Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Энэхүү гэрээ нь нийт 4 хуудастай.




ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ





2014 оны 08 дүгээр сарын 13-ний өдөр               №             Цэнхэрмандал сум


Энэхүү гэрээг Ашигт Малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-ийг


үндэслэн байгаль орчиыг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах хүрээнд дараах талууд харилцан тохиролцож байгуулж байна. 
 

“А" тал: “Эй Эйч Жи Металс" ХХК, түүнийг төлөолж Гүйцэтгэх захирал Вассил Мечкаров;


"Б" тал: Сумын төрийн захиргааны байгууллагыг төлөөлж Сумын засаг дарга Л.Баатар;





НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ





1.1. Энэхүү гэрээний зорилго нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Модотын цагаантугалганы техноген (үүсмэл овоолго) ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” тал ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аялал зуучлалын спорт загасчлалын комплекс. загасны аж ахуй хогжүүлэх зэрэг асуудлуудад хамтарч ажиллахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино.


1.2. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хамтын ажиллагааг алдагдуулахгүй байх, ажил хэрэгч харилцааг дэмжих, үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж, харилцаы хүндэтгэлийн байр сууринаас хамтран ажиллах зарчмыг баримтална.


ХОЁР. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ, НӨХЦӨЛ





2.1. Талууд гэрээний хугацаанд өөрсдийн эрх хэмжээ, гүйцэтгэсэн бодит нөхцөл байдлын хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд мон хариуцлага хүлээнэ;


2.2. “А" тал нь уурхайн үйл ажиллагааг явуулах хугацаанд сумаас байгууллагын ажлын байрны шаардлага, ажлын байрны онцлогт тохирсон иргэдийг авч ажиллуулах;


2.3. “А” тал нь аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйн хөрөнгө оруулалтыг бие даан шийдвэрлэнэ.


2.4. “А” тал нь аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйд ажиллах боловсон хүчний 90%-ийг Цэнхэрмандал сумын нутгийн иргэдээс авч ажиллуулна.


2.5. "Б” тал нь "А" талын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх төрийн хяналт шалгалтыг хуульд заасан арга хэрэгслээр хуулийн дагуу явуулах;


2.6. "Б" гал нь “А" талын үйл ажиллагаанд ажилчдын хөдөлмөрийн харилцаа, гадаадын иргэний хөдөлмөр, үйлдвэрлэлийн осол, орон нутгийн байгаль орчны байдал зэрэгт хяналт тавих, харилцан туслах;


Энэхүү гэрээ нь нийт 4 хуудастай.




ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА 
 

3.1. Хамтран ажиллах хугацааг хоёр тал харилцан тохиролцож тогтоох бөгөөд хуанлийн тооллыг удирдлага болгоно.


3.2. Хамтран ажиллах гэрээний хугацаа нь 10 жил байна.


3.3. Талууд харилцан тохиролцож знзхүү гэрээний 3.2-д заасан хугацааг сунгаж болно.





ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ


4.1. “А” тал нь, дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:


4.1.1. Хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайд өөрийн үйл ажиллагааг аливаа саадгүйгээр гүйцэтгэх;


4.1.2. “А" тал нь аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйд шаардлагатай хөрөнгө оруулалтад зориулагдсан тоног төхөөрөмж, технологийг өөрийн хөрөнгөөр худалдан авч зураг төсөлд тусгагдсаны дагуу төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.


4.1.3. “А" тал нь өөрийн хөрөнгөөр аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйн барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүрэгтэй.


4.1.4. "А" талын санхүүгийн тайланд тусгагдсанаар мөн гэрээт гүйцэтгэгчийн


гзрээгээр гүйцэтгэсэн нийт хөрөнгө оруулалтыг хоронгө оруулалт хөрөнгө


оруулалт гэх.


4.1.5. “А” тал нь аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйд шаардлагатай бүх ажилчдыг аялал жуулчлалын үйлчилгээний европын стандарт болон орос, англи хэл, боловсон ёсонд сургах үүрэгтэй.


4.1.6. Гэрээний хугацаа нь энэхүү гэрээний 3.2 зааснаар дуусгавар болох үед гэрээний талууд харилцан тохиролцож гэрээ сунгахгүйгээр санал нийлсэн тохиолдолд аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйг дэд бүтцийн хамтаар Цзнхэрмандал суманд хүлээлгэн өгнө.


4.1.7. “Б" тал нь, аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуйг хүлээн авах үед барилга байгууламж, загас үржүүлгийн арга технологийг бүрэн хүлээн авна.


4.1.8. “Б" талыг гэрээнд заасан үүргзз зохих ёсоор, хугацаандаа биелүүлэхийг шаардах эрхтэй;


4.1.9. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан хүрээнд "Б" талын олгосон зөвшөөрөл болон хууль ёсны зохих шаардлагыг авч байх;


4.1.10. Гэрээний талуудын хамтын ажиллагааг алдагдуулахгүй байх, харилцан ажиллах зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй;


4.1.11. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна, хуулийн дагуу төлөгдөх татвар хураамжийг тогтмол төлөх; 

4.1.12. Ажилчдын хөдөлмөрлөх үйл явцад хөдөлмөрийн хуулийг чандлан барьж мөрдүүлзх;


4.1.13. “Б” талтай хамтран 10 хүний бүрэлдэхүүнтэй аялал зуучлалын спорт 

загасчлалын комплекс, загасны аж ахуйн хяналтын зөвлөл байгуулах 

Энэхүү гэрээ нь нийт 4 хуудастай.





