Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.БАТЦЭНГЭЛ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
2017/01 
