Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ЧАНДМАНЬ
БАТЛАВ.
"ӨСӨХ ЗООС" ХХК-НИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ /Д.БИЛЭГТӨР/





УС АШИГЛАХ ГЭРЭЭ





2017 оны 04 сарын 17-ны өдөр              Дугаа17/04               Даланзадгад хот








Нэг. Ерөнхий зүйл


Уснытухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын 2017 оны 04-р сарын 07-ны өдрийн 79 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Алтайн Өвөр Говийн сав газрын захиргааны 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А-5 дугаартай ус ашиглах зөвшөөрлийг тус тус үндэслэн: 
 

Нэг талаас: Ус ашиглуулагчийг төлөөлж Алтайн Өвөр Говийн Сав газрын


захиргааны Усны нөөц, ашиглалтыгзохицуулах албаны мэргэжилтэн Бадралтхүү овогтой Алтантулга, 
 

Нөгөө талаас: Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Олимпийн гудамж, 9-р байр 4 давхарт орших 9011136094 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Өсөх Зоос” ХХК-ийг төлөөлж байгаль орчны мэргэжилтэн Содовжамц овогтой Алтанзул нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 2017-01- 01-ний өдрөөс2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт

- Унд ахуй

- Уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн ус





2.2. Ашиглах усны хэмжээ





2.2.1. Унд ахуйн хэрэгцээнд 17439,75 м3


2.2.2. Үйлдвэрлэлд 108448,8 м3/жил


2.2.3. Нийт ашиглах усны хэмжээ 125888,55 м3


2.3. Усны чанар, найрлага





Монгол ус төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжилгээний дүн 
  
Найрлага:                                                                   
MNS 900:2005


1. Худаг: РН-8,13 цахилгаан дамжуулах чанар-732,7 хатуулаг-2,72 кальци-44,89 магни-5,76 натри+кали-91,26 хлорид-67,68 гидрокарбонат-151,94 нитрат-20,35 нитрит-0,008 аммони-0,069

төмөр-0,0 сульфат-94,43 эрдэсжилт-425,0 нийт шүлтлэг-2,6 
 

2. Уурхайн шүүрлийн ус: РН-8,46 цахилгаан дамжуулах чанар- 631,6 хатуулаг-3,0 кальци-50,50 магни-5,76 натри+кали-70,36 хлорид-73,26 гидрокарбонат-128,56 нитратийн азот-3,6 нитритийн азот-0,006 аммонийн азот-0,005 төмөр-0,877 сульфат-79,58 эрдэсжилт-361 нийт шүлтлэг-2,2

Чанар: 

MNS900-2005 Нянгийн бохирдолгүй

MNS900-2005 Coli илрээгүй


MNS900-2005 Салмонелла илрээгүй





2.4. Усны эх үүсвэрийн:

Байршил | 1. Малчны: худаг 1


2. Кемпийн: худаг 2


Солбилцол | 1. худаг 1 ;N 43 01 39.8 Е 101 07 35 өндөршил - 1558


2. худаг 2: N 43 02 38.3 Е 101 09 59,6 өндөршил -1562


Барилга байгууламж | Кемпийн худгийг 3:4


Тоног төхөөрөмжийн нэр, марк | ЗТ18 маркын ус өргөгч 

Тоног төхөөрөмжийн хүчин чадал | 3 м3/цаг 




2.5. Хаягдал усны Хэмжээ: Ахуйн бохир усыг биологийн аргаар цэвэрлэх байгууламжийг 2016 онд ашиглалтанд оруулсан. Хүчин чадал тодорхойгүй. 
 

Бохир ус зайлуулах цэг:





Хөрсөнд нэвчүүлэн зайлуулдаг

Солбилцол


Талбай

Эзэлхүүн








2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргана.


Жинлэгдэх бодис, кг..........................................

Органик бодис, кг..............................................


Эрдэс бодис, кг.................................................


Хүнд металл, кг.................................................


Аюултай бохирдуулах бодис, кг..................... 
 

2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин.


Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн талаар төсөлд тодорхой тусгаагүй байна. Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 заасны дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх.





