Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 02 дугаар сарын 07

БАТЛАВ. "ЗААМАР ГОУЛД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.НАРАНЦЭЦЭГ
2017 оны 02 дугаар сарын 07




УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
 

Дугаар 03

Улаанбаатар хот





Нэг. Ерөнхий зүйл





Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1 -д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргын 09/628 тоот усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-07 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, “Оранж” төвийн 507 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011532045 тоот гэрчилгээ, 5935539 тоот регистрийн дугаартай “Заамар гоулд" ХХК-ийн захирал Б.Наранцэцэг нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-020483 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Хайлаастын хөндийн баруун салаа жалга-2 алтны шороон орд”-ын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд өмнө нь ашиглаж байсан хиймэл нуураас ус авч ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 90’290 м3 элс угаахад зарцуулах ус 361’160 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 1728 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ: 88’000 м3/жил


2.2.3. Биологийн нөхөн сэргээлтэнд шаардагдах ус: 106 м3/жил


2.2.2. Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 3072 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 07 дугаар сарын 15-ны дотор шүүрэлтийн болон хаягдлын нуураас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнгТуул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Унд, ахуйн усны хэрэгцээг өөрсдийн гаргасан гүний худгаас,


технологийн хэрэгцээний усыг хуучин ашиглаж байсан хиймэл нуураас авч ашиглана.


Ахуйн худгийн байршил: N 48° 19’ 10.99”, Е 104° 33’ 47.62”,


Нуураас ус авч буй цэг/насос/-ийн байршил: N 48° 19’ 44.8”, Е 104° 32’ 49.2”.


2.4.2. Барилга байгууламж: Ус хуримтлуулах, хаягдал ус зайлуулах 28.0 мян.м3 эзлэхүүнтэй сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: СБ-60 маркийн 50 м3/цаг хүчин чадалтай угаах 2 төхөөрөмж ашиглана.


2.4.4. Насосны хүчин чадал: Нуураас угаах төхөөрөмж рүү Д320 маркийн 2 насосоор 150 мм голчтой, 200 м урт ган хоолойгоор ус татаж, алттай элсийг угаана. 
 

2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS 4943:2011, MNS 4586:1998 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Ахуйн гүний худаг болон технологийн усны шугамд усны тоолуур суурилуулах зардалд 3.0 сая төгрөг зарцуулна. 
 

2.9. Усны тоолуур: Эхний ээлжинд усны тоолуур суурилуулахын тулд технологийн хаягдал усыг нөхөн сэлбэх нуурт оруулахгүй байх арга хэмжээг авч 1 -2 хиймэл шинэ нуур байгуулна. Ингэснээр нөхөн сэлбэх нуураас авч ашиглаж буй усны хэмжээг тооцох боломжтой болно. Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг үндэслэн уурхайн ус ашиглалтыг тооцох зорилгоор нөхөн сэлбэх нуураас ус авч буй насосны гаралт дээр усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбэлтээр авч ашиглах 91 ’178 м3 усны нөөц ашигласны төлбөр /зам талбай услах, биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах усыг хамт тооцов/-т 21 ’754’159 /хорин нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин ес/ төгрөгийгТөв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажпын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу тооцно.


2.10.3. ТГСГЗахиргаа нь Усны тухай хуулийн 17.1.10 дахь заалтын дагуу усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах үүрэгтэй бөгөөд элс угаалтын ажил ус ашиглуулах дүгнэлтийн дагуу тооцсон 90 хоног угаагаагүй, эсвэл үүнээс илүү хоног угаасан тохиолдолд түүнийг Туул голын сав газрын захиргаанд албан бичгээр мэдэгдэж, элс угаалт явуулсан хугацааг эцэслэн тооцно. Ингэхдээ уулын ажлын тайланг үндэслэнэ.


2.10.4. Усны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлсөн мэдээ, тайланг усны дээжний дүгнэлтийн хамт улирал тутамд Туул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.1. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад 
 

4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч гэрээний биелэлтийг дүгнэн тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.


4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ. 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ  ТӨЛӨӨЛЖ:                                          Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/ 
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга , /Б.Оюунболд/ 
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул  
уурхай, эрчим хүчний ус ашиглалт 
хариуцсан ахлах мэргэжилтэн 
/С.Сүхбат/ 

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714, 362592 

“ЗААМАР ГОУЛД” ХХКТИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Захирал /Б.Наранцэцэг/ 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй 
дүүргийн 5-р хороо, “Оранж” төвийн 507
тоот
Харилцах утас: 99114878