Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ:                                                   

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ЭНХЖАРГАЛ





НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
2017 оны 03-р сарын 29-ний өдөр                 Дугаар 08                   Эх Сүж


Монгол улсын Иргэний хуулийн 195.1, 476, 480, Газрын тухай хуулийн 20.2.1,


20.2.2, 35.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2, 21.3, 31 дүгээр зүйл, холбогдох хууль тогтоомжийг тус тус үндэслэн нэг талаас төрийн байгууллагыг төлөөлж Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын ордргч Энхбаатар овогтой Энхболд нөгөө талаас Монвольфрам ХХК /Иргэн, аж ахуй нэг байгууллага/-ыг төлөөлж Сүхбаатар овогтой Алтансүх нар дараах зүйлийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Нэг: Нийглэг үндэслэл





1.1.Энэхүү гэрээ нь сумын нутагт холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл


ажиллагаа явуулж байгаа аж ахуйн , иргэний / дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах асуудлаар сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2.Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь:


-Тухайн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартуудыг бүрэн хангах


-Байгууллагын хөгжил, орчны тохижилтыг сайжруулах


-Сум орон нутгийн хөгжилд зориулж ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх


-Сумын хотжилт, тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх
1) Сумын төвийн 1-р хорооны 1, 2-аар хэсгийн өрхийн нийтийн эзэмшлийн газрыг хашаажуулах
- Ажлын байр нэмэгдүүлэх
2) Ажлын байр 40 хүртэл бий болгох

-Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах ...................................................................................................................................
ажилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.





Хоёр: Засаг даргын эрх,үүрэг





2.1.Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжүүлэх


2.2. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусггадсан үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг төсөл, хөтөлбөр, бага хүүтэй зээлд хамруулах


2.3. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, худалдан борлуулах, гадаад дотоод


түншлэлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх


2.4. Бизнесийн орчныг дэмжсэн үйл ажиллагааг нэмэгдүүлж, үзэсгэлэн худалдаа өдөрлөгийг зохион байгуулах


2.5. Улс аймгийн шагнал урамшуулалд тодорхойлж, үндэсний болон орон нутгийн арга хэмжээнүүдэд оролцуулах


2.6. Үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн салбарт тавигдах бараа, бүтээгдэхуүн, ажил үйлчилгээний стандарт, шаардлагыг хангуулахад анхаарч, хяналт тавьж ажиллах


2.7. Стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой болоход нь зохион байгуулалтын арга хэмжээ авч, гүйцэтгэгч иргэн, ААН-д зуучлах


2.8. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч, саналыг нь авах


2.9. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион


байгуулж, сумын ИТХ-аар баталсан, төсөл, арга хэмжээнээс хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгон хэрэгжүүлэх


2.10. 3арласан ажлын байр болон бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай


холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах 
 

Гурав:Аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүлээх үүрэг 
 

3.1. Үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг бүрэн биелүүлж, шилдэг менежмент, маркетингийг, нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тогтмолжуулах


3.2. Хэрэглэгчээ дээдэлж үйлдвэрлэл үйлчилгээний ая түхтай тохилог орчин


нөхцлийг бүрдүүлж, эрүүл ахуй, чанарын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлэх


3.3. Санхүү, татварын тайлан, статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлэл, татвар хураамжаа цаг хугацаанд нь бүрэн барагдуулах


3.4. Сум орон нутгаас зохион байгуулж байгаа олон нийтийн ажил , уралдаан


тэмцээн, баяр ёслол, хүмүүнлэгийн ажил, байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох


3.5. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, сумын 40 иргэнийг байнгын, ...... иргэнийг түр ажлын байраар хангах


3.6. Суманд үйлдвэрлэл эрхлэгч нарын 4 нэр төрлийн .......... хэмжээний


бүтээгдэхүүнээр байгууллагын хэрэгцээг хангах (мах, сүү, төмс, хүнсний ногоо, талх)

3.7. Үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцлөө үйлдвэрлэлиин осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллах


3.8. Аж ахуйн нэгж байгууллагын байр, талбайг стандартын дагуу тохижуулж, зам талбай байгуулан, гэрэлтүүлэг, хаягжуулж, 5-аас доошгүй мод тарьж, орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

3.9.Хог хаягдлын зориулалтын сав байрлуулан, тогтоосон хугацаанд хогийн цэгт зайлуулах, хог хаягдлын хураамжийг cap бүр төлж хэвших

3.10.Стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой болох

3.11.Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах


3.12. Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар сумын иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч байх


3.13. Хэрэгцээт бараа, ажил үйлчллгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох


3.14. Шаардлагатай тохиолдолд сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг түслалцаа үзүүлэх 
 

Дөрөв: Гэрээний хариуцлага 
 

4.1 Нийгмийн хариуцлагын гэрээний биелэлтийг дүгнэх журмын дагуу гэрээг


жилийн эцэст дүгнэж, гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн талыг олон нийтэд мэдээлж, сурталчилна.


4.2 Гэрээний хариуцлагыг хоёр тал хуулийн дагуу хүлээх ба гэрээнд шууд


заагаагүй асуудлыг Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу зохицуулна.


4.3 Энэхүү гэрээний биелэлттэй холбогдсон маргаантай асуудлыг хэлэлцээр


зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд гомдолтой тал нь хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.


4.4 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож


шийдвэрлзх ба гэрээнд гар бичмэлээр тэмдэглэлээ өөрчлөлт хийж баталгаажуулна. Гэрээний эх хувийг нэг тал дур мэдэн өөрчлөхийг хориглоно.


4.5 Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй иргэн, ААНБ-д “Нийгмийн


хариуцлагын гэрээ байгуулах, хяналт тавих журам”-д заасны дагуу хариуцлага тооцно.


4.6 Үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн чиглэлийн хяналтын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч зөрчлийг арилгуулна.





Тав: Гэрээг дүгнэх, хяналт тавих





5.1 Нийгмийн хариуцлагын гэрээг дүгнэх журмын дагуу гэрээг хяналтын хуудсаар жилийн эцэст дүгнэж, гэрээний биелэлтэзр гэрээ байгуулагч иргэн, ААНБ -ыг тодруулан нийтэд сурталчлан танилцуулна.


5.2. Гэрээний хэрэгжилтэд сумын Засаг даргын орлогч, сумын ЗДТГ -ын дарга, Багийн засаг дарга, холбогдох байцаагч, мэргэжилтэн нарын төлөөллийг оролцуулсан Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хяналт тавьж ажиллана.


5.3 Гэрээний хэрэгжилтийг талууд тухайн жилийн 11-р сард багтаан дүгнэж


хэрэгжилтийг сумын Засаг даргын зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд


танилцуулна.





Зургаа: Бусад зүйл





6.1. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн нөхцөлд 2 тал харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчинтэй байна.


6.2. Гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио гэх мэт иргэн, ААНБ өөрөө хянан зохицуулах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлс нь гэрээний үүргийн биелэлтийг хойшлуулж болно.


6.3. Гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн мөрдөнө.





ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:




Төрийн байгууллагын төлөөлж: 
Засаг даргын орлогч Э.Энхболд
Утас: 80088710
Хаяг: Баянчандмань сум, ЗДТГ

Иргэн, ААНБ-ыг төлөөлж: 
1) 
2)
Утас: 95968000
Хаяг: Алтансүх




2017.11.16-нд НХГ-ээр хийсэн ажлын тайлангаа дүгнээд (100%) 2018 оны ажлаа төлөвлөнө.