Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ.
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ЧАНДМАНЬ

БАТЛАВ. 
ЦАГААН ӨВӨЛЖӨӨ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ОЮУМАА


УС АШИГЛАХ ГЭРЭЭ




2017 оны 03 сарын 07 -ны өдөр           Дугаар 17/02             Даланзадгад сум



Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу“ Монгол-Ус” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын гаргасан 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 33 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Алтайн Өвөр Говийн сав газрын захиргааны олгосон 2017 оны 03 сарын 07-ны өдрийн А-3 дугаартай ус ашиглах зөвшөөрлийг тус тус үндэслэн: 
 

Нэг талаас: Ус ашиглуулагчийг төлөөлж Алтайн Өвөр Говийн Сав газрын захиргааны Усны нөөц, ашиглалтыг зохицуулах албаны мэргэжилтэн Бадралтхүү овогтой Алтантулга.





Нөгөө талаас: Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 1-р хорооны нарны зам-91 Санроуд барилга 6-р давхар, 9011221028 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Цагаан- Өвөлжөө” ХХК-ийн Байгаль орчны орлогч дарга Дагдандорж овогтой Өлзийбаяр нар ус ашиглах


талаар тохиролцон энэхүү гэрээг 2017.01.01-ээс 2017.12.31 хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт
- Унд ахуйн

- Үйлдвэрлэлд


2.2. Ашиглах усны хэмжээ





2.2.1. Ундахуйн хэрэгцээнд 15228 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд 384480м3/жил


2.2.5. Нийт ашиглах усны хэмжээ 399708 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага


Цаг уур, орчны шинжилгээний газар байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн




Найрлага: 

MNS 900:2005


1. Кемпийн худаг: NH4-0.04 NO2-O.OIO NO3- 1.89 Рэрд-илр F-0.19 Fe-0.03 рН8.39 EC-801 Са-53.9 Mg-12.5 Na+K-144.2 SO4-208 C1-66.6 НСОз-200.1 Эрд-685,3 Хат-3.7


MNS4586:1998


2. Уурхайн шүүрлийн ус: : NH4-O.O2 NO2-

0.003 N03-2,40 Рэрд-0,003 F-3,67 Fe-0.03 pH-8.18 EC-1545 Ca-69,7 Mg-9,2 Na+K- 111.2 SO4-IO6 Cl-161.6 НСОз-117.1 Эрд- 574.8 Хат-4.24


MNS 900:2005


3. Гал тогоо: NH4-0.75 NO2-O.OIO N03-4.02 Рэрд-0,0 10 F-0.85 Fe-илр pH-7,35 EC-805 Ca-51.5 Mg-11.5 Na+K-105 S04-132,5 Cl- 60.6 НСОз-201.3 Эрд-552,4 хат-3,52


Чанар:
Сальмонелла илрээгүй


E.Coli илрээгүй





2.4. Усны эх үүсвэрийн:





Байршил | 1 .Кэмпээс зүүн зүгт


Солбилцол | 1.43 0108.6 Е 101 17 39.4 ELV-1553


Барилга байгууламж | 6300:4600мм харьцаатай сэндэвчин барилгатай


Тоног төхөөрөмжийн нэр, марк | 100QJD1.5-134/20-3 

Тоног төхөөрөмжийн хүчин чадал | Max flow 3.6 м3/цаг 




2.5. Хаягдал усны Хэмжээ: унд ахуйгаас гарах хаягдал бохир усны хэмжээ


Стандартын шаардлага: MNS4943:2011 Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандартыг ханган ажиллана.


Бохир ус зайлуулах цэг:


Ахуйн хэрэгцээнээс гарсан усыг цэвэрлэх байгууламжаар дамжуулан 150:150м харьцаатай 2 усан санд хадгалаж байгаа. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргана.


Жинлэгдэх бодис, кг..........................................


Органик бодис, кг..............................................


Эрдэс бодис, кг.................................................


Хүнд металл, кг.................................................


Аюултай бохирдуулах бодис, кг..................... 
 

2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин. 
 

НБИК Нойон компанийн барьсан 50-250 хүртэл хүний ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Ашиглаж байгаа технологи нь SBR буюу биологийн агааржуулах системийг ашиглаж ямар нэгэн байгаль орчинд хор нөлөөгүй цэвэрлэдэг. Цэвэрлэх байгууламж нь кемээс зүүн тийш 150м


байралдаг.


