгол-Ус' ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 166 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А34 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн: 
Ус ашиглуулагчийг төлөелж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 10-11 тоотод байрлах улсын бүртгэлийн 9011025122 тоот гэрчилгээ, 2872722 тоот регистрийн дугаартай "Хүслэмж" ХХК-ийн захирал Д.Ганзориг нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 

Хоёр. Гэрээний гол нөхцөл 
2.1 Ус ашиглах зориулалт: Булган аймгийн Бүрэгхангай сумым нутагт орших MV-020512 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Туулын зүүн дэнж" алтны шороон ордын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос ус ашиглана.
2.1.1 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан 'Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам’-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны мемежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж дүгнэх хуудсыг баталгаажуулна. 

2.2 Нийт ашиглах усны хэмжээ 72'908 м3 элс угаахад зарцуулах ус 291'632 м3/жил 
2.2.1 Унд-ахуйд 4095 м3/жил 
2.2.2 Үйпдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ 90'240 м3/жил 
2.2.3 Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 4680 м3/жил 

2.3 Усны чанар, найрлага: 2017 оны 7, 9 дүгээр саруудад эргэлтийн сан, хаягдал нуурын уснаас дээж авч шинжлүүлж, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ирүүлнэ.

2.4. Усны эх үүсвэр 
2.4.1. Байршил: Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээний усыг Туул голоос 2.5 км-ээс татна. 
2.4.2. Барилга байгууламж: Ус хуримтлуулах, тунгаах 30000 м3 эзлэхүүнтэй сантай. 
2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Скрин-80 маркийн 1 угаах төхөөрөмжтэй.
2.4.4. Насосны хүчин чадал: Туул голоос усан сан руу D-160, эргэлтийн нуураас ДНУ-160 маркийн насосоор угаах төхөөрөмж рүү ус шахна.

2.5 Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Тунгаах нуурын усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS4943:2015 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.

2.8 Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Усны тухай хуулийн 13.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голын хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажилд 1.5 сая төгрөг зарцуулна.

2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 30.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голоос ус татаж буй насосны гаралтад 2017 оны 6 дугаар сарын 10-ны дотор тоолуур суурилуулна. 
2.9.1 Уурхайн үйл аижллагаа эхлэх үеийн тоолуудын заалт болон сар бүрийн сүүлийн өдрийн тоолуурын заалтыг тогтмол авч, фото зургаар баталгаажуулан жилийн эцсээр ус ашиглалтын тайланд хавсаргана.
2.9.2 Тоолуудын ажиллагаа доголдсон болон тоолуургүй эх үүсвэрээс ус ашигласан нөхцөлд угаасан элсний хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан "Нэгж бүтээдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм"-ын дагуу ашигласан усны зарцуулалтын хэмжээг тооцно.

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ 
2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбэлтээр ашиглах 90'240 м3 нөөц усны төлбөрт 21'530'361 /хорин нэгэн сая таван зуун гучин мянга гурван зуун жаран нэг/ төгрөг, зам талбайн усалгаанд ашиглах 4680 м3 усны төлбөрт 372'200 /гурван зуун далан хоёр мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг Булган аймгийм Төрийн сан банкны 040000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дерөвдүгээр улиралд төлнө
2.10.2. Байгалийн нөец ашигласны төлбөрийи тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлерүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна.
  
Гурав. Талуудын эрх, үүрэг 
3.1. Гэрээ бэйгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1. 13.1.5. 18.1.4, 19.1 2, 19.1.4, 26.1.30.1. 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ 

3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар эаалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгеөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12. 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
  
Дөрөв. Бусад 
4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
  
4.2 Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зевшөөрел нь гэрээний салшгүй хэсэг байна. 
  
4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 14 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба 
өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. 
  
4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бегөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ. 

  
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтын албаны дарга Ю.Сувдчимэг
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболд
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт
хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат

Хаяг. Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр. 2 дугаар давхар, 203 тоот өрее 
Харилцах утас: 363716. 363714, 362592 

"ХҮСЛЭМЖ" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Захирал Д.Ганзориг

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол 
дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 10-11 тоот 
Харилцах утас: 99114724, 99777069, 99575067, 70009977