Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ХОВД АЙМАГ БОЛОН МОЭНКО ХХК ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ



Хамтран ажиллах тухай энэхүү гэрээг /цаашид "гэрээ" гэх/ нэг талаас Ховд


аймаг, түүнийг төлөөлж тус аймгийн Засаг дарга Д.Галсандондог (цаашид "Ховд аймаг" гэх), нөгөө талаас МоЭнКо ХХК, түүнийг төлөөлж Дэд захирал Ж.Оюунчимэг нар (цаашид "Компани" гэх), (хамтад нь "Талууд" гэх) 2017 оны 8 дугаар сарын 20- ны өдөр байгуулав. 
 

ТАЛУУД ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХДАА: 
 

МоЭнКо ХХК нь Ховд аймгийн Дарви сүмын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд ашигт малтмал олборлох хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох; 
Хөшөөт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гаргах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, Төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр ил тод, үр ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгааг тэмдэглэн, 
 

Ховд аймаг нь төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг


хуулийн дагуу бүрдүүлэх, компани нь хариуцлагатай уул уурхайн зарчмаар үйл ажиллагааг тасралтгүй явуулж, зорилт хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийг зорьж байгааг харгалзан дараахь нөхцөлөөр харилцан тохирч байгуулав. 
 

1. Нийтлэг үндэслэл 
 

1.1 Гэрээний зорилго нь Хөшөөт төслийн хөрөнгө оруулалт, бүтээн


байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгох, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бараа, ажил үйлчилгээ худалдан авах замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Талууд хоорондын хамтын ажиллагааг зохицуулахад оршино. 
 

1.2 Энэ гэрээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт


малтмалын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна. 
 

2. Нэр, томъёоны тодорхойлолт 
 

Гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томъёог хуульд өөрөөр заагаагүй бол дор


дурдсан утгаар ойлгоно: 
 

2.1 "Гэрээт талбай" гэж энэхүү гэрээний 6.1 -д тодорхойлсон талбайг;


2.2 "Төсөл" гэж хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу МоЭнКо ХХК-иас Хөшөөтийн нүүрсний уурхайг ашиглахтай холбоотой бүхий л үйл

ажиллагаа, бүтээн байгуулалтыг; 
 

2.3 "Уурхайн дэд бүтэц" гэж уурхайн зам, гүүр, талбай, суваг, хоолой, эрчим


хүчний барилга байгууламж, холбоо харилцаа, ус, дулаан хангамжийн шугам, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр, гаалийн хяналтын талбай, уурхайн кемп, ажлын байр, нүүрс
химийн лаборатори, засварын цех, тоосжилтоос хамгаалах хашаа, үйлдвэрлэлийн зориулалт бүхий бусад барилга байгууламж зэргийг; 
 

2.4 "Үндсэн үйл ажиллагаа" гэж энэхүү гэрээний 7.1-д тодорхойлсон үйл


ажиллагааг; 
 

2.5 "Туслан гуйцэтгэгч" гэж үндсэн үйл ажиллагааны тодорхой хэсгийг


гүйцэтгэхээр Компанитай гэрээ хийсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг; 
 

2.6 ''Нөлөөллийн сум" гэж Төслийн үйл ажиллагаа шууд нөлөөлж буй сумдуудыг; 
 

2.7 "Орон нутгийн аж ахуйн нэгж" гэж Ховд аймгийн татварын албанд


бүртгэлтэй аж ахуйн нэгжийг; 
 

2.8 "Экспортлосон нүүрс" гэж тус уурхайгаас тээвэрлэсэн нүүрс Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрч, БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн байхыг тус тус хэлнэ. 
 

3. Хамтын ажиллагааны зарчим 
 

Талууд дараахь зарчмын үндсэн дээр хамтран ажиллана:


3.1 Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс


ангид байх 
 

3.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, хариуцлагатай, хүчин


чармайлтаа дайчлан ажиллах 
 

3.3 Төслийн үйл ажиллагаатай холбоотой нөгөө Талынхаа хүсэлт шаардлагыг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж байх 
 

3.4 Талууд нь бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, хуулийг дээдлэх


4. Талуудын харилцаа 
 

4.1 Ховд аймаг болон Компани хоорондын хамтын ажиллагааг нэг гэрээгээр


буюу Ховд аймагтай байгуулах энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

4.2 Ховд аймаг нь энэ гэрээг байгуулахдаа Төслийн нөлөөллийн сум, багийн


төлөөллийг гэрээ байгуулах, түүнийг дүгнэх ажлын хэсэгт оролцуулна. Гэрээг аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан уул уурхайг хөгжүүлэх бодпогын баримт бичиг болон Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор баталсан орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний үзэл баримтлалд нийцүүлэн байгуулж, аймгийн Засаг дарга болон Дарви сумын Засаг дарга гэрээг баталгаажуулан гарын үсэг зурна.

