Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
Хараа Ерөө голын сав газрын захиргааны дарга Ө.Ариунбаатар

Батлав. 
Монвольфрам ХХК-ний ерөнхий инженер М.Олжас

УС АШИГЛАХ ГЭРЭЭ
2017 оны 03 сарын 31-ны өдөр                 Дугаар 03                Дархан-Уул аймаг

Нэг. Ерөнхий зүйл


1.1. “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны
дагуу “Монгол-Ус” ТӨААТҮГ-ын 2017 оны 03-р сарын 29-ний өдрийн 24 тоот ус ашиглуулах дүгнэлт, “Хараа-Ерөө голын сав газрын захиргаа”-ны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А-03 тоот ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Усны нөөц ашиглуулагчийг төлөөлж: “ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА”-ны газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээ харуицсан мэргэжилтэн О.Мөнх-Оргил. Ус ашиглагчийг төлөөлжТөв аймаг Баянчандмань сумын, 9019077047 тоот улсын бүртгэлтэй, 2743744 регистрийн дугаартай “Монвольфрам” ХХК-ийн ерөнхий инженер М.Олжас нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оны 03-р сарын 31-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар байгуулав.


1.2. Гэрээг монгол хэлээр 3% үйлдэж талуудад нэг нэг хувь хадгалагдах бөгөөд аль ч хувь
нь хуулийн хүчинтэй баримт мөн.


1.3. Энэхүү гэрээнд тусгагдаагүй зүйлийг Монгол Улсын холбогдох хуулиар зохицуулна. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт: Хүн амын унд ахуй, биологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн тоосжилт, уурхайн технологийн хэрэгцээнд


2.2. Нийт ашиглах ус: 35,152,1 м3/жил


Үүнээс: Унд ахуйд: 3’960 м3/жил /Төлбөрөөс чөлөөлөгдөнө/


2.3. Усны чанар, найрлага:


2.4. Усны эх үүсвэрийн байршил:. Баяжуулах үйлдвэрт хэрэглэгдэх усны эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд 6 ширхэг гүний худагтай.


2.5. Усны барилга байгууламж: Баяжуулах үйлдвэрийн хойно 20м-ийн өндөрт байрлах 180м3 эзлэхүүнтэй. 172'643,94 м3 хаягдпын сан, 100м3 эргэлтийн усан сантай.


2.6. Ус дамжуулах байгууламж: Хаягдлын санруу бохир дамжуулах Ф200 мм хуванцар 2 хоолойтой (Li=330m,L2=290m) хаягдлын сангаас эргэлтийн усан санд татах РЕ100 хоолойн урт 320м, Ф90мм


2.7. Хэрэглэгчээс гарах хаягдал усны хэмжээ, цэвэрлэгээний арга түвшин


2.8. Худаг өргөлтйн станцууд, Усны тоолуур: ЭЦВ8/25-100 4 насос 2 худгийн насосны марк тодорхойгуй


2.9. Ус ашигласны төлберийн хэмжээ:


а. “МОНВОЛЬФРАМ" ХХК-д хүн амын унд ахуйн зориулалтаар З’960м3 усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1 заалтын дагуу чөлөөлөв.


б. газар доорх усны төлбөрийн хэмжээг “Усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор Хараа- Ерөө голын сав газарт тогтоосон газрын доорх усны усны экологи эдийн засгийн суурь үнэлгээ, Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 327 дугаар тогтоолд заасан ашиглалтын зориулалтаар тооцох итгэлцүүр, “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох хөнгөлөх” тухай Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 326 дугаар тогтоолд заасан хувь хэмжээг ашиглан тооцвол: 
 

-2764 төг/м3-Хараа-Ерөө голын сав газарт газрын доорх усыг ашигласан нөхцөлд экологи
эдийн засгийн суурь үнэлгээ


-0.2(20)% -Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын дагуу батлагдсан усны нөөц ашигласны төлбөрийн 7а-д заасан хувь, хэмжээ


-1.4 - Ашигт малтмал баяжуулах зориулалтаар газрын доорх ус ашигласан нөхцөлд тооцох
ашиглалтын зориулалтын итгэлцүүр.


