Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 05 дугаар сарын 15
БАТЛАВ. "АР ГОЛД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ  Ч.БЯМБАСҮРЭН
2017 оны 05 дугаар сарын 15

УС АШИГЛАХ ГЭРЭЭ


Дугаар 06                                                                              Улаанбаатар хот 
 

Нэг. Ерөнхий зүйл





Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу "Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-20 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Оранж плаза" төвийн 403 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011416104 тоот гэрчилгээ, 5720443


тоот регистрийн дугаартай “Ар голд” ХХК-ийн захирал Ч.Бямбасүрэн нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-020426 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баян Овоот Уул” нэртэй “Баянголын дэнжийн алтны шороон орд"-ын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос болон өмнө нь ашиглаж байсан нуураас технологийн хэрэгцээнд ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгтТуул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 87700 м3 элс угаахад зарцуулах ус 350’832 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 2241 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр ашиглах усны хэмжээ: 94’930 м3/жил


2.2.3. Хөрс хуулалтын үед үүсэх шавхалтын ус зайлуулах: 7470 м3/жил


2.2.4. Нөхөн сэргээлт, ногоон байгууламжинд: 1000 м3/жил


2.2.5. Зам, талбайн усалгаанд: 3456 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 8 дугаар сарын 05, 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хаягдлын нуурнаас тус бүр усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнгТуул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Технологийн усны хэрэгцээг Туул голоос болон шүүрэлтийн уснаас, унд, ахуйн усны хэрэгцээг гүний худгаас ашиглана. Ахуйн худгийн байршил: N 48° 20’ 37.4”, Е 104° 30’ 6.5”, Нуураас ус авч буй цэг /насос/-ийн байршил: N 48° 21’ 01.64”, Е 104° 34’ 32.58".


2.4.2. Барилга байгууламж: Цэврийн нуур 51.0 мян.м3, тунгаах нуур 28.0 мян.м3 эзлэхүүнтэй 2 сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: СУТ-80 м3/цаг хүчин чадалтай угаах


төхөөрөмж ашиглана. Жилд 103.6 мян.м3, хоногт 1150 м3, цагт 66 м3 элс угаах бүтээлтэй. /УАТ, хуу-20/


2.4.4. Насосны хүчин чадал: Нуураас угаах төхөөрөмж рүү Д-320 маркийн насосоор 80 мм голчтой, 1200 м урт ган хоолойгоор ус татна.


2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Тунгаах нуурын усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS4943:2015 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.





2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам"-ыг үндэслэн уурхайн ус ашиглалтыг тооцох зорилгоор нуураас ус авч буй насосны гаралт болон ахуйн гүний худагт 2017оны 6 дугаар сарын 05-ны дотор усны тоолуур суурилуулна.


2.9.1. Уурхайн үйл ажиллагаа эхлэх үеийн тоолуурын заалт болон cap бүрийн сүүлийн өдрийн тоолуурын заалтыг тоггмол авч, фото зургаар баталгаажуулан жилийн эцсээр ус ашиглалтын тайланд хавсаргана.


2.9.2. Тоолуурын ажиллагаа доголдсон болон тоолуургүй эх үүсвэрээс ус ашигласан нөхцөлд угаасан элсний хэмжээг уулын ажпын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм’’-ын дагуу ашигласан усны зарцуулалтын хэмжээг тооцно. Хэрэв технологийн усыг нөхөн сэлбэлтээр өөр бусад эх үүсвэрээс хангах тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, усны тоолуур суурилуулна.





2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Урьдчилсан байдлаар үйлдвэрлэлийн хэрэгцээнд нөхөн сэлбэлтээр ашиглах 94’930 м3 ус ашиглах төлбөрт 22’649’349 төгрөг, нөхөн сэргээлт, ногоон байгууламжинд болон зам, талбайн усалгаанд 4456 м3 ус ашиглах төлбөрт 293’416 төгрөг, шавхан зайлуулах 7470 м3 усны төлбөрт 7’404’264 төгрөг, нийт 30’347'029 төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийгхоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндзслэи ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг





3.1. Гэрээ-байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-дзаасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ.


Дөрөв. Бусад





4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэгбайна. 
 

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 10 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.





4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.





4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ:
Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга /Б.Оюунболд/
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт 
хариуцсан ахлах мэргэжилтэн /С.Сүхбат/

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөе 
Харилцах утас: 363716, 363714,362592 

“АР ГОЛД” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ:
Захирал /Ч.Бямбасүрэн/




Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй 
дүүргийн 5-р хороо, “Оранж плаза”

төвийн 403 тоот


Харилцах утас: 99110005, 99114141, 
95966080, 99771414