4.3 Компани нь Нөлөөллийн сумдтай энэ гэрээ, болон холбогдох хууль


тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана. 
 

5. Гэрээний хугацаа


5.1 Энэ гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулав. 
 

5.2 Талууд Гэрээний хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг цаашид


шинэчлэн байгуулах эсэх асуудлаар харилцан тохиролцоно. 
 

6. Гэрээт талбай 
 

6.1 Ашигт Малтмалын газраас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших


Хөшэетийн орд газарт ашигт малтмал ашиглах зориулалтаар МоЭнКо ХХК-д олгосон 4322А, 1414A, 5289А, 11888A, 11887A, 6525А, 1640A тоот тусгай зөвшөөрөл бүхий, энэхүү Гэрээний Хавсралт 1-д заасан координат бүхий талбайг Гэрээт талбай гэнэ. 
 

7. Компанийн нийтлэг эрх, үүрэг 
 

Компани дараахь нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 
 

7.1 Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, нүүрс


олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай Монгол улсын хууль, бусад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх 
 

7.2 Үйлдвэрлэлийн шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж барих,


орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, сургах 
 

7.3 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох


сөрөг нөлөөгүй байх зарчмаар явуулах 
 

7.4 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон төлөвлөгөөний


дагуу үйлдвэр, уурхайн орчин, замын маршрутын дагуу хөрс, ургамал, булаг шанд, гол горхи, ан амьтан хамгаалах ажлыг зохион байгуулж, холбогдох нөхөн сэргээлт хийх, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх 
 

7.5 Улсын болон орон нутгийн төсөвт төлөх албан татвар, төлбөр хураамжийг хуулийн хугацаанд төлөх 
 

7.6 Төслийн хүрээнд хийгдэх бараа бүтээгдэхүүний хангалт, үйлдвэрлэл,


үйлчилгээг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээр гуйцэтгүүлэх 
 

7.7 Орон нутгийн төр, захиргааны байгууллагаас Төслийн дэд бүтцийг өргөтгөх, үйл ажиллагааг тасралтгуй явуулахад шаардагдах зөвшөөрөл авах, бусад дэмжлэг туслалцаа хүсэх

7.8 Орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал


жуулчлал, уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр Ховд Хөшөөт Хөгжил Санд хөрөнгө оруулж, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих 
 

7.9 Орон нутгийн иргэд, байгууллагын дотоодын нүүрсний хэрэгцээг хангах


ажлыг Ховд аймагтай хамтран зохион байгуулж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 3 дугаар сарын 30-ны хооронд саадгүй, гэрээнд заасан үнээр нийлүүлнэ. Хэрэв иргэд, олон нийтийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны нөлөөллөөр уурхайн үйл ажиллагаа тасалдах, зогсох тохиолдолд Компани ийм үүрэг хүлээхгүй. 
 

7.10 Төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэх,


сурталчлах ажпыг орон нутгийн төр захиргааны болон хэвлэл мэдээллийн


байгууллагуудтай хамтран зохион байгуулж, орон нутгийн төр захиргааны


байгууллагад cap бүр төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаарх мэдээг ирүүлэх 
 

7.11 Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг хагас,


бүтэн жилээр гаргаж олон нийтэд мэдээлнэ. 
 

7.12 Хөдөлмөр хамгаалал, аюулгуй ажиллагааны стандарт, норм дүрэм журам, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах 
 

7.13 Хөшөөт төслийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. 
 

7.14 Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлж, суурьшуулах хүртэлх хугацаанд Компани нь багийн иргэдийг ундны болон ахуйн хэрэгцээний усаар хангана. 
 

7.15 Компани нь Хөшөөт багийн төвийг Баруун бүсийн цахилгаан түгээх системд холбогдох хүртлэх хугацаанд багийн төвийг цахилгаанаар хангана.  


