Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БATЛAВ. БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА /Г.БАТЖАРГАЛ/ 







2017 оны 06 сарын 08              А/01 




БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР


БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ “АНДЫН ТЭМҮҮЛЭЛ” ХХК




Энэхүү гэрээг нэг талаас : Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,


хөгжлийн брдлого төлөвлөлийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатар, нөгөө талаас ашигт малтмалын MV-012717 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Андын тэмүүлэл” XXK (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг (нийслэл) Баянхонгор сум (дүүрэг)-нд байгуулав.





Нэг. Нийтлэг үндэслэл 
 

1.1. Энэхүү гэрээ нь Баянхонгор аймаг (нийслэл) Баян-Овоо сум (дүүрэг)-ын


Гучингийн сайр хэмээх нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох


бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажпын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна. 
 

1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай


орших аймаг (нийслэл), сум (дүүрэг)-ын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажпын байр нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ. 
 

Хоёр. Засаг даргын эрх, үүрэг 
 

2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал


эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах;


2.1.2. гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж 
байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бур мэдээлэл өгч, саналыг нь авах; 
  
2.1.3. энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймаг (сум, дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх; 

2.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, 
ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах; 

2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн 
төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих; 
  
2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль 
тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх. 
  
2.1.7. гэрээ байгуулж үйл ажиллагаа эхэлсэн аж ахуйн нэгжид сум орон 
нутаг, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан зогсоох, буруутай этгээдэд арга хэмжээ авах, 

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 
  
3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, 
үүргийг хэрэгжүүлнэ: 
  
3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, 
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх; 

3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг 
сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах; 

3.1.3. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын 
байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг 
хамруулах ажлыг зохион байгуулах; 
  
3.1.4. Нийт ажлын байрны 60 доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг 
зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах; 
  
3.1.5. Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч 
ажиллуулах уохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэх;  

3.1.6. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа 
талаар тухайн аймаг (сум, дүүрэг)-ийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч байх; 

3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн 
орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох; 
  
3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах; 
  
3.1.9. гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, 
тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх; 
  
3.1.10 зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурвалсан 
гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах; 
  
3.1.11 эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны 
шаардлагыг биелүүлж ажиллах. 
  
3.1.12 уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар 
төлбөрөө тайлагнаж байх. 

3.1.13 уурхай эрхлэхэд шаардагдах Ашигт малтмалын тухай хуулийн 35-р 
зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан тохиолдолд ажлаа эхэлж байх. 
  
3.1.14 нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргах, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Нэг уурхай- Нэг үйлдвэр” хөтөлбөр дэмжих 

 3.1.15 Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн 
бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх, 
  
3.1.16 Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх 
  
3.1.17 “Шинэ уянга эхлэл” хоршоотой гэрээ хийж ажлын хувцас авах
  
Дөрөв. Хамтын ажиллагааны хороо 
  
4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт 
тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна. 
  
4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш 
хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө. 
  
4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт 
тавьж ажиллана. 

Тав. Гэрээний хэрэгжилт 
  
5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд 
гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт 
бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор аймаг (сум, дүүрэг)-ийн Олборлох 
үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ. 

5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дугнэж, тайланг дараа оны 2 
дугаар сарын 1-ний дотор аймаг (нийслэл), сум (дүүрэг)-ын иргэдийн 
Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ. 
  
5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар 
сарын 15-ны өдрийн дотор аймгийн Засаг дарга болон геологи, уул уурхайн 
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 

6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг 
геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 
тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 
  
Долоо. Маргаан шийдвэрлэх 
  
7.1. Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, 
зөрчлийг тухай бүр, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ. 
  
7.2. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр 
шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно. 
  
Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох 
  
8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш тухайн жилийн хугацаанд гэрээ 
хүчин төгөлдөр үйлчилнэ. 
  
8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар  
болгож болно. 
  
8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт 
оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил 
хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 
  
8.4. Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний 
хувийг англи хэл дээр үйлдэж болно. 

Ес. Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах 

9.1 Талууд тухайн аймаг, сумын иргэдийн санал хүсэлтэд суурилсан, сум 
дүүргийн ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны /2017 - 2025 он/ төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон орон нутгийг урт хугацаанд хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжилтийг жил бүрийн хамтран ажиллах гэрээнд тусган ажиллана. 

9.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2017 онд төслийн үйл ажиллагаанаас 
байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан орон нутгаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан хандив, хөрөнгө оруулалт олгох ба хэмжээ нь 50 сая /Тавин сая/ төгрөгт 

багтана. Хандивийг доорх дурдсан хугацаанд энэхүү банкны дансаар шилжүүлж өгнө:








Банкны нэр | Төрийн сан банк


Данс эзэмшигч | Баянхонгор-BHR,

Дансны дугаар | BHR-100030052400,

Хөрөнгө оруулалт хийх хугацаа | 2017 оны 06 сарын 15-ний /-ны/ 30 сая төг

Хөрөнгө оруулалт хийх хугацаа | 2017 оны 07 сарын 15-ний/-ны/ дотор 20 сая төг

Нийт | 50 сая төгрөг ОНХС-нд




Гэрээг хянасан: 
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын 
Хөрөнгө оруулалт, хөгжлийн
хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр

"Андын тэмүүлэл" ХХК-ийн Уурхайн дарга Г.Эрдэнэбат

Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын Засаг дарга: 
Ж.Хатанбаатар 
/Тамга тэмдэг/

Талуудын хаяг: 

Компани: Г.Эрдэнэбат, Андын тэмүүлэл ХХК, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, UB платинум байр 6 давхар 602


тоот Имэйл: andiintemuulel@yahoo.com

Утас: 99117409, 99869414





Засаг дарга: Ж.Хатанбаатар, Баянхонгор аймаг, Баян-Овоо, ЗДТГ


Утас: 88082480


Д.Ихбаяр, Баянхонгор аймаг ЗДТГ, ХБХэлтэс 201 тоот

Утас: 99042046