Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 05 дугаар сарын 23

БАТЛАВ. "ӨГӨӨЖ БАЯН ХАНГАЙ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТМӨНХ
2017 оны 05 дугаар сарын 23

УС АШИГЛАХ ГЭРЭЭ

Дугаар 18
Улаанбаатар хот 

Нэг. Ерөнхий зүйл 

Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу 'Монгол-Ус' ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 154 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-32 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн: 
Ус ашиглуулагчийг төлөелж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 32-48 тоот, улсын бүртгэлийн 9011300126 тоот гэрчилгээ, 5515882 тоот регистрийн дугаартай "Өгөөж Баян Хангай" ХХК-ийн захирал Д.Батмөнх нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 


Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1 Ус ашиглах зориулалт: Булган аймгийн Бүрэгхангай сумым нутагт орших MV-009623 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Цоохор морьтын алтны шороон орд"-ын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос ус авч ашиглана.

2.1.1 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан 'Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам’-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны мемежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж дүгнэх хуудсыг баталгаажуулна. 


2.2 Нийт ашиглах усны хэмжээ 94'268м3 элс угаахад зарцуулах ус 377'072 м3/жил


2.2.1 Унд-ахуйд 1201 м3/жил


2.2.2 Үйпдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ 103'376 м3/жил


2.2.3 Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 1800 м3/жил


2.2.4 Ногоон байгууламж, биологийн нөхөн сэргээлтэнд 3560 м3/жил


2.3 Усны чанар, найрлага 2017 оны 7, 9 дүгээр саруудад эргэлтийн сан, хаягдал нуурын уснаас дээж авч шинжлүүлж, шинжилгээний дүнг Туул голын сав газрын эахиргаанд ирүүлнэ





2.4. Усны эх үусвэр


2.4.1. Умд, ахуйн усны хэрэгцээг уурхайн кэмпээс хойш 11 км-т байрлах Ар тээлийн голоос зөөврөөр технологийн хэрэгцээний усыг Туул голоос нөхөн сэлбэлтээр тус тус авч ашиглана.




Туул голоос технологийн ус татаж буй насосны байршил:

ЗУ 104 33 05 2,   ХӨ48 35 36 8
2.4.2. Барилга байгууламж: 46000м3 эзлэхүүнтэй 2 сантай. 
2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Z-80 маркийн 2 ш скруббертэй.
2.4.4. Насосны хүчин чадал: Туул голоос усан сан руу Д-315 насосоор 150 мм голчтой 350 м урт хоолойгоор, усан сангаас угаах төхөеремж рүү Д-315 насосоор 150 мм голчтой 200 м урт хоолойгоор ус татна. 
  
2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS 4943:2011 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно. 
  
2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: 
2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, төхнологи,цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийи хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
  
2.8. Усны эх үүсвэрийн хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжзэ: Усны тухай хуулийн 13.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голын хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажилд 1.5 сая төгрөг зарцуулна. 
  
2.9 Усны тоолуур: HHD загварын 150 мм голчтой усны тоолууртай.

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ: 
2.10.1. Урьдчилсан байдлаар үйлдвэрлэлийн хэрэгцээнд нөхөн сэлбэртээр 
ашиглах 103'376 м3 ус ашиглах төлбөрт 24 664 479 /хорин дөрвөн сая эургаан зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан ес төгрөг, нөхөн сэргээлт, ногоон байгууламжинд болон зам талбайн усалгаанд 5360 м3 ус ашиглах төлбөрт 209192 /хоёр зуун есөн мянга нэг зуун ерөн хоёр/ төгрөг, нийт 24'873'671 /хорин дөрвөн сая найман зуун далан гурван мянга зургаан 
зуун далан нэг/ тегрөгийг Булган аймгийн Төрийн сан банкны 040000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дерөвдүгээр улиралд төлнө. 
2.10.2 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан "Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм"-ын дагуу тооцно. 
  
Гурав. Талуудын эрх, үүрэг 
3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5. 10.1.18, 13.1.1, 13.1.5. 18.1.4,19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2. 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 


Дөрөв. Бусад


4.1 Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.2 Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.            

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биөлэлтийг ажлын 10 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 
4.4 Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, еерчлөлт оруулж болох ба 
өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. 
4.5 Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар эевшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ. 





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтын албаны дарга Ю.Сувдчимэг
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболд
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт
хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат

Хаяг. Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр. 2 дугаар давхар, 203 тоот өрее 
Харилцах утас: 363716. 363714, 362592 

"ӨГӨӨЖ БАЯН ХАНГАЙ’" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Захирал Д.Батмөнх

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол 
дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 32-48 тоот

Харилцах утас: 99098459, 99841563