7.16 Хөшөөт багийг ундны болон ахуйн ус, цахилгаанаар хангахад Компаниас


хариуцах зардлын нийт хэмжээ 1 сард 30 сая төгрөгөөс хэтрэхгуй байна. 
 

8. Ховд аймгийн нийтлэг эрх, үүрэг 
 

Ховд аймаг дараахь нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 
 

8.1 Төслийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж, хөрөнгө оруулалтын


таатай орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн Төслийн үйл ажиллагааны талаар ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, улирал тутам төслийн талаарх мэдээллийг Засаг даргын Зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсож, шаардлагатай арга хэмжээг авч байна. 
 

8.2 Төслийн талаарх мэдээллийг нөлөөллийн сум болон иргэдэд тухай бүр


мэдэгдэнэ. 
 

8.3 Нүүрсний нөөц нэмэгдүүлэх, ундны болон үйлдвэрлэлийн усны


нарийвчилсан хайгуул, уурхай, үйлдвэр, суурин байгуулах, байгаль орчны үнэлгээ хийх

асуудлыг дэмжиж, холбогдох зөвшөөрлийг олгон хуулийн хүрээнд хяналт тавина. 
 

8.4 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг батлагдсан үнэлгээ болон менежмент төлөвлөгөөний дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж, хамтран ажиллана. 
 

8.5 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны


шугам сүлжээ байгуулах, нүүрс угаах үйлдвэр, гаалийн хяналтын талбай болон бусад, барилга байгууламжийн газар олголт, ус хангамж зэрэг шаардлагатай зөвшөөрлийг олгож, шийдвэрлэнэ. 
 

8.6 Орон нутгийн иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, улмаар ажлын байраар хангах асуудлыг Компанитай хамтран зохион байгуулна. 
 

8.7 Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. 
 

8.8 Төслийг хэрэгжүүлэх явцад Компанийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг


төрийн холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхэд дэмжпэг үзүүлнэ.
 

8.9 Орон нутгийн иргэд, байгууллагуудын дотоодын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх үйл ажиллагааг талууд хамтран зохион байгуулна. 
 

8.10 Хөшөөт хөгжилд санд төвлөрсөн хөрөнгийг орон нутгийн төсөвт батлуулж, холбогдох журмын дагуу зарцуулна. 
 

8.11 Орон нутагт гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн сан


бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг хариуцаж ажиллах нэгж бий болгох 
 

8.12 Гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон иргэний нийгмийн


байгууллагаар хяналт хийлгэх ажлыг зохион байгуулах 
 

8.13 Олборлох үйлдвэрийн ил тод байдпын тайланг иргэд, олон нийтэд хуулийн дагуу мэдээлнэ. 
 

9. Үндсэн үйл ажиллагаа 
 

9.1 Компани энэ Гэрээний 7.1-д заасан үндсэн үйл ажиллагааг хууль


тогтоомжийн хүрээнд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. 
 

9.2 Үндсэн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл боломжийг


бүрдүүлэх үүднээс орон нутгийн төр захиргааны байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс шаардлагатай зөвлөмж туслалцааг үзүүлж, Төслийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжинэ. 
 

10. Татварын орчин 
 

10.1 Компани нь төлөх албан татвар, төлбөр, хураамжийг хуулийн дагуу хугацаанд нь төлнө.

10.2 Ховд аймаг нь албан татвар, төлбөр, хураамжийг Компани болон түүний гэрээт гүйцэтгэгч, тэдгээрийн ажиллагсдад үл ялгаварлах зарчмаар ногдуулна. 
10.3 Хэрэв нутгийн захиргааны байгууллагын зүгээс Компанид ногдуулсан албан татвар, төлбөрийн хувь хэмжээ, тавигдаж буй шаардлага нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжид ногдуулж буй татвараас илүү дарамт учруулахуйц байвал уг татвар ногдуулалтыг ялгаварласанд тооцож, нэн даруй залруулах арга хэмжээ авна. 
 

11. Байгаль орчин, усны хэрэглээ, газрын харилцаа 
11.1 Компани нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай


хуулийн 35, 37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллана. 
11.2 Компани хөрсний бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааны нөлөөллөөр эвдэгдсэн хөрс, газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглахуйц байдалд оруулж нөхөн сэргээх арга хэмжээг авна.


11.3 Ховд аймаг нь Төслийн үйл ажиллагаанд шаардагдах ус ашиглахтай


холбоотой зөвшөөрлийг Компанид хуулийн хүрээнд олгоно.


