Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 07 дугаар сарын 04

БАТЛАВ. "ХОС ХАС" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ТЭНГИС
2017 оны 07 дугаар сарын 04

УС АШИГЛАХ ГЭРЭЭ

Дугаар 29
Улаанбаатар хот 

Нэг. Ерөнхий зүйл 

Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу 'Монгол-Ус' ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 1/200 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-47 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн: 
Ус ашиглуулагчийг төлөелж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, 5-206 тоот байрлах улсын бүртгэлийн 9011064046 тоот гэрчилгээ, 2100231 тоот регистрийн дугаартай "Хос хас" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэнгис нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 

Хоёр. Гэрээний гол нөхцөл 
2.1 Ус ашиглах зориулалт: Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших MV-008866 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Өгөөмөрийн алтны шороон орд"-ын техник, технологийн болон хүн амын унд, ахуйн хэрэгцээнд усны нөөцийг ашиглана.
2.1.1 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан 'Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам’-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны мемежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж дүгнэх хуудсыг баталгаажуулна. 

2.2 Нийт ашиглах усны хэмжээ 121'237 м3 элс угаахад зарцуулах ус 484'948 м3/жил 
2.2.1 Унд-ахуйд 3255 м3/жил 
2.2.2 Үйпдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ 129'280 м3/жил 
2.2.3 Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 31661 м3/жил 

2.3 Усны чанар, найрлага: 2017 оны 7 дугаар сарын 25, 10 дугаар сарын 05-ны дотор гүний худаг болон хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ус ашиглалтын тайлангийн хамт ирүүлнэ.

2.4. Усны эх үусвэр 
2.4.1. Байршил: Унд, ахуйн усны хэрэгцээг 40 м гүнтэй, 1 л/сек ундаргатай гүний худгаас, технологийн хэрэгцээний усыг Туул голоос нөхөн сэлбэлтээр ашиглана. Худгийн байршил: 104 30 39, 48 25 33, Туул голоос ус авах цэгийн байршил: 104 30 46, 48 23 54 04
2.4.2. Барилга байгууламж: Усан сан 18000 м3, тунгаах сан 24000 м3 эзэлхүүнтэй. Туул голоос усан сан хүртэл 159 мм диаметртэй 520 м урт, усан сангаас угаах төхөөрөмж рүү 350 мм диаметртэй 100 м урттай ган хоолойгоор ус татна.

2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: 80 м3/цаг хүчин чадалтай Screen-80 маркийн 1 угаах төхөөрөмж ашиглана.

2.4.4. Насосны хүчин чадал: Гүний худагт QJ110PE маркийн насос, Туул голоос усан сан руу Д-200/30 маркийн насос, усан сангаас угаах төхөөрөмж рүү Д-320/50 маркийм 2, нийт 3 насос суурилуулсан. 
 

2.5 Хаягдал усны хэмжээ: Ахуйн хаягдал бохир усны хэмжээ 3175 м3/жил.


2.5.1. Стандартын шаардлага: Үйлдвэрлэлээс гарах технологийн хаягдал болон ахуйн бохир усыг цэвэршүүлэн хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ Хаягдал усны стандарт (MNS-4943:2011)-ын шаардлагыг мөрдлөг болгоно.


2.5.2. Хаях цэгийн байршил: Ахуйн бохир усыг уурхайн тосгоны хашаанд байрлах бохирын цооногт хуримтлуулан хөрсөнд шингээн эайлуулна. Технологийн хэрэгцээнд ашигласан усыг тунгаагуурт тунгааж, эргүүлэн ашиглана.


2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: 2017 оны 7 дугаар сарын 25,10 дугаар сарын 05-ны дотор гүний худаг болон хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дунг Туул голын сав газрын захиргаанд ус ашиглалтын тайлангийн хамт ирүүлнэ.


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, төхнологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана


2.8 Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ


2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А- 156 дугаар тушаалаар баталсан "Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голоос ус татаж буй насосны гаралт дээр 2016 оны 06 дугаар сарын 02-ны усны тоолуур суурилуулж, лац тавьсан тэмдэглэл үйлдсэн.


2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ


2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбэлтээр ашиглах 129 28 м3 усны төлбөрт 30'846 208 /гучин сая наймам зуун дөчин зургаан мянга хоёр зуун найм/ төгрег, зам талбайн усалгаанд ашиглах 31661 м3 усны төлбөрт 2'517'050 /хоёр сая таван зуум арвам долоон мянга тавь/ төгрөг, нийт 33'363'258 /гучим гурвам сая гурван эуун жаран гурван мянга хоер зуун тавин найм/ төгрөгийг Булган аймгийм Төрийн сан банкны 040000944 тоот дансанд


төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дерөвдүгээр улиралд төлнө

2.10.2. Байгалийн нөец ашигласны төлбөрийи тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлерүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгеөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсам “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм"-ын дагуу тооцно. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ бэйгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1. 13.1.5. 18.1.4, 19.1 2, 19.1.4, 26.1.30.1. 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар эаалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг


хугацаанаас нь өмнө цуцлах бөгеөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12. 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
 

4.2 Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зевшөөрел нь гэрээний салшгүй хэсэг байна. 
 

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 14 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 
 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. 
 

4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бегөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ. 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтын албаны дарга Ю.Сувдчимэг
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболд
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт
хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат

Хаяг. Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр. 2 дугаар давхар, 203 тоот өрее 
Харилцах утас: 363716. 363714, 362592 

"ХОС ХАС" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Ерөнхий захирал Б.Тэнгис

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар 
дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, 
"Буянпил" ХХК-ийн байр, 206 тоот
Харилцах утас: 99998907, 94760896, 320142