Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БATЛAВ. БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА /Г.БАТЖАРГАЛ/ 



2017 оны 07 сарын 16     №Х/03 




БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС БАЯНГОВЬ СУМЫН НУТАГТ ХАЙГУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА "ЭНЕРЖИ ВЕСТЕРН ДАЙМОНД” КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 
 

1. Гэрээний талууд 
 

Энэхүу гэрээг нэг талаас: Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,


Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн дарга Д.Ихбаяр, Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг (цаашид “Засаг дарга” гэх, нөгөө талаас: Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан 5420504 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол 49-25-р тоотод байрлалтай “Энержи вестерн даймонд” ХХК (цаашид "Компани" гэх)-ийг төлөөлж Менежер Б.Чимэддорж нар Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлийн 6.2, 16-р зүйлийн 16.2.1, 17-р зүйлийн 17.2.1, 31-р зүйлийн 31.1 дэх зүйл, Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2.2, 8-р зүйлийн 8.2.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нзгж, түүний удирдпагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.3 дахь хэсгийн V заалт, Ашигт малтмалын тухай хууль 42-р зүйлийн 42.1, 42.3 зүйл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу энэхүү гэрээг байгуулав. (Тал тус бүрийг дангаар нь "Тал", хамтад нь "Талууд" гэнэ.)
 

1 дүгээр зүйл. Нийтлэг үндэслэл 
 

1.1 Энэхуү гэрээний зорилго нь Ашигт малтмалын тухай хуулиар олгодсон


Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Баянговь сумын нутаг Залаа 3-р баг “Халзан цахир” хэмээх газар буюу тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, уйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажпын байр нэмэгдүүлэх асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд ил тод, шударга нээлттэй харилцааг бий болгох түүнийг зохицуулах, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас тухайн сум, дүүргийн байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, үйл ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад оршино. 
 

1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөвшөөрлийн талбай орших сум,


дүүргийн байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр ард иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


1.3. Авилгатай тэмцэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн


албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын


зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хуулиар


хүлээсэн үүргээ биелүүлэх. 
 

1.4. Талууд бие биенээ харилцан хүндэтгэх болон гэрээг хэрэгжүүлэхэд


шударгаар хамтран ажиллах. 
 

2 дугаар зүйл. Аймаг ,Сумын Засаг даргын эрх, үүрэг 
 

2.1. Аймаг, Сумын Засаг дарга дараах эрх, үүрэгтэй 
 

2.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тоггвортой, хэвийн


явуулахад дэмжлэг үзүүлэх, 
 

2.1.2. Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах гсл


этгээд байх бөгөөд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгө оруулалтын үйл


ажиллагаа.орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдлыг хариуцаж ажиллах, 
 

2.1.3. Орон нутгийн иргэдэд гэрээний хүрээнд явуулж буй үйл ажиллагаа,


түүний үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт өгөхөд тусгай зөвшөөрөл


эзэмшигчтэйхамтран ажиллаж, гэрээний хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, тэдгээрийн саналыг авах ажлыг зохион байгуулах, 
 

2.1.4. Энэхүү гэрээний хэрэгжилттзй холбоотой уулзалт хэлэлцүүлэг зохион


байгуулах, сум дүүргийн ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгож боломжтой төсөл, хөтөлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх, ач холбогдолыг иргэдэд таниулах, 
 

2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр, бараа, ажил,


үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, 
 

2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн байгаль орчны


менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах,
 

2.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс гаргасан хүсэлт, шаардлагад


хуулийн хугацаанд хариуг өгөх, шийдвэрлэх, 
 

2.1.8. Энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


үйл ажиллагаанд тавих тогтмол хяналтыг Хамтын ажиллагааны хороотой хамтран хэрэгжүүлэх. 
 

Гурав дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг





Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх үүрэгтэй:


3.1. Тусгай зөвшөөрлийн хүрээн дэх үйл ажиллагааг хэвийн тасралтгүй


явуулахад орон нутгийн зүгээс аливаа саад тотгор учруулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн удирдлагын байгууллагад уг асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, 
 

3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2017 оны хайгуулын ажлын явцад хамгийн багадаа 2-4 түр ажлын байранд , орон нутгийн иргэдийг авч ажиллуулна. 
 

3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Орон нутгийн иргэдийн хөдөлмөр


эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран


ажиллах бөгөөд шаардлагатай ажлын байр, түүнд тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд хүртээмжтэй байдлаар зарлана. 
 