11.4 Компани нь усны нөөцийг зохистой ашиглах, боломжийн хирээр гадаргын болон уурхайн шүүрлийн ус, хур борооны усыг хуримтлуулах замаар хиймэл нуур, цөөрмийг бий болгон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авна.


11.5 Компани нь Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах цахилгаан эрчим хүч


үйлдвэрлэх, эрчим хүчний болон бусад барилга байгууламж барих, ус, суваг татах, үйлдвэр барих, өргөтгөл хийх, нүүрс ачих буулгах талбай байгуулах, овоолго үүсгэх болон үйлдвэрлэлийн бусад зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авах эрхтэй бөгөөд Ховд аймаг энэ талаар гаргасан Компанийн хүсэлтийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэнэ.


11.6 Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд


биологийн олон янз байдалд үзүүлсэн нөлөөллийг хамгааллын зарчмаар дүйцүүлэн хамгаалалт хийх ба уг газрын байршлыг Ховд аймаг тогтооно.


11.7 Үйлдвэрлэлийн зориулалтаар олгох газар нь Аймаг, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бол орон нутгийн эрх бүхий байгууллага нөхөн тусгах арга хэмжээг авна.


11.8 Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг Компани хариуцна.


11.9 Ховд аймаг нь Гэрээт талбайд гуравдагч этгээдэд давхцуулан газар


олгохгүй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжид газрыг давхардуулан олгосноос үүдэх үр дагаврыг Компани хаоицахгуй.

12. Дэд бүтэц





12.1 Компани Төсөлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж,


Хавсралт 2-т дурьдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан нь Хөшөөт төслийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн болохыг Талууд хүлээн зөвшөөрч, үүгээр баталгаажуулж байна.


12.2 Компани Төслийн ложистикийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт хилийн ойролцоох сумын нутагт орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гаалийн хяналтын талбайг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд Ховд аймаг болон тухайн сумын зүгээс шаардлагатай зөвшөөрөл олгож, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Ховд Аймаг нь бусад аж ахуйн нэгжийн гаалийн хяналтын талбайг ашиглахыг Компаниас шаардах


эрхгүй.


12.3 Компани Төслийн зардлаа бууруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх үүднээс Манхан болон Хөшөөтийн дэд станцыг 6300 КВТ-ын хүчин чадлаар өргөтгөж, шинээр дэд станц барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү дэд станцын өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар Хөшөөт баг Баруун бүсийн эрчим хүчний системд холбогдож цахилгааны ашиглалтын болон засвар үйлчилгээний зардлаа дангаар хариуцна. Аймгийн зүгээс шаардлагатай зөвшөөрөл, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.


12.4 Компани нь Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, нүүрсний чанарыг


сайжруулж, зардлыг хэмнэх зорилгоор нүүрс угаах үйлдвэрийг барьж гэрээний хугацаанд ашиглалтанд оруулахыг зорьж байгаа бөгөөд уг үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авахад Ховд Аймаг дэмжлэг үзүүлнэ.


12.5 Ховд Аймаг нь Хөшөөтийн уурхайгаас Байтаг-Улиасгайн боомт чиглэлд


нүүрс экспортлохыг дэмжиж, шаардлагатай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоно.


12.6 Ховд Аймаг нь Булган боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй


дэмжлэг үзүүлж, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.


12.7 Талууд нь Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах асуудлыг


хамтран шийдвэрлэнэ. Уг ажилд шаардагдах хөрөнгө санхүү болон зохион


байгуулалтын асуудлыг Талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээр хэлэлцэн, хэрэгжүүлэх ажпын төлөвлөгөөг баталж, нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлыг төлөвлөгөөнд заасны дагуу үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлнэ.


12.8 Ховд аймаг, Компани болон Цэцэг сум гэрээний хугацаанд хамтран Цэцэг сумын төвд 4,9 км авто замыг барьж байгуулах асуудлыг судална. 
 

13. Авто замын ашиглалт, хамгаалалт


13.1 Компани Хөшөөт-Ярант чиглэлийн 311 км хатуу хучилттай авто замын


(цаашид "авто зам" гэх) хууль ёсны өмчлөгч бөгөөд уг замыг Төслийн үйл ажиллагаанд зориулан ашиглана. Төслийн үйл ажиллагаанд саад учруулахааргүй бол орон нутгийн иргэд, байгууллагын тээврийн хэрэгслэлийг зорчигч тээврийн журмаар чөлөөтэй зорчуулна. 

