Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 

2017 оны 05 сарын 04-ны өдөр                   №06                         Булган сум 


Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалтыг үндэслэн нэг талаас Булган аймгийн Засаг даргын тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/, нөгөө талаас MV-006680 тусгай зөвшөөрөл бүхий Төсөлч хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/ нар /цаашид хамтад нь “Талууд” гэх/ дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 
  
Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1 Энэхүү гэрээ нь аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хамтын ажиллагааг хөгжүүлж орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна. 
1.2 Гэрээ нь зөвхөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч" хөтөлбөр болон аймаг байгуулагдсны 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа 80 бүтээлч ажлыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. 
1.3 Гэрээний талууд гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэхдээ эрх тэгш байх, шударга ёсыг сахих, харилцан ашигтай байх, ил тод, нээлттэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг баримтална. 
1.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хэрэгжиж болно. 
  
Хоёр. Тамгын газрын хүлээх эрх, үүрэг 
2.1 Энэхүү гэрээний хүрээнд Тамгын газар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 
2.1.1 Тамгын газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 
“Хөгжлийн хөтөч” хөтөлбөр болон аймаг байгуулагдсны 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж байгаа 80 бүтээлч ажилд тусгагдсан ажлуудаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай хамтран хэрэгжүүлэх санал тавих 
2.1.2 Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 
санхүүжигдэж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих 
2.1.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах 
2.1.4 Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах 
2.1.5 Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад сурталчлах, мэдээлэл хийх 
2.1.6 Гэрээнд заагдаагүй санхүүжилтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх 
2.1.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах 

2.1.8 Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх 
2.1.9 Гэрээний биелэлт хийсэн ажил, мөнгөний зарцуулалтын талаар гэрээнд заасан хугацаанд тайлан тавих 
  
Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг 
3.1 Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. 
3.1.1 Тамгын газрын санал болгосон “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр болон аймаг 
байгуулагдсны 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж байгаа 80 бүтээлч ажилд тусгагдсан ажлуудаас сонгон хэрэгжүүлэх ажлын нэр төрөл, хугацаа түүнд зарцуулах хөрөнгийг Тамгын газартай зөвшилцөж шийдвэрлэх 
3.1.2 Сонгосон ажлыг хийж гүйцэтгэх гэрээ болон төлөвлөгөө боловсруулж, 
хэрэгжүүлэх 
3.1.3 Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа иргэд, олон нийтэд сурталчлах 
3.1.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих талаар хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтуудыг олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын тайланд тусгах 
3.1.5 Гэрээнд тусгагдаагүй ажил, үүргийг санхүүжүүлэхгүй байх 
3.1.6 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг Тамгын газраас шаардах 
3.1.7 Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон түүнд зарцуулсан хөрөнгийн талаар гэрээнд заасан хугацаанд тайлан тавих 
  
Дөрөв. Хамтын ажиллагааны хороо 
4.1 Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо /цаашид "Хороо” гэх/-г Засаг даргын тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна. 
4.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга томилж чөлөөлнө. 
  
Тав. Гэрээний хэрэгжилт 
5.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажпын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөлд хүргүүлнэ. 
5.2 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ. 
5.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 

Зургаа. Гэрээний хариуцлага 

6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлзэлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлзэсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй. 
6.2 Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан тохиолдолд учруулсан хохирлыг Тамгын газраас гаргуулна. 
6.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 
  
Долоо. Маргаан шийдвэрлэх 
7.1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан зөрчлийг эв зүйгээр 
шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно. 
  
Найм. Гэрээ хүчин төгөлдөр байх 
8.1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. 
8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Энэ тухайгаа сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. 
8.3. Төсөл ашиггүй ажиллах болсон мөн гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээр гэх мэт тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хянан зохицуулах боломжгүй хүчин зүйлсийг давагдашгүй хүчин зүйлст тооцно. 
8.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 
8.5 Гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байж, гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. 
8.6 Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ. 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ
"ТӨСӨЛЧ"ХХК-НИЙ ЗАХИРАЛ Ч.ОЮУНХҮҮ

08 тоот гэрээний 1 дүгээр хавсралт 

Орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх мөнгөн хөрөнгө оруулалтын 
талаар талуудын хүлээх нэмэлт эрх, үүрэг 
  
Нэг. Ерөнхий зүйл 
1.1 Аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн нутаг дэвсгэрт үйл 
ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож орон нутгийн хөгжлийг дэмжиж "мөнгөн" хэлбэрээр хөрөнгө оруулж болно. 
1.2 Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн мөнгөн хандив оруулахаар тохиролцов. 

Хоёр. Аймгийн Засаг даргын тамгын газрын хүлээх эрх, үүрэг 
2.1 Мөнгөн хэлбэрээр олгох хөрөнгийн хуваарийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцох замаар хийх 
2.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах 
2.3 Мөнгөн хандивыг зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг ил тод мэдээллэх
  
Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг 
3.1 Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх хуваарийг хийх 
3.2 Мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж зориулалтын дагуу зарцуулахыг шаардах 
  
Дөрөв. Бусад зүйл 
4.1 Мөнгөн хөрөнгийг тусгай дансанд харилцан тохиролцсон хуваарийн дагуу 2017 оны 08 сарын 01-ны дотор бүрэн төвлөрүүлнэ. 

БАТАЛГААЖУУЛАЛТ: 
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ
"ТӨСӨЛЧ" ХХК-НИЙ ЗАХИРАЛ Ч.ОЮУНХҮҮ