Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 07 дугаар сарын 18
БАТЛАВ."АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ИДЭР
... оны ... дугаар сарын ... 
БАТЛАВ. "ПЛАТИНУМ ЛАНД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ТӨРМӨНХ 
... оны ... дугаар сарын ...





УС АШИГЛАХ ГЭРЭЭ



Дугаар 33


Улаанбаатар хот





Нэг. Ерөнхий зүйл


Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1/278 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-53 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:





Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн, С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн 9019007011 тоот гэрчилгээ, 2112868 тоот регистрийн дугаартай “Алтандорнод монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Идэр, ажил гүйцэтгэпн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р хороо, Гранд плаза цогцолбор 6/6е тоотод байрлах улсын бүртгэлийн 9019007011 тоот гэрчилгээ, 2112868 тоот регистрийн дугаартай “Платинум Ланд" ХХК-ийн захирал Т.Төрменх нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл 
 

2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагг орших “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн MV-000005 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баянголын дэнж”-ийн алтны шороон ордын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 15'980 м3 элс угаахад зарцуулах ус 63’920 м3/жил


2.2.1. Унд, ахуйд: 1188 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр ашиглах усны хэмжээ: 20’800 м3/жил


2.2.3. Ногоон байгууламжийн усалгаанд шаардагдах ус: 3080 м3/жил


2.2.2. Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 4224 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 8, 9 дүгээр саруудад хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнгТуул голын сав газрын захиргаанд ирүүлнэ.





2.4. Усны эх үусвэр:

2.4.1. Байршил: Унд, ахуйн усны хэрэгцээг гүний худгаас зөөврөөр, технологийн хэрэгцээний усыг хуучин ашиглаж байсан хиймэл нуураас болон олборлолтын үед үүсэх шүүрэлтийн уснаас нөхөн сэлбэлтээр ашиглана.


2.4.2. Барилга байгууламж: 65000 м3 эзлэхуүнтэй 3 усан сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: СБ-50 маркийн 50 м3/цаг хүчин чадалтай 1 ш скруббертэй.


2.4.4. Насосны хүчин чадал: Хиймэл нуураас угаах төхөөрөмж рүү Д-320/50 маркийн насосоор 70м урт, 219 мм голчтой хоолойгоор ус татна. 
 

2.5. Хаягдал усны хэмжээ: Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS 4943:2011 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ,
түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 
 

2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А- 156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрзглээг тоолууржуулах журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор насосны гаралтад 2017 оны 7 дугаар сарын 25-ны дотор усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Нөхөн сэлбэлтээр ашиглах 20’800 м3ус ашигласны төлбөрт 31 ’416'320 /гучин нэгэн сая дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун хорь/ төгрөг, зам, талбайн усалгаанд
ашиглах 4224 м3 ус ашигласны төлбөрт 797’491 /долоон зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах 3080 м3 ус ашигласны төлбөрт 234’080 /хоёр зуун гучин дөрвөн мянга ная/ төгрөг, нийт 32’447’891 /гучин хоёр сая


дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 50 хувийг гуравдугаар, 50 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1,30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг ундэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авн, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 10 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 
 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. 
 

4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон туүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагуй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ:

Ус ашиглалтыг зохицуулах албаны уул


уурхай, эрчим хүчний ус ашиглалт


хариуцсан ахлах мэргэжилтэн /С.Сүхбат/ 
Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж,
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714, 362592 

"ПЛАТИНУМ ЛАНД" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Захирал Т.Төрмөнх
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
2-р хороо, Гранд плаза цогцолбор 6/6е 
тоот, Харилцах утас: 99117080,
99089042, 99081147