13.2 Уг замыг аливаа этгээдэд худалдааны болон бизнесийн зорилгоор


ашиглуулах тохиолдолд зам ашиглах нөхцөл, журмыг Компани тогтооно. Компани өмчлөгчийн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.


13.3 Уг замаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж байгаатай холбогдуулан


хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Аймгийн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнийг зохицуулах, холбогдох эргүүл пост гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.


13.4 Замын засвар, үйлчилгээний ажпыг гүйцэтгэгч нь техникийн чадавхи болон үнийн хувьд өрсөлдөхүйц Ховд аймгийн аж ахуйн нэгж байвал давуу эрх олгоно. 
 

14. Орон нутгийн хөгжлийг дэмжих


14.1 Компани нь Төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх


боломжтой орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, цаашид Төслөөс


хамааралгүйгээр үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөл боломжийг нь


бүрдүүлэхэд анхаарна.


14.2 Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мах, сүү, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн, ус, ажлын хувцас, машин техникийн түрээсийн үйлчилгээ, харуул хамгаалалт болон бусад бараа, ажил үйлчилгээний 50-иас доошгүй хувийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх замаар орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжин чадавхжуулах чиглэлээр Талууд хамтран ажиллана. Төслийн бараа, ажил


үйлчилгээний ханган нийлүүлэх үйл ажиллагаанд тухайн бизнес үйлчилгээний шаардлага хангасан орон нутгийн аж ахуйн нэгжүүд давуу эрхтэйгээр оролцох ба Компанийн зүгээс тавигдах шаардлагыг хангасан нөхцөлд тэдгээртэй гэрээ байгуулж ажиллана.


14.3 Төслийн хүрээнд ажиллах нийт Монгол ажилчдын 70-аас доошгүй хувийг Ховд аймгийн иргэдээс бүрдүүлнэ.


14.4 Тээвэрлэлтийн ажлын 50-иас доошгүй хувийг Ховд аймгийн тээврийн


байгууллагаар гүйцэтгүүлэх ба тээврийн хэрэгслэлүүд нь тээвэрлэлтийн нөхцөлд тохирсон, техникийн чанарын баталгаатай бөгөөд орон нутгийн тээвэрчдийн төлөөллийг оролцуулсан, албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж байна. Үүнд Компанийн Ховд аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслэлүүд багтана. Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг аймгийн "Авто тээврийн төв" ТӨҮГ-аас бүртгэлжүүлнэ.


14.5 Компани 2016 онд Хөшөөт Хөгжил Санд оруулах мөнгөн хөрөнгийн хэмжээг экспортлосон нүүрсний хэмжээтэй уялдуулан өмнөх жилүүдийн жишигт үндэслэн 60 хувиар буюу нийт 267 913 849 (Хоёр зуун жаран долоон сая есөн зуун арван гурван мянга найман зуун дөчин есөн) төгрөгөөр тооцож, 2017 онд Хөшөөт Хөгжил Санд нөхөн төвлөрүүлэхээр (Нөхөн төвлөрүүлэх дүн) тохиролцов. Үүнээс 2017 оны 6 сарын 30-ны өдөр 100.000.000 сая (нэг зуун сая) төгрөгийг урьдчилан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 167 913 849 (Нэг зуун жаран долоон сая есөн зуун арван гүрван мянга найман зуун дөчин есөн) төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр тэнцүү хэмжээгээр тооцож


шилжүүлэх ба эхний шилжүүлгийг Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дотор, дараагийн шилжүүлгийг өмнөх шилжүүлэг хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор дараагийн шилжүүлгийг өмнөх шилжүүлэг хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор тус тус төвлөрүүлнэ.

14.6 Компани гэрээний хугацаанд экспортлосон нүүрсний 1 тонн тутмаас 0,70 ам.доллараар тооцож (Тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө) Хөшөөт Хөгжил Санд төвлөрүүлнэ.


14.7 Хэрэв нүүрсний зах зээлийн үнэ Гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 буюу


туүнээс дээш хувиар унасан тохиолдолд Тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн дүн хүчингүй болох бөгөөд үүнийг Талууд дахин хэлэлцэж тогтооно.