2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдол, бохирдохоос сэргийлэх арга


хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





№ | Гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл | Гарах үр дүн | Төсөв | Хариуцах эзэн|  Аргачлал,  стандарт 


1. Уурхайн үйл ажиллагаанаас  гадаргын болон гүний усанд нөлөөлөх | 
Уурхайн орчны булаг, уст цэгүүдэд усны чанар, түвшиний хэмжилт, хийж хянаж бүртгэлжүүлэх | 2,000,000 | БО-ны мэргэжилтэн, зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд | 
БОНХ-ийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн А-156 дугаар |
2. Усыг тооцоогүй ашигласнаас газрын доорхи усны нөөц хомсдох |Шүүрлийн ус зайлуулах хэсэгт тоолуур  суурьлуулах | 200,000 | БО-ны мэргэжилтэн 
3. Ахуйн болон технологийн бохир усаар газрын доорх ус бохирдох | Бохирдохоос сэргийлж, цэвэрлэгээний түвшинд хяналт тавьж ажиллах  | 
 - | БО-ны мэргэжилтэн  

4. Унд ахуйн усны эх үүсвэрийн орчин бохирдсоноос ундны ус бохирдох. | Унд ахуйн усны эх үүсвэрийн ариун цэврийн хамгаалалтын бүсэд мөрдөх журам гарган мөрдөж ажиллах. | - | БО-ны мэргэжилтэн 
5. Гадаргын уст цэгүүд байрласан газрууд болон эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах | 400,000 | БО-ны мэргэжилтэн | МУ-ын усны тухай хууль, 


7. Усан орчныг хамгаалах ажлын хүрээнд булаг хашиж хамгаалах. | 1,000,000
8. Тосгон болон үйлдвэрлэлийн ажлын үед гарах ахуйн бохир усыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх  | тээвэрлэлтээс үүсэх хорт бодис шороо  тоосны ялгаралт нь усыг бохирдуулахаас  сэргийлэх | - | БО-ны мэргэжилтэн, Холбогдох мэргэжилтэнүүд 

9. Бохир усны цэвэрлэгээ хийхдээ цэвэршилтийн зэргийг хянах. | Усанд хими, бактериологийн шинжилгээг тогтмол хийж байх. | 480000 | БО-ны мэргэжилтэн                                     

Нийт | 4,080, 000


2.9. Усны тоолуур:





• Уурхайн кемпийн: Худагт 2015 оны 05 сарын 25-нд тоолуур тавьсан.


• Малчны худаг: Тус худгийг “Өсөх зоос” ХХК нь 2014 оны 01 сарын 30-ны өдөр уурхайн нөлөөллийн бүсд амьдарч байгаа малчин Мөнхсайханд акт үйлдэн хүлээлгэн өгсөн. 
 

2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


• “Байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай” хуулийн 20.1.1-д заасны дагуу 17439,75 м3 унд ахуйн усыг төлбөрөөс чөлөөлнө.


• “Усны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 тоот тогтоолоор Алтайн Өвөр говийн сав газарт тогтоосон усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326,327-р тогтоолоор ашиглалтын зориулалтын итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож, тогтоосон хэмжээгээр Төсвийн тухай хуулийн 23.8.9-д заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.


Уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн ус: 108448,8м3/жил х 4433 х 1.2 х 15% = 86535635 /наян зургаан сая таван зуун гучин таван мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг


/Өмнөговь аймгийн 110000944 дансанд төвлөрүүлэнэ/ 
 

2.10.1 Усны эх үүсвэр дээр суурилуулан, баталгаажуулсан тоолуурын заалтаар усны нөөц ашигласны төлбөрийг төлж барагдуулна. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1 -д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
 

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7. Ус бохирдуулсны төлбөрийг ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2 үндэслэн /Засгийн газрын тогтоол гарсанаар хүчин төгөлдөр болно/ барагдуулна.


4.8. Унд ахуйн хэрэгцээний усыг Гурвантэс сумын Байгаль хамгаалагч cap бүрийн 25-нд баталгаажуулсан тоолуурын заалтыг тэмдэглэн бүртгэлжүүлж, фото зургаар баталгаажуулж ус ашигласны төлбөр барагдуулах


4.8 Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 заасны дагуу тоолуур суурилуулаагүй тохиолдолд дүгнэлтэд заасан хэмжээний дагуу ус ашигласаны төлбөрийг барагдуулах.




ГЭРЭЭ БАAГУУЛСАН:





Ус ашиглуулагчийг төлөөлж: 

АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗР
ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН /Б.АЛТАНТУЛГА/
Хаяг: Өмнөговь аймаг дүүрэг, Даланзадгад сум, 3 баг, Төрийн банкны байр, 4 давхар. 
Харилцах утас: 70534080
Факс: 70534081

Ус ашиглагчийг төлөөлж:

ӨСӨХ ЗООС ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН /С.АЛТАНЗУЛ/ 
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар
1-р хороо, Олимпийн гудамж,

9-р байр, 4 давхар.

Харилцах утас: 99887385

Факс: 976-11-323203