1м3 усны нөөц ашигласны төлбөр : 2764 төг/м3 х 0.2 х 1.4 =773.92 төг/м3


Нийт: 18*404,1 * 773.92 төг/м3= 14*243*301,0 төг


Нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах усны төлбөр.


1м3 газрын доорх усны унэ:2764.0 тег/м3 * 0,1 * 0,25 = 69,10 төг


2764,0 төг/м3 - Хараа голын сав газарт тогтоосон газрын доорх усны экологи эдийн засгийн суурь үнэ;


10%-нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаанд газрын доорх ус ашигласныг тооцох;


0,25- нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаанд газрын доорх ус ашигласныг тооцох итгэлцүүр;


1448,0м3 х 69,10төг = 100*057,0 төг


Зам, талбайн тоосжилт дарахад ашиглах усны төлбөр:


1м3 газрын доорх усны унэ:2764.0 төг/м3 * 0.2 * 0.3 = 165,84 төг


2764,0 төг/м3 - Хараа голын сав газарт тогтоосон газрын доорх усны экологи эдийн засгийн суурь үнэ;


20%- авто замын зориулалтаар газрын доорх ус ашигласныг тооцох төлбөрийн хувь, хэмжээ;


0.3- авто замын зориулалтаар газрын доорх ус ашигласныг тооцох итгэлцүүр;


11’340,0 х 165,84 = 1’880’626,0 
 

Нийт дүн: 16’223’984 төгрөгийг /арван зургаан сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун наян дөрвөн/-ийг Төв аймгийн төрийн сан 100140100944 тоот дансанд 2017 оны 12 сарын 20-ны дотор төвлөрүүлнэ.


2.10. Уурхайн ус ашиглалтын тайлан болон, усны төлбөрийн мэдээг бүтэн жилээр ХАРАА- ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА- нд ирүүлнэ.


“Усны тухай хууль”-ийн 31.2-1 зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар өсгөн тооцож төлөхөөр заасныг анхаарч, жил бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, калөндарьчилсан графикийг үндэслэлтэй, үнэн зөв гаргана. 
 

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ.


3.1. Ус ашиглах гэрээ байгуулагч талууд нь: “Усны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 10 дугаар зүйлийн 10.1.18,13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5,18 дугаар зүйлийн 18.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 30 дугаар 30.1, 30.1.2, 30.2, 31.2, 31.1.1 -д
заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ. 
 

ДӨРӨВ. ГЭРЭЭНИЙ БУСАД ЗҮЙЛ.


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг, дарж баталгаажсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг талууд 2017 оны 12-р сарын 20-ны дотор ус ашиглалтын тайлан болон усны нөөц ашигласны төлбөрийн мэдээг хүлээн авч гэрээний биелэлтийг дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг “Усны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтууд болон дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцална.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн.


4.5.2. Апь нэг тал нь татан буугдсан.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7. Ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллага нь тухайн жилийн 2 дугаар улиралд багтаан зөвшөөрөл авч гэрээ байгуулна.


4.8. “Усны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д заасны дагуу баталгаажсан тоолуур суурилуулан тоолуурын заалтаар байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх.


4.9. Үйл ажиллагаа нь зогсох, тасалдах нөхцөл байдал үүссэн үед сав газрын захиргаа болон холбогдох байгууллагуудад даруй мэдэгдэж ажиллах.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:



Ус ашиглуулагчийг төлөөлж: 
ХЕГСГЗ-ны Газрын доорх усны нөөц,
хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
О.МӨНХ-ОРГИЛ

Дархан-Уул аймаг, Дархан сум 14-р баг,
Монгол банкны 3 давхарт Хараа-Ерөө 
голын сав газрын захиргаа
Утас: 70373171,99404048 

Ус ашиглагчийг төлөөлж:

“МОНВОЛЬФРАМ" 
ХХК-ний Ерөнхий инженер 
М.ОЛЖАС 

Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ баг Цагаан даваа-3,
утас:88117491