Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР


НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ 
 

Энэхүү гэрээг нэг талаас Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Чантуу овогтой Батжаргал (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас Хараганатын ордыг ашилах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эй Эл Жи Ти” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Тохтасынов Т.М. (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулав. 
 

Нэг. Нийтлэг ундэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Увс аймгийн Наранбулаг сумын Гурван толгой нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших Увс аймгийн Наранбулаг сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.


1.3. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Монгол улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй болно. 
 

Хоёр. Засаг даргын эрх, үүрэг


2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх. үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах;


2.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга
хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу хагас жилд нэг удаа мэдээлэл өгч, саналыг нь авах; 

2.1.3.Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх;


2.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах;


2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх.


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх;


3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах;

3.1.3.Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах;


3.1.4. Нийт ажлын байрны 30-иас доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах;


3.1.5. Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэх;


3.1 б.Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн сумын иргэдэд тогтмол буюу хагас жилд нэг удаа мэдээлэл өгч байх;


3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох;


3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;


3.1.9. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр сумд техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх. 
 

Дөрөв. Хамтын ажиллагааны хороо


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон сумын иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.


4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.


4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. 


Тав. Гэрээний хэрэгжилт


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг


ажлын 5 хоногийн дотор сумын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын


санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 
 

Зургаа. Гэрээний хариуцлага


6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 
 

Долоо. Маргаан шийдвэрлэх


7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно. 
 

Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох


8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.


8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.


8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


8.4. Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ. 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨЖ, 
УВС АЙМГИЙН НАРАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.БАТЖАРГАЛ

АШИГТ МАЛТМАЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ, 
“ЭЙ ЭЛ ЖИ ТИ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ТОХТАСЫНОВ Т.М

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР


БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР


НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ 
 

1. Сумын Засаг дарга, ИТХ-тай зөвшилцөж Компани, Сум хоёрын хоорондын


харилцааг хариуцсан төлөөлөгч сонгон авч ажиллуулна.


2. Компанийн бизнесийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжих тохиолдолд “Эй Эл Жи Ти" ХХК нь Наранбулаг сумд боломжит бүх дэмжлэг үзүүлж, түүний дотор доорх санаачлагуудыг дэмжинэ: 
 

1) Шинээр худаг уст цэг гаргах, хуучин худаг сэргээн засварлах;


2) “Амьдралын гараа” санд дэмжлэг үзүүлэх;


3) Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих;

4) Олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах;


5) Орон нутагт жижиг үйлдвэрлэл бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд


хамтран ажиллах. 

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨЖ, 
УВС АЙМГИЙН НАРАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.БАТЖАРГАЛ

АШИГТ МАЛТМАЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ, 
“ЭЙ ЭЛ ЖИ ТИ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ТОХТАСЫНОВ Т.М