Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АМАРМЭНД

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ

2017 он                                                                                              Хайрхан

Энэхүү гэрээг нэг талаас Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг дарга Б.Амармэнд, Нөгөө талаас Баян-Нүүрстэй ХХК нар дараах зүйлийг харилцан тохиролцож 2017 оны 10-р сарын 01-ны өдөр энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээ нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа /аж ахуйн нэгж, иргэнтэй/ дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах асуудлаар сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна. 
1.2.Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь: 
-Тухайн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартуудыг бүрэн хангах 
-Байгууллагын хөгжил, орчны тохижилтыг сайжруулах 
-Сум орон нутгийн хөгжилд зориулж ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх 
-Сумын хотжилтыг сайжруулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг тодорхой тусгах
- Ажлын байрыг нэмэгдүүлэх /хэдэн ажлын байр шинээр бий болгох, байнгын, түр ажлын байр тодорхой болгох/
- Аж уахйн нэгж байгууллагын дотоодын хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн( үйлчилгээгээр хангах /хичнээн төрлийн бүтээгдэхүүнийг сумын үйлдвэрлэгчээс авахыг тодоохой тусгах/ ажилд сайнд дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.

Хоёр: Засаг даргын эрх,үүрэг 

2.1. Энэхүү гэрээний хүрээнд сумын Засаг дарга дараах эрх, үүрэгтэй. 
2.1.1 Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжүүлэх.
2.1.2 Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг төсөл, хөтөлбөр, бага хүүтэй зээлд хамруулах.
2.1.3 Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, худалдан борлуулах, гадаад дотоод түншлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
2.1.4 Бизнесийн орчныг дэмжсэн үйл ажиллагааг нэмэгдүүлж, үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийг зохион байгуулах
2.1.5 Улс, аймгийн шагнал урамшуулалд тодорхойлж, үндэсний болон орон нутгийн арга хэмжээнүүдэд оролцуулах
2.1.6 Үйл ажиллагаа эрхжлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг тухайн салбарт тавигдах бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний стандарт, шаардлагыг хангуулахад анхаарч, хяналт тавьж ажиллах
2.1.7 Стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой болоход нь зохион байгуулалтын арга хэмжээг авч, гүйцэтгэгч иргэн, ААН байгууллагад зуучлах
2.1.8 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч, саналыг нь авах 
2.1.9 Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион 
байгуулж, сумын ИТХ-аар баталсан, төсөл, арга хэмжээнээс хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгон хэрэгжүүлэх                                                     
2.1.10. 3арласан ажлын байр болон бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах 

Гурав:Аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүлээх үүрэг 
Энэхүү гэрээний хүрээнд аж ахуй нэгж байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1 Үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг бүрэн биелүүлж, шилдэг менежмент, маркетингийг, нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тогтмолжуулах 
3.1.2. Хэрэглэгчээ дээдэлж үйлдвэрлэл үйлчилгээний ая түхтай тохилог орчин 
нөхцлийг бүрдүүлж, эрүүл ахуй, чанарын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлэх 
3.1.3. Санхүү, татварын тайлан, статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлэл, татвар хураамжаа цаг хугацаанд нь бүрэн барагдуулах 
3.1.4. Сум орон нутгаас зохион байгуулж байгаа олон нийтийн ажил , уралдаан тэмцээн, баяр ёслол, хүмүүнлэгийн ажил, байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох 
3.1.5. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, сумын .... иргэнийг байнгын, ...... иргэнийг түр ажлын байраар хангах 
3.1.6. Суманд үйлдвэрлэл эрхлэгч нарын мах, сүү, тараг, төмс, хүнсний ногоо .... нэр төрлийн .... хэмжээний бүтээгдэхүүнээр байгууллагын хэрэгцээг хангах
3.1.7. Үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцлөө үйлдвэрлэлиин осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллах 
3.1.8. Аж ахуйн нэгж байгууллагын байр, талбайг стандартын дагуу тохижуулж, зам талбай байгуулан, гэрэлтүүлэг, хаягжуулж, 10-аас доошгүй мод тарьж, орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, сумын төвийн төв сааданд 200 ширхэг мод суулган. Байгууллагийн гадга мод нэмж, суулгаж, цэцгийн мандал, хаягтай болно. Байгууллагын гадна дотоод засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.                              3.1.9.Хог хаягдлын зориулалтын сав байрлуулан, тогтоосон хугацаанд хогийн цэгт зайлуулах, хог хаягдлын хураамжийг cap бүр төлж хэвших /хог хаягдлын зориулалтын сан хийнэ./ сумын төвийн төвлөрсөн хогын цэгийг дарж булшлах шинээр нүх ухах
3.1.10.Стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой болох /стандартын шаардлага хангасан бие засах газартай болно/
3.1.11.Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах 
3.1.12. Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар сумын иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч байх 
3.1.13. Хэрэгцээт бараа, ажил үйлчллгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох 
3.14. Шаардлагатай тохиолдолд сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг түслалцаа үзүүлэх 

3.1.15 Урианы жилийн ажлын хүрээнд зохиогдох ажлын төлөвлгөөнд тусгагдсан ажил үйлчилгээг хугацаанд нь чанартай зохион явуулах ба тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолын үйл ажиллагааг өөрийн байранд болон бусад газруудад зохион байгуулна. 

Дөрөв. Гэрээний хэрэгжилт

4.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлнэ.
4.2 Талууд гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлнэ. 

Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох
5.1 Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. 
6.2 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээ нь хавсралттай байж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэрээний хавсралт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
5.3 Гэрээг хоёр хувь үйлдэнэ. 

Сумын ЗДТГ-ыг төлөөлж: Сумын засаг даргын орлогч Б.Рэгзэдмээ

Байгууллагыг төлөөлж, 
Байгууллагын захирал Л.Энхжаргал