Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР 
2017 оны 05 дугаар сарын 19

БАТЛАВ. 
"УУЛС ЗААМАР" ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.БАТБААТАР 
2017 оны 05 дугаар сарын 18

УС АШИГЛАХ ГЭРЭЭ 

Дугаар 08

Улаанбаатар хот





Нэг. Ерөнхий зүйл





Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 70 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-22 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороо, Москвагийн гудамж, Нью Зеланд майнинг систем ХХК-ийн 2 давхарт байрлах, улсын бүртгэлийн 9011374047 тоот гэрчилгээ, 28159996 тоот регистрийн дугаартай “Уулс


Заамар” ХХК-ийн захирал З.Батбаатар нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныгдуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-009305 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Дунд Галтайн алтны шороон орд”-ын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1


дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 66’282 м3 элс угаахад зарцуулах ус 265’128 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 1485 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ: 128’128 м3/жил


2.2.3. Ногоон байгууламжийн усалгаанд: 3069 м3/жил


2.2.4. Зам, талбайн усалгаанд: 2700 м3/жил





2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 7 дугаар сарын 20,10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хаягдлын нуурнаас тус бүр 2 удаа усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.4. Усны эх үүсвэр:

2.4.1. Байршил: Технологийн хэрэгцээний усыг Туул голоос усан санд дамжуулах хоолойн голч 250 мм диаметртэй, 2 км урт, усан сангаас угаах төхөөрөмж руу 150-200


мм, 700 м урт полимер хоолойгоор татна. Унд, ахуйн 1-р худаг нь MNS900:2005 стандартын шаардлага хангахгүй байгаа тул 2015 онд шинээр гаргасан 2-р худгийн уснаас хангана.


Ахуйн худгийн байршил:


N48° 12’11.50”, Е 104° 19’41.80”


Туул голоос ус авч буй цэг /насос/-ийн байршил:


N48° 13'11.58”, Е 104° 18’50.83” 
 

2.4.2. Барилга байгууламж: Ус хуримтлуулах, хаягдал ус зайлуулах 250000 м3


эзлэхүүнтэй сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Screen 60 маркийн 1, Screen 80 маркийн 2, нийт 3 угаах төхөөрөмж ашиглана.


2.4.4. Насосны хүчин чадал: Туул голоос усан сан руу 250 мм голчтой, 2 км урт полимер хоолойгоор ус татан нөөцөлнө. 
 

2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Үйлдвэрлэлээс гарах технологийн хаягдал болон шүүрэлтийн усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ Хаягдал усны стандарт (MNS-4943:2011)-ын шаардлагыг мөрдлөг болгоно. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түөшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 
 

2.9. Усны тоолуур: Усны тоолууртай.


2.9.1. Уурхайн үйл ажиллагаа эхлэх үеийн тоолуурын заалт болон cap бүрийн сүүлийн өдрийн тоолуурын заалтыг тогтмол авч, фото зургаар баталгаажуулан жилийн эцсээр ус ашиглалтын тайланд хавсаргана.


2.9.2. Тоолуурын ажиллагаа доголдсон болон тоолуургүй эх үүсвэрээс ус


ашигласан нөхцөлд угаасан элсний хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх,
үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу ашигласан усны зарцуулалтын хэмжээг тооцно. Хэрэв технологийн усыг нөхөн сэлбэлтээр өөр бусад эх үүсвэрээс хангах тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбэлтээр ашиглах 128’128 м3усны нөөц


ашигласны төлбөрт 30’570’060 төгрөг, зам талбайн болон ногоон байгууламжинд ашиглах 5796 м3усны нөөц ашигласны төлбөрт 272731 төгрөг, нийт 30’842’253 төгрөгийг
Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх,


ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу тооцно.


Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай


хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ.





Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэгзурж, тамга, тэмдэгдаржбаталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 10 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.


4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ. 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/ 
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга /Б.Оюунболд/
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт 
хариуцсан ахлах мэргэжилтэн /С.Сүхбат/ 

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714, 362592 

“УУЛС ЗААМАР” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Геологи /Р.Баярбаатар/ 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол 
дүүргийн 20-р хороо, Москвагийн 
гудамж, Нью Зеланд майнинг систем 
ХХК-ийн 2 давхарт. 
Харилцах утас: 99096222, 99271061, 99080114