14.8 Хэрэв давагдашгуй хүчин зүйлийн улмаас Компанийн нүүрс экспортлох үйл ажиллагаа дараалсан 60 ажлын өдөр буюу түүнээс дээш хугацаанд үргэлжлэх тохиолдолд энэ Гэрээ хүчингүй болох бөгөөд Талууд гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэнэ.


14.9 Энэ Гэрээний 14.6 дахь заалтад заасан Тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө нь нь энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцогдож, хэрэгжинэ.


14.10 Компани 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Талуудын гэрээнд гарын үсэг зурсан өдөр буюу 2017 оны 8 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд экспортлосон нүүрсний хэмжээг гаалийн байгууллагаар баталгаажуулан тонн тугмаас 0,60 ам. доллараар тооцсон мөнгөн хөрөнгийг (Нөхөн төвлөрүүлэх дүн 2) Ховд Хөшөөт Хөгжил Санд төвлөрүүлнэ.


14.11 Хөшөөт Хөгжил Санд Тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг тухайн улирал дууссанаас хойш 20 хоногийн дотор шилжүүлнэ. Тонн тутмаас тооцох хөрөнгө оруулалтын дүн нь бодитоор экспортлосон нүүрсний хэмжээнд үндэслэн тооцогдоно. Экспортлосон нүүрсний тоо хэмжээг Монгол улсын гаалийн байгууллагын албан ёсны бүртгэл баримтад үндэслэн тооцох ба Талууд cap бүрийн эцсээр тооцоо нийлнэ.


14.12 Энэ гэрээний 14.10-д заасан нөхөн төвлөрүүлэх дүнг 3 тэнцүү хувааж


2017 оны 10,11,12 дугаар саруудаад тус тус Ховд Хөшөөт Хөгжил Санд төвлөрүүлнэ.


14.13 Төслийн нөлөөллийн сум, багийн хөгжлийн хөтөлбөрийг дэмжих үүднээс Хөшөөт Хөпкил Санд Тонн тутмаас улирал тутамд төвлөрүүлэх нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг Аймгийн хөпжлийн санд, үлдэх 30 хувийг (тус бүр 15 хувийг) Дарви болон Цэцэг сумын хөгжлийн санд төвлөрүүлнэ.


14.14 Хөшөөт Төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хөгжлийн хөтөлбөрийн жагсаалтад үндэслэн Талууд хэлэлцэн сонгож хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэлийн тайланг Компанид ирүүлнэ. Компани тухайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавина.


14.15 Компани нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мөнгөн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн авахгүй.


14.16 Компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн ард иргэдэд


нийлүүлэх нэг тонн бүхэл нүүрсний үнийг гэрээний хугацаанд 25000 төгрөгөөр, төрийн
байгууллага, аж ахуйн нэгжид 60000 төгрөгөөр, эрчим хүчний нунтаг нүүрсийг 10000 төгрөгөөр тооцож олгоно. Уурхайн геологийн нөхцөл байдлаас шалтгаалан бүхэл нүүрсний гарц ховор байгааг харгалзан, гэрээний тухайн жилд иргэд байгууллагад


олгох бүхэл нүүрсний нийт хэмжээг өмнөх онуудын дундаж хэмжээнээс


хэтрүүлэхгүйгээр талууд харилцан тохирч тогтооно.


14.17 Компани Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг эрчим хүчний


нүүрсээр тасралтгүй хангаж, шахмал түлш үйлдвэрлэж буй орон нуггийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана.


14.18 Компани нь ирээдүйд орон нутгийн айл өрх, албан байгууллагуудын ахуйн хэрэгцээг хангах зориулалтаар ашиглагдах нүүрсний нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой судалгааг уурхайг ашиглах хугацаанд Аймагтай хамтран хийнэ. 
 

15. Үйл ажиллагааны баталгаа


15.1 Ховд аймаг нь Төслийн үйл ажиллагааг хэвийн бөгөөд тасралтгүй явуулах нөхцөл боломжоор хангаж, аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно.


15.2 Иргэд, олон нийтийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас


төслийн үйл ажиллагаа тухайн улиралд 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар саатах, зогсох тохиолдолд Компани энэ гэрээний 14.5, 14.6, 14.8-д заасан хөрөнгө оруулалтыг Санд төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй. Гэрээний хугацаанд Төслийн үйл ажиллагааг хууль бусаар саатуулсан, зогсоосон нийт хугацаа 30 хоногоос давах тохиолдолд энэ гэрээний дагуу Ховд Хөшөөт Хөгжил санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Компани Ховд аймгаас буцаан шаардах эрхтэй. Харин Компани энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол буцаан шаардах эрхгүй.


