Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ЧАНДМАНЬ

БАТЛАВ.

"ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ" ХХК-НИЙ ДЭД ЗАХИРАЛ И.НАЯНТАЙ


УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
 

2017 оны 04 сарын 03-ны өдөр          Дугаа 17/03                   Даланзадгад хот



Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын 2017 оны 03-р сарын 16-ны өдрийн 54 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Аптайн Өвөр Говийн сав газрын захиргааны 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А- 4 дугаартай ус ашиглах зөвшөөрлийг тус тус үндэслэн: 
 

Нэг талаас: Ус ашиглуулагчийг төлөөлж Алтайн Өвөр Говийн Сав газрын


захиргааны Усны нөөц, ашиглалтыг зохицуулах албаны мэргэжилтэн Бадралтхүү овогтой Алтантулга, 
 

Нөгөө талаас: Ус ашиглагчийг төлөөлж Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Бага овоо баг 9019056032 тоотулсын бүртгэлийн гэрчилгээтэй “Чинхуа-мак-нарийн сухайт” ХХК-ийг төлөөлж Орон нутаг хариуцсан ажилтан Дулам овогтой Жамъян нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн (2017.01.01-2017.12.31) хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт

- Унд ахуйн


- Уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн ус 
 

2.2. Ашиглах усны хэмжээ 
 

2.2.1. Унд ахуйн хэрэгцээнд 5244,0 м3


2.2.2. Үйлдвэрлэлд 290759 м3/жил


2.2.3. Нийт байгалийн нөөцөөс ашиглах усны хэмжээ 296003 м3





2.3. Усны чанар, найрлага


Өмнөговь аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн 103/254 тоот сорилтын дүн 

Найрлага: 
MNS 900:2005


1. Худаг: РН-8,13 цахилгаан дамжуулах чанар-732,7 хатуулаг-2,72 кальци-44,89 магни-5,76 натри+кали-91,26 хлорид-67,68 гидрокарбонат-151,94 нитрат-20,35 нитрит-0,008 аммони-0,069 төмөр-0,0


сульфат-94,43 эрдэсжилт-425,0 нийт шүлтлэг-2,6 
 

2. Уурхайн шүүрлийн ус. РН-8,46 цахилгаан дамжуулах чанар-631,6 хатуулаг-3,0 кальци-50,50 магни-5,76 натри+кали-70,36 хлорид-73,26 гидрокарбонат-128,56 нитратийн азот-3,6 нитритийн азот-0,006


аммонийн азот-0,005 төмөр-0,877 сульфат-79,58 эрдэсжилт-361нийт


шүлтлэг-2,2 
  
Чанар:                                 
MNS900-2005 Нянгийн бохирдолгүй

MNS900-2005 Coli илрээгүй


MNS900-2005 Салмонелла илрээгүй





2.4. Усны эх үүсвэрийн:





Байршил: 1. худаг 1


2. худаг 2


Солбилцол: 1. худаг 1 :N 43 03 38.7 Е 101 10 15 өндөршил-1621


2. худаг 2: N 43 01 14 Е 101 11 06 өндөршил -1551


Барилга байгууламж: Хоёр худаг 2:3 тоосгон


Тоног төхөөрөмжийн нэр, марк: 1. худаг 1 ТК-410  2. худаг 2 XRPC-455 

Тоног төхөөрөмжийн хүчин чадал:  - 




2.5. Хаягдал усны Хэмжээ: унд ахуйгаас гарах хаягдал бохир усны хэмжээ 5712 м3/жил Стандартын шаардлага: MNS4288-2000 стандартын дагуу 90% цэвэршүүлэн хөрсөнд хөрсөнд шингээн зайлуулдаг. 
 

Бохир ус зайлуулах цэг:


Цэвэрлэх байгууламж нь биологийн цэвэрлэгээний аргаар нүүрс усны задралын хувьд 90% цэвэршүүлэн хөрсөнд зайлуулдаг





Солбилцол


Талбай


Эзэлхүүн



2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргана. 
 

Жинлэгдзх бодис, кг..........................................


Органик бодис, кг..............................................


Эрдэс бодис, кг.................................................


Хүнд металл, кг.................................................


Аюултай бохирдуулах бодис, кг..................... 
 

2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин. 
Кемпийн зүүн урд 200 метрийн зайд Төмөр бетон хийцийн “БИОТЕХ 150 Х.Н.С90” ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламж нь биологийн цэвэрлэгээний аргаар хоногт 22,5мЗ бохир усыг нүүрс усны задралын хувьд 90% цэвэршүүлэх хүчин чадалтай 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдол, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





Хийх ажлууд | Хариуцах эзэн | Төлөвлөж буй зардал сая.төг 
 

Гэмтэл гарсан тохиолдолд цаг тухайд нь цаг алдалгүй засвар үйлчилгээг хийнэ.


Гол даралтат шугам хоолой, засвар үйлчилгээний зам зэргийг байршуулсан


газруудад шаардлагатай тохиолдолд тойруулан үерийн уснаас хамгаалсан далан, шуудууг барих.


Булаг шанд хамгаалах ажлыг зохион байгуулахдаа хуулийн дагуу зөвшөөрөл авч ажиллах.


Хоногт 22,5 m3 бохир усыг биологийн аргаар цэвэрлэх байгууламжийн хөрс, усыг шинжлүүлэн ариутгал хийлгүүлэх.


Биологийн аргаар цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг судлах.


Өөрийн 2 худаг болон малчдын гар худгууд, задгай, булгуудын хог хаягдалыг цэвэрлэх


БОИИТА 
1.0 
1.2 
Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн усыг шинжүүлэх хяналт тавьж ажиллах



2.9. Усны тоолуур:


Ус хангамжийн 2ш гүний худагт Монил маркийн тоолууртай 
 

2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


• “Усны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 тоот тогтоолоор Алтайн Өвөр говийн сав газарт тогтоосон усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326,327-р тогтоолоор ашиглалтын зориулалтын итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож, тогтоосон хэмжээгээр Төсвийн тухай хуулийн 23.8.9-д заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.


Уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн ус: 290759м3/жил х 4433 х 1.2 х 15% = 232008236 /хоёр зуун гучин хоёр сая найман мянга хоёр зуун гучин зургаан/


төгрөгийг


/Өмнөговь аймгийн 110000944 дансанд төвлөрүүлэнэ/


• Унд ахуйн хэрэгцээнд ашиглах 5244 м3 усыг Монгол улсын засгийн газрын 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх заалтын дагуу төлбөрөөс чөлөөлнө. 
 

2.10.1 Усны эх үүсвэр дээр суурилуулсан баталгаажуулсан тоолуурын заалтаар усны нөөц ашигласны төлбөрийг төлж барагдуулна. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1 -д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэгтал татан буугдсан бол.





4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7. Ус бохирдуулсны төлбөрийг ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2 үндэслэн /Засгийн газрын тогтоол гарсанаар хүчин төгөлдөр болно/ барагдуулна.


4.8. Унд ахуйн хэрэгцээний усыг Гурвантэс сумын Байгаль хамгаалагч cap бүрийн 25-нд баталгаажуулсан тоолуурын заалтыг тэмдэглэн бүртгэлжүүлж, фото зургаар баталгаажуулан ус ашигласны төлбөрийг барагдуулах.


4.8 Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 заасны дагуу тоолуур суурилуулаагүй тохиолдолд дүгнэлтэд заасан хэмжээний дагуу ус ашигласаны төлбөрийг барагдуулах.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ус ашиглуулагчийг төлөөлж: 
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗР  ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ 
ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН  Б.АЛТАНТУЛГА
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 баг, Төрийн банкны байр, 4 давхар. 
Харилцах утас: 70534080
Факс: 70534081

Ус ашиглагчийг төлөөлж:



ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ ХХК-ИЙН ОРОН НУТАГ ХАРИУЦСАН АЖИЛТАН Д.ЖАМЪЯАН

Хаяг: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Бага овоо баг
Харилцах утас: 75751574

Факс: 976-11-75751574