Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР 
2017 оны 05 дугаар сарын 19
 
БАТЛАВ. 
"АЛТАНДОРНОД МОНГОЛ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ИДЭР
.... оны .. дугаар сарын ..

БАТЛАВ. 
"УУЛС ЗААМАР" ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.БАТБААТАР 
.... оны .. дугаар сарын ..


УС АШИГЛАХ ГЭРЭЭ



Дугаар 07 

Улаанбаатар хот 
 

Нэг. Ерөнхий зүйл



Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1 -д заасны дагуу “Монгол-Ус" ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 74 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-21 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол 8-6 тоотод орших, улсын бүртгэлийн 9011374047 тоот гэрчилгээ, 2819996 тоот регистрийн дугаартай “Уулс Заамар” ХХК-ийн захирал З.Батбаатар нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: “Алтандорнод Монгол” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-000704 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Туул голын баруун дэнжийн алтны шороон орд”-ын талбайд түрээсийн гэрээгээр “Уулс Заамар” ХХК нь үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд Туул голоос ус ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 139'163 м3 элс угаахад зарцуулах ус 556'652 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 3294 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ: 199’584 м3/жил


2.2.3. Зам, талбайн усалгаанд шаардагдах ус: 6282 м3/жил





2.3. Усны чанар, найрлага: “Монгол-Ус” ТӨҮГ-ын Усны төв лабораторит 2015 оны 5, 8 дугаар саруудад шинжлүүлсэн усны шинжилгээний дүгнэлтээр 1-р худгийн усны чанар нь хатуулаг, эрдэсжилт, кальци, магнийн ионы хэмжээгээр ундны усны MNS900:2005 стандартын шаардлага хангахгүй, харин 2-р худгийн ус нь MNS900:2005 стандартын шаардлага хангаж байна. Тунгаах нуурын ус нь эрдэсжилт, төмрийн ионы хэмжээгээр хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усны MNS 4943:2015 стандартын шаардлагыг


хангаж байгаа боловч бусад хаягдал усанд шинжлэх шаардлагатай азот, фосфор, хүнд металлын үзүүлэлтүүд тодорхойлогдоогүй байгаа тул энэхүү стандарттай харьцуулах боломжгүй байна. Цаашид тунгаагуурын усанд дээр дурьдсан усны чанарын үзүүлэлтүүдийг шинжлүүлнэ.





2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Технологийн хэрэгцээний усыг 250 мм диаметртэй, 900 м урт


полимер хоолойгоор Туул голоостатан усан санд нөөцөлж, эргэлтийн системээр ашиглана. Унд, ахуйн 1-р худаг нь MNS900:2005 стандартын шаардлага хангахгүй байгаа тул 2015 онд шинээр гаргасан 2-р худгийн уснаас хангана.


Ахуйн 2-р худгийн байршил: N 48° 12’ 11.5", Е 104° 19’ 41.8”

Туул голоос технологийн ус авах цэг /насос/-ийн байршил:


N 48°10’ 29.8”, Е 104° 18’39.0”





2.4.2. Барилга байгууламж: Ус хуримтлуулах, тунгаах 35000 м3 эзлэхүунтэй 1


сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Унд ахуйн зориулалтын худаг нь QJ маркийн насосоор тоноглогдсон. Ус дамжуулах хоолой дээр 250 м3/цаг хүчин чадалтай насос суурилуулсан бөгөөд алт агуулсан элсийг Screen 80 м3/цаг хүчин чадалтай 6ш, Screen 60 м3/цаг хүчин чадалтай 1, нийт 7 угаах төхөөрөмж ашиглана.


2.4.4. Насосны хүчин чадал: Эргэлтийн нуураас 100-125 м3/цаг хүчин чадалтай AJAX-100, AJAX-125 маркийн 2 насосоор угаах төхөөрөмж рүү ус шахна. 
 

2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Тунгаах нуурын усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS4943:2015 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.





2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: 2017 оны 8 дугаар сарын 05,10 дугаар сарын 05-ны өдрүүдэд гүний худаг болон хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ирүүлнэ. 
 

2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 
 

2.9. Усны тоолуур: Усны тоолууртай.


2.9.1. Уурхайн үйл ажиллагаа эхлэх үеийн тоолуурын заалт болон cap бүрийн сүүлийн өдрийн тоолуурын заалтыг тогтмол авч, фото зургаар баталгаажуулан жилийн эцсээр ус ашиглалтын тайланд хавсаргана.


2.9.2. Тоолуурын ажиллагаа доголдсон болон тоолуургүй эх үүсвэрээс ус ашигласан нөхцөлд угаасан элсний хэмжээг уулын ажпын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд


зарцуулах усны норм”-ын дагуу ашигласан усны зарцуулалтын хэмжээг тооцно.


Хэрэв технологийн усыг нөхөн сэлбэлтээр өөр бусад эх үүсвэрээс хангах


тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбэлтээр ашиглах 199’584 м3 усны нөөц ашигласны төлбөрт 47’618’747 төгрөг, зам талбайн усалгаанд ашиглах 6282 м3усны нөөц ашигласны төлбөрт 502’560 төгрөг, нийт 48’121 ’307 төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна.





Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1,30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14, 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
 

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна. 
 

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайлангхүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажлын 10 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 
 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. 
 

4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/ 
Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга /Б.Оюунболд/
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул 
уурхай, эрчим хүчний ус ашиглалт 
хариуцсан ахлах мэргэжилтэн /С.Сүхбат/ 

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714, 362592 

“УУЛС ЗААМАР” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Геологи /Р.Баярбаатар/ 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол

дүүргийн 20-р хороо, Москвагийн


гудамж, Нью Зеланд майнинг систем


ХХК-ийн 2 давхарт. 
Харилцах утас: 99096222, 99271061, 
99080114