15.3 Энэ гэрээний 15.1-д заасан "хууль бус" үйл ажиллагаанд иргэдийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, зохих журмын дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, хуулийн хүрээнд явуулж буй тайван жагсаал, цуглаан үл хамаарна.


15.4 Ховд Аймаг нь энэ гэрээний 15.1-д заасан арга хэмжээг авахдаа хууль


тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлнэ.


15.5 Ховд аймаг нь уурхайн ажилчид болон уурхайг тойрсон хүн амын


нягтаршил ихэсч байгаатай холбогдуулан уурхайд нийгмийн хэв журам хамгаалах үүднээс 2-оос доошгүй цагдаагийн ажилтныг байнга томилон ажиллуулна.


15.6 Компани нь орон нутгийн иргэд болон төрийн захиргааны байгууллагын


зүгээс хуулийн хүрээнд тавьж буй аливаа хүсэлт шаардлагыг хүлээн авч шийдвэрлэнэ. 


16. Маргааныг шийдвэрлэх


16.1 Талууд Гэрээнээс үүдэлтэй аливаа маргааныг эн түрүүнд эвийн журмаар зохицуулах үүрэг хүлээнэ.


16.2 Гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох тал нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлнэ. Маргааныг шуурхай шийдвэрлэх зорилгоор Талуудын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг ажлын 5 өдөрт багтаан хэлэлцэж, боломжит хувилбараар шийдвэрлэхийг


эрхэмлэнэ.

16.3 Хэрэв Талууд тухайн асуудлаар нэг сарын хугацаанд аливаа шийдэлд


хүрээгүй бол маргаж буй асуудлаар мэргэшсэн, туршлага бүхий хараат бус,


хөндлөнгийн Зуучлагчийг санал нэгтэйгээр томилно.


16.4 Гэрээний 16.3-т заасан Зуучлагч нь маргааныг 14 хоногийн дотор


зохицуулж чадаагуй бол Талууд маргааныг Монголын Үндэсний Арбитрт хандан шийдвэрлүүлнэ.


16.5 Гэрээтэй холбоотой тодорхой асуудлаар маргаан гарсан нь Талууд гэрээний бусад үүргээ хэрэгжүүлэхгуй байх үндэслэл болохгүй. 
 

17. Гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх үр дагавар


17.1 Гэрээний аль нэг тал нь Гэрээний 14 дүгээр зүйлд зааснаас бусад заалтыг зөрчсөн нь уг гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Хэрэв гэрээний аль нэг тал нь гэрээний 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа эдийн засгийн хувьд ноцтой нөлөө үзүүлэхүйц бодит хор уршиг учруулсан бол энэ нь гэрээг цуцлах үндэслэл болно.

17.2 Гэрээний нэг тал нь Гэрээний үүргээ зөрчсөн Талд зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл хүргуүлэх ба мэдэгдлийг хүлээж авсан тал 30 хоногийн дотор уг зөрчлийг засах арга хэмжээ авна.


17.3 Хэрэв зөрчлийн үр дагаврыг арилгах боломжгуй болсон бол зөрчил


гаргасан тал гэрээг дахин зөрчихгуй байхад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч, энэ талаар нөгөө Талдаа бичгээр мэдэгдэх, шаардлагатай бол гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлнө. 
 

18. Давагдашгүй хүчин зүйл


18.1 Гэрээний аль нэг тал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй бол нөгөө талдаа энэ талаар аль болох яаралтай мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдэхдээ шалтгаан болон давагдашгүй хүчин зүйл арилах бодит хугацаа зэргийг тодорхой мэдэгдэнэ.


18.2 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байгаа талын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт энэ тохиолдолд түдгэлзэх ба үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг нөлөөлөлд өртсөн тал хүлээхгүй.


18.3 Нөлөөлөлд өртсөн тал нь давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг аль


болох богино хугацаанд арилгахыг хичээх ба байдал хэвийн үргэлжлэх боломжтой болсон даруйд нөгөө талдаа мэдэгдэнэ.


