Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 5 дугаар сарын 15
БАТЛАВ. "АР ГОЛД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.БЯМБАСҮРЭН
2017 оны 5 дугаар сарын 15




УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
 

Дугаар 06 

Улаанбаатар хот 
 

Нэг. Ерөнхий зүйл





Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу "Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-20 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Оранж плаза" төвийн 403 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011416104 тоот гэрчилгээ, 5720443


тоот регистрийн дугаартай “Ар голд” ХХК-ийн захирал Ч.Бямбасүрэн нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-020426 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баян Овоот Уул” нэртэй “Баянголын дэнжийн алтны шороон орд"-ын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос болон өмнө нь ашиглаж байсан нуураас технологийн хэрэгцээнд ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгтТуул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 87700 м3 элс угаахад зарцуулах ус 350’832 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 2241 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр ашиглах усны хэмжээ: 94’930 м3/жил


2.2.3. Хөрс хуулалтын үед үүсэх шавхалтын ус зайлуулах: 7470 м3/жил


2.2.4. Нөхөн сэргээлт, ногоон байгууламжинд: 1000 м3/жил


2.2.5. Зам, талбайн усалгаанд: 3456 м3/жил


2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 8 дугаар сарын 05, 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хаягдлын нуурнаас тус бүр усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнгТуул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Технологийн усны хэрэгцээг Туул голоос болон шүүрэлтийн уснаас, унд, ахуйн усны хэрэгцээг гүний худгаас ашиглана. Ахуйн худгийн байршил: N 48° 20’ 37.4”, Е 104° 30’ 6.5”, Нуураас ус авч буй цэг /насос/-ийн байршил: N 48° 21’ 01.64”, Е 104° 34’ 32.58".


5.4. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна.


5.5. Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: 


Зургаа. Бусад зүйл


6.1. Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь уйлдэж нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн _Нэг_/үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:



Газар эзэмшүүлэгч: ЗДТГ: Газрын даамал 

99000363


Газар эзэмшигч: 

Регистр /улсын бүртгэл/- ийн дугаар 5720443
Харилцах дансны дугаар

Харил цах утас: 99771414
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


Газар эзэмшүүлэгчийг төлөөлж: 
Төв аймгийн /нийслэл/-ын Заамар сум /дүүрэг/-ийн газрын асуудал хариуцсан Энхтөр овогтой Өлзийсайхан
/гарын үсэг/
/Тамга/

Газар эзэмшигчийг төлөөлж:



Арголд ХХК-ны захирал 
/гарын үсэг/
/Тамга/




Энэхүү гэрээний нэг хувийг тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.