Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20 өдрийн А-367 тоот тушаалын хавсралт

Батлав. БОАЖГ-ын дарга Б.Батбаяр
Батлав. Хартарвагатай ХХК-ны захирал М.Сурмаажав

УС АШИГЛАХ ГЭРЭЭ 

2017 оны 08 сарын 10-ны өдөр                    Дугаар 02                 Улаангом сум


Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28.4,28.6, 28.7, 29.1-д заасны Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны 2017оны 06-р сарын 04-ний 72 тоотоор 01 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын олгосон 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн - тоот ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн: 
 

Ус ашиглуулагчийг төлөөлж: Байгаль орчин аялал жуулчлалын газрын Усны бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Батзул 
 

Ус ашиглагчийг төлөөлж: Увс аймаг, Тариалан сум, 7-р баг улсын бүртгэлийн 1510001009 тоот гэрчилгээ, 2001454 регистрийн дугаартай зайсан салаан алтны шороон ордны "Хартарвагатай” ХХК-ны захирал Дарам овогтой Сурмаажав нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл 
 

2.1. Ус ашиглах зориулалт: Увс аймгийн Тариалан сумын Зайсан салаан алтны шороон орд газарт олборлолт, баяжуулалт хийнэ. 
 

2.2. Ашиглах усны хэмжээ: 19600 шоо.м


2.2.1. унд-ахуй, м3/хоног 2,1 шоо.м


2.2.2. үйлдвэрлэл, м3/хоног 80,0 шоо,м 
 

2.3. Усны эх үүсвэрийн: Эргэлтийн усан санг байгуулж хаврын шар ус болон хур борооны усыг хуримтлуулан ашиглахаар төлөвлөсөн байна. Үйлдвэрлэлийн явцад технологийн болон унд ахуйн нөхөн сэлбэлтийн усыг Бургастайн голоос автомашинаар зөөвөрлөн авч хэрэглэнэ. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд нөхөн сэлбэлтээр 80м3/хоног, Унд ахуйн хэрэгцээнд


2,1м3/хон ус хэрэглэнэ.


2.4. Байршил: Увс аймгийн Тариалан сумын нутаг сумын төвөөс урагш 40 км, Увс аймгийн төвөөс 70км-т Хяргас нуур завхан голын сав газарт оршдог. 
 

Солбилцол: 1: 91° 51(1) 11(1),- 49° 32(1) 5,8(11)     2: 91° 51(1) 04,11(11)- 49° 32(1) 5,79(11)                    

3: 91° 51(1) 4,11(11),- 49° 33(1) 50,8(11)    4: 91° 51(1) 14,11(11)-49° 33(1) 50,79(11)                              
5: 91° 51(1) 4,11(11), - 49° 34(1) 21,8(11)       6: 91° 51(1) 39,11(11)- 49° 34(1) 21,79(11)                                

7: 91° 51(1) 39,11(11),-49°35(1) 1,8(11)        8: 91° 51(1) 59,11(11)-49° 35(1) 1,79(11)
 

2.5. Барилга байгууламж: Эргэлтийн усан сан нь 115 х 85 х 2м=19550м3 багтаамжтай тунаах усан сан болон мөн хэмжээний цэвэршүүлэх усан сангаас бүрлэнэ. Тунаах усан сан нь баяжуулах цехээс ирж байгаа булингартай уснаас хатуу болон хүнд хольцуудыг тунгаан авах бөгөөд цэвэршүүлэх усан сан нь баяжуулах цех рүү буцаан шахах цэвэр усыг хуримтлуулах үүрэгтэй. 
 

2.6. Тоног төхөөрөмжийн нэр, марк, хүчин чадал:.


Эксковатор CAT-330CL, САТ-330Д88, Норд бенз автосамосвал-2ш, CAT-6G бульдозер -1ш CAT -422Е универсал эксковатор - 1 ш


Ордыг элсийг скрубберт бутар төхөөрөмж болон шлюз, сэгсрэх ширээний дамжлагаар угаан баяжуулна.үйлдвэрлэлийн явцад инженер техникийн ажилчин 14 хүн өдөрт 1 ээлжээр 10 цаг ажиллана. Дулааны улиралд 140-150 хоног ажиллана. 
 

2.7. Хаягдал усны:


Ахуйн бохир усыг хөрсөнд нэвчүүлэн зайлуулна.


2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 
 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 51/75 тоот хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг мөрдөж ажиллах, 
 

2.9. Ус ашигласны нийт төлбөрийн хэмжээ:


2,914500 /Хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга таван зуун төг/ ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


Гэрээ байгуулагч талууд нь Уснытухайхуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.





Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
 

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.
 

4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ. 
 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ. 
 

4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Ус ашиглуулагчийг төлөөлж: 
Д.Батзул 
/Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн/ 

Хаяг: Увс аймаг, Улаангом сум, 11-р баг 
Харилцах утас: 95452808

Ус ашиглагчийг төлөөлж:

Б.Цэрэнгомбо

/Хартарвагатай ХХК-ны ерөнхий инженер/              

Хаяг: Увс аймаг, Улаангом сум, 3-р баг

Харилцах утас: 99998708