4.2. “Б” тал нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:


4.2.1. “А” талыг хууль буюу гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаандаа


биелүүлэхийг шаардах эрхтэй;


4.2.2. “Б” тал нь орон нутгийн хариуцлагатай албан тушаалд ажиллаж буй 5


төлөөлөгчийг томилон хяналтын зевлөлд хамтран ажиллуулах.


4.2.3. “Б" тал нь "А” талын үйл ажиллагаа явуулах талбайг зураг төсөлд


тусгагдсанаар саадгүй чөлөөлөн өгөх үүрэгтэй.


4.2.4. “А" талыг орон нутаг дахь үйл ажиллагаагаа явуулсантай нь холбоотойгоор гэрээнд заасан хугацаанд хуульд заасан төлбөрүүдийг төлөхийг шаардах эрхтэй;


4.2.5. Гэрээний хэрэгжилт, гэрээтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй;


4.2.6. “А” талыг уурхайн, аялал зуучлалын спорт загасчлалын комплекс, загасны аж ахуй үйл ажиллагаа явуулахад шаардагдах нөхцөлөөр хангах үүрэгтэй;


4.2.7. Хуулиар хориглосон арга хэрэгслээр "А" талын үйл ажиллагаанд хяналт тавих, шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр шаардлагад хүргүүлж буйд хямалт тавих;


4.2.8. Гэрээний талуудын хамтын ажиллагааг алдагдуулахгүй байх, харилцан ажиллах зарчмыг баримталж ажиллах;


4.2.9. Үйл ажиллагааг сайжруулах талаар гаргасан санал, хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих;


4.2.10. Энэхүү гэрээнд заасан хугацаанаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад үндэслэлээр гэрээг нэгталын санаачилгаар цуцлахгүй байх үүрэгтэй; 
 

TAB. ХАРИУЦЛАГА 
 

5.1. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй.


5.2. Талууд гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд харилцан хариуцлага хүлээх богөөд нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хзмжээгээр хариуцлага хүлээнэ.


5.3. Гэрээний талуудаас үл шалтгаалах шалтгаанаар эд хөрөнгөд учирсан хохирлыг харилцанхариуцахгүй.


5.4. Талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих аль нэг талын үйл ажиллагаанд саад хийх зэрэг үйл баримт тохиолдвол энэхүү гэрээгээр болон Монгол улсын хууль гогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй. 
 

ЗУРГАА. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ


6.1. Талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээрийн хүрээнд эвийн журмаар шийдвэрлэнэ. Ингэхдээ харилцан хэлэлцэн зөвшилцөж бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэн, аль аль талын санаанд нийцэхүйц шийдвэр гаргахыг эрмэлзэнэ.


6.2. Талууд энэхүү гэрээний 6.1-д зааснаар гуч хоногийн дотор зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд аль нэг тал нөгөөдөө бичгээр шаардлагыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэхүү гэрээ нь нийт 4 хуудастай.




ДОЛОО. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ





7.1. Хамтран ажиллах гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:


7.1.1. Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болоход талууд сунгах хүсэлт тавиагүй;


7.1.2. Гэрээний талууд гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн;


7.1.3. Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон.


7.2. Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. 

7.3. Энэхүү гэрээний 7.2-д зааснаар гэрээг цуцлах тохиолдолд нэг тал нь 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэх замаар гэрээнээс татгалзаж болно.


7.4. Гэрээ дуусгавар болох тохиолдолд гэрээний талууд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож, дуусгавар болсонд тооцно.



НАЙМ. БУСАД ЗААЛТ


8.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол улсын Иргэний тухай, Ашигт малтмалын тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.


8.2. Хамтын үйл ажиллагааны явцын тухай шаардлагатай тохиолдолд тухай бүр хэлэлцэж байна.


8.3. Гэрээг 6 cap тутам хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээний хэрэгжилтийн талаар хэрхэх талаар, нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон протокол үйлдэж баталгаажуулна.


8.4. Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж, тамга. тэмдэг дарснаар гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Гэрээний хувь бүр нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.


8.5. Энэхүү гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бусад тооцогдсон, хууль бус эсвэл ямар нэгэн шалтгаанаар хэрэглэгдэх боломжгүй болсон тохиолдолд уг нөхцөлийг гэрээнээс хасах бөгөөд тухайн нөхцөл нь гэрээнд огг тусгагдаагүй хэмээн үзнэ.


8.6. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болно.







Талууд үүгээр энэхүү Гэрээнд заасан бүх нөхцөл болон болзлуудыг хүлээн авсан, уншсан, ойлгосон, зөвшөөрсөн гэдгийг батална.








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
"А" тал: 
"Эй Эйч Жи Металс" XXК, Гүйцэтгэх захирал Вассил Мечкаров

"Б" тал: 
Хэнтий Аймаг, Цэнхэрмандал Сумын засаг дарга Л.Баатар