18.4 Давагдашгуй хүчин зүйл гэдэгт нөлөөлөлд өртсөн талын хүсэл зоригоос үл шалтгаалах дараах хүчин зүйлүүд хамаарна. Үүнд:


1) Дайн, үймээн самуун, бослого хөдөлгөөн, бүслэлт хориглолт
2) Хорио цээр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер, дэлбэрэлт, аянга


цахилгаан, гал түймэр


3) Төслийн үйл ажиллагааг саатуулах нөлөөлөл бүхий Монгол улс болон


БНХАУ-ын төр, засгийн байгүуллагуудын шийдвэр


4) Аль нэг талын буруугаас шууд шалтгаалаагүй техник, тоног төхөөрөмжийн


томоохон эвдрэл сүйрэл 
 

19. Хууль тогтоомж өөрчлөгдөх


19.1 Хууль тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ Гэрээг хэрэгжүүлэхэд сөргөөр


нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвлөлдөж шийдвэрлэнэ.


19.2 Гэрээний аль нэг заалт тодорхой шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд тухайн заалтыг Талууд Гэрээнээс тусад нь авч үзэхээр хэлэлцэх бөгөөд Гэрээний үлдсэн заалтууд хүчин төгөлдөр хэвээр байна. 
 

20. Гэрээг дүгнэх, өерчлөлт оруулах


20.1 Талууд гэрээний хэрэгжилтийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан дүгнэж, үнэлэлт өгнө. Гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн тохиолдолд Талууд үүнээс үүдэх үр дагаврыг хэлэлцэн цаашид хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ.


20.2 Шаардлагатай тохиолдолд Талууд ажлын хэсгийн хамтарсан хуралдаан


зохион байгуулж, харилцан тохирсноор гэрээнд өөрчлөлт оруулж болно. 
 

21. Бусад


21.1 Энэ Гэрээ нь Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.


21.2 Хамтран ажиллах асуудлаар Талуудын хооронд (аймаг, сум, багийн


түвшинд) өмнө нь байгуулагдсан аливаа гэрээ хэлцэл энэ гэрээ байгуулагдсанаар хүчингүйд тооцогдоно.


21.3 Гэрээг монгол хэл дээр тус бүр 2 хувь үйлдэж Талууд эх хувиудыг хадгалах ба гэрээний эх хувиуд адил хүчинтэй болно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



ХОВД АЙМГИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ

ДАРВИ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ



МОЭНКО ХХК-Г ТӨЛӨӨЛЖ:


ДЭД ЗАХИРАЛ Ж.ОЮУНЧИМЭГ

ТӨР, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ Ж.ГӨЛГӨӨ







































Ховд аймаг болон Моэнко ХХК хоорондын


Хамтран ажиллах гэрээний Хавсралт 1. (Гэрээт талбай)







Ховд аймаг болон МоЭнКо ХХК хооронд хамтран ажиллах гэрээний Хавсралт "А" 
МоЭнКо ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайн байршлын зураг 





















































Ховд аймаг болон Моэнко ХХК хоорондын Хамтран ажиллах гэрээний Хавсралт 2.






МОЭНКО ХХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН ДЭД БҮТЦИЙН БҮТЗЭН БАЙГУУЛАЛТЫН ЖАГСААЛТ



1. Хөшөөт-Ярант чиглэлийн 311 км хатуу хучилттай авто зам


2. Булган сумын төвд баригдсан 3 км хатуу хучилттай авто зам


3. Үенч сумын төвд баригдсан 1,8 км хатуу хучилттай авто зам


4. Нүүрснийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр (Хөшөөтийн уурхай)


5. Нүүрс угаах үйлдвэр (Такашикений аж үйлдвэрийн парк)


6. Гаалийн хяналтын талбай (Хөшөөт)


7. Гаалийн хяналтын талбай (Үенч)


8. Булган боомт дахь нүүрсний тусгай гарцын талбай


9. Нүүрс химийн лаборатори (Хөшөөт)


10. Уурхайн оффис


11. Уурхайн ажилчдын кемп (кемпийн өргөтгөлүүд)


12. Хүнд машин механизмын засварын цех


13. Тоосжилтоос хамгаалах зориулалтын хашаа 1160 м (Хөшөөт)


14. Тоосжилтоос хамгаалах зориулалтын хашаа 1150 м (Үенч)


15. Авто пүүнүүд 4 ширхэг


16. Тоног төхөөрөмжийн агуулах


17. Нүүрсний агуулахууд


18. Орон нутгийн нүүрсний талбай


19. Цахилгаан, дулаан хангамж, шугам сүлжээ, гүний худаг