Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 08 дугаар сарын 25
БАТЛАВ. "ЭМ ЖИ ЖИ И СИ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ЭНХТӨР
... оны ... дугаар сарын ...





УС АШИГЛАХ ГЭРЭЭ



Дугаар 34                                  Улаанбаатар хот

Нэг. Ерөнхий зүйл


Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/294 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А- тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Жаргалан 3-22 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9019007011 тоот гэрчилгээ, 2112868 тоот


регистрийн дугаартай “Эм Жи Жи И Си” ХХК-ийн захирал Г.Энхтөр нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-004411, MV-00412, MV-00129 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 103’600 м3 элс угаахад зарцуулах ус 414’400 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 675 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр ашиглах усны хэмжээ: 114’816 м3/жил


2.2.3. Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 2880 м3/жил


2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хаягдлын нуураас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Унд, ахуйн усны хэрэгцээг Хайлааст багийн төвийн худгаас


зөөврөөр, технологийн хэрэгцээний усыг хуучин ашиглаж байсан нуураас ашиглана.


Худгийн байршил: N 48° 25’ 33”, Е 104° 30’ 39”,


2.4.2. Тоног төхөөрөмжийн нэр, марк: 40 м3/цаг хүчин чадалтай угаах 2 төхөөрөмж ашиглана.


2.4.3. Насосны хүчин чадал: Нуураас угаах төхөөрөмж рүү Д320 маркийн насосоор 150 мм голчтой, 2.4 км урт, эргэлтийн сангаас угаах төхөөрөмж рүү 150 мм голчтой, 60 м ган хоолойгоор ус татна.


2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS 4943:2011, MNS 4586:1998 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийпэх аргахэмжээ,
түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Технологийн шугамд усны тоолуур суурилуулах зардалд 3.0 сая төгрөг зарцуулна. 
 

2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А- 156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хзрэглээг тоолууржуулах журам”-ын дагуу нуураас ус авч буй насосны гаралт дээр усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Нөхөн сэлбэлтээр ашиглах 114’816 м3 усны төлбөрт 27’393’949 /хорин долоон сая гурван зуун ерэн гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөг, зам, талбайн тоосжилтыг дарахад ашиглах 2880 м3 усны төлбөрт 229’046 /хоёр зуун хорин есөн мянга дөчин зургаа/ төгрөг, нийт 27’622’995 /хорин долоон сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 50 хувийг гуравдугаар, 50 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгг заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тоггоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу тооцно. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг





3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад





4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 14 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.


4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
 

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ  ТӨЛӨӨЛЖ:                                          Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/ 
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга , /Б.Оюунболд/ 
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул  
уурхай, эрчим хүчний ус ашиглалт 
хариуцсан ахлах мэргэжилтэн 
/С.Сүхбат/ 

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 70003716, 70003714, 70002592 

“ЭМ ЖИ ЖИ И СИ" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Захирал Г.Энхтөр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Жаргалан 3-22 тоот
Харилцах утас: 99116670, 99059763, 99990100, 99194656