3.4. Орон нутгийн иргэдэд сургалтын тэтгэлэг олгох (үүнд: Монгол Улсын


хувийн болон төрийн өмчийн Их дээд сургуульд суралцахад хамрагдах тэтгэлэг хамаарна) 
 

3.6. Төсөл хэрэгжүүлэх газар нутгийн оршин суугч иргэдэд энэхүү гэрээ болон төслийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгох. 




3.7. Орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах,


хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дэмжих асуудлаар Засаг даргатай хамтран


ажиллана. 
 

3.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардагдах


бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тавьж буй


шаардлагадаа нийцсэн тохиолдолд орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгоно. 
 

3.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны асуудал эрхэлсэн


байгууллагаар батлагдсан тухайн жилийн байгаль орчныг хамгаалах ажлын


төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлэн ажиллах. 
 

3.10. Байгалийн гамшиг осол, гал түймрийн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч


нь сайн дурын үндсэн дээр тухайн сум орон нутагт техник, тоног төхөөрөмж,


ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.



Дөрөвдүгээр зүйл. Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах 
 

4.1 Талууд тухайн аймаг, сумын иргэдийн санал хүсэлтэд суурилсан, сум


дүүргийн ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны /2017 - 2025 он / төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон орон нутгийг урт хугацаанд хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжилтийг жил бүрийн хамтран ажиллах гэрээнд тусган ажиллана. 
 

4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2017 онд төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд

зориулан орон нутгаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан хандив, хөрөнгө оруулалт олгох ба хэмжээ нь 10 сая төгрөгт багтана. Хандивийг гэрээ хийсний дараа 50%-ийг өгөх бөгөөд үлдэгдэл 50%-ийг дугаар улиралд багтааж энэхүү банкны дансаар шилжүүлж өгнө: 
 

Банкны нэр | Төрийн сан банк


Данс эзэмшигч | Баянхонгор-BHR ОНХСан

Дансны дугаар | BHR-100030052400


Нийт | 10 сая төгрөг ОНХС-нд



Тавдугаар зүйл. Хяналт, үнэлгээ 
 

5.1. Гэрээний хэрэгжилт болон Талуудын Гэрээ болон Холбогдох хуулийг


хэрхэн биелүүлж байгаад төрийн эрх бүхий холбогдох байгууллагуудаас гадна хороо (цаашид "Хамтын ажиллагааны хороо" гэх) хяналт тавина. Хороо нь: 
5.1.1. Засаг даргын тамгын газрын [1] төлөөлөгч, орон нутгийн иргэдийн


төлөөлөл [1] төлөөлөгч, орон нутгийн ЖДҮ-ийн төлөөлөл [1] болон Компанийн [1] төлөөлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. 
5.1.2. Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон Төслийн талаарх


Компани болон Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс улирал тутам хуралдана.


5.1.3. Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг жилд нэг удаа


дүгнэх ба Гэрээний заалт тус бүрийгхэрхэн биелүүлсэн тухай тайлан гаргана. 
 

Зургаадугаар зүйл. Гэрээний хариуцлага хяналт 
 

6.1. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээсэн бусад


үүргээс татгалзах үндэслэл болохгүй. 
 

6.2. Гэрээний хэрэгжилтийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн


захиргааны байгууллага хянаж болно. Талууд тайланг нээлттэй ил тод байлгана. 
 

Долоодугаар зүйл. Маргаан шийдвэрлэх 
 

7.1 Гэрээг тайлбарлах болон гэрэзний хэрэгжилттэй холбоотой маргаан,


зөрчлийг тухай бүр, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ. 
 

7.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд


Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. 
 

Наймдугаар зүйл. Гэрээ хүчин төгөлдөр болох. 
 

8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 1 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.


 8.2 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар


болгож болно.





8.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр


нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд


хавсаргаснаар нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. 
 

8.4 Энэхүү гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд

англи хэл дээр үйлдэж болно.



Гэрээг хянасан:





Баянхонгор аймгийн ЗДТГ-ын


Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг







ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Баянхонгор аймгийн ЗДТГ-ын 

Хөрөнгө оруулалт хөгжлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр



Энержи вестэрн даймонд" ХХК-ийн 

Менежер: Б.Чимэддорж






Баянхонгор аймаг, Баянговь сумын Засаг дарга: Д.Эрдэнэбилэг
/Тамга, тэмдэг/




Талуудын хаяг:





Компани: Б.Чимэддорж, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол 49-25-р


тоот 
 Утас:99154815





Засаг дарга: Б.Эрдэнэбилэг, Баянхонгор аймаг, Баянговь сум, ЗДТГ


Утас:............................





Д.Ихбаяр, Баянхонгор аймаг ЗДТГ, ХОХБТХэлтэс


Утас: 99042046