2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдол, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





№ | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | Зардал, мян.төг | Хариуцагч


1. Булаг шандын эх хамгаалах, хаших арга хэмжээг орон нутгийн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх. | 2017.06-  2016-08 |  3 500.0 | Байгаль орчны  хэлтэс 

2. Уурхайн ухалгаас гарч байгаа шүүрлийн усыг тунгаан шүүж цэвэршүүлэх далан байгууламж бариж ашиглах, цэвэршүүлсэн усыг байгальд буцааж нийлүүлэх. | 2017.05-  2017-08 | Уурхайн инженерингийн хэлтэс 

3. Гадаргын усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд усны чанарт хяналт тавих | Улирал тутам | 4 800.0 | Байгаль орчны хэлтэс 

4.Гадаргын усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд усны ундаргыг хянах | Cap тутам | 4 800.0 | Байгаль орчны хэлтэс 

5. Газрын доорхи усны нарийвчилсан мэдээлэл цуглуулах замаар төслийн болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрийн усны чанарыг хянах | Улирал тутам | 4 800.0 | Байгаль орчны хэлтэс 

6. Газрын доорхи усны нарийвчилсан мэдээлэл цуглуулах замаар төслийн болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрийн усны түвшний бууралтыг 
хянах | Cap тутам | 4 800.0 | Байгаль орчны хэлтэс 

7. Орон нутгийн иргэдийн оролцоотой хамтарсан усны мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх | Улирал тутам | 2 800.0 | Байгаль орчны  хэлтэс 

8. Усны асуудал хариуцсан мэргэжилтэн томилон ажиллуулах | 2017.04 |  Гүйцэтгэх захирал 


2.9. Усны тоолуурын:





Унд ахуй


Төрөл, нэр, дугаар: Хүйтэн усны тоолууртай


Загвар: DH 50 маркийн.


Тоолуурын too: 2015 оны 02 сарын 26 өдөр Стандартчилал, хэмжил зүйн газраар баталгаажуулсан 1 тоолууртай.





2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:





“Усны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 тоот тогтоолоор Алтайн Өвөр говийн сав газарт тогтоосон усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326,327-р тогтоолоор ашиглалтын зориулалтын итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож, тогтоосон хэмжээгээр Төсвийн тухай хуулийн 23.8.9-д заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.


-1м3 усны нөөц ашигласны төлбөр - 4433 төг х 15% х 1,2 = 797.94 төг


Шавхан зайлуулах усны төлбөрийн хэмжээ 384480 м3/жил х 797.94 төг =306791971.2төг (гурван зуун зургаан сая долоон зуун ерэн нэгэн мянга есөн зуун далан нэгэн төгрөг) 
 

2.10.1 Усны эх үүсвэр дээр суурилуулан, баталгаажуулсан тоолуурын заалтаар усны нөөц ашигласны төлбөрийг cap бүрийн 25-ны өдөр төлж барагдуулж байх.





Гурав. Талуудын эрх, үүрэг 
 

Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4,
26.1, 30.1, 30.2, 31.1 -д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.





Дөрөв. Бусад 
 

4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7 Ус бохирдуулсны төлбөрийг ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2 үндэслэн /Засгийн газрын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно/ барагдуулна.


4.8 Монгол улсын усны тухай хуулийн 30.1.2 заасны дагуу хоногт 50 шоометрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах


4.9 Уурхайн ухалгаас усыг гадагш татаж шавхан зайлуулахдаа баталгаат тоолуур суурилуулан усны төлбөрийг бодит хэмжээнд тулгуурлан төлж ажиллах .


4.10 Уурхайн шүүрлийн уснаас биологийн нөхөн сэргээлт болон, зам талбайн тоосжилт дарах болон бусад зориулалтаар ус ашигласан бүртгэл журналын хөтөлж Ноён сумын байгаль хамгаалагчаар баталгаажуулуулж төлбөрийг cap тутам төлж барагдуулж ажиллах.


4.11 Тоолуур суурилуулаагүй тохиолдолд дүгнэлт болон гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж барагдуулах.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН



Ус ашиглуулагчийг төлөөлж: 

АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗАР ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН /Б.АЛТАНТУЛГА / 
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 баг 
Төрийн банк байр
Харилцах утас: 70534080
Факс: 70534081

Ус ашиглагчийг төлөөлж: 
 

ЦАГААН-ӨВӨЛЖӨӨ ХХК-НИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ОРЛОГЧ ДАРГА  /Д.ӨЛЗИЙБАЯР/

Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 91, Санроуд барилга 6-р давхар

Харилцах утас: 75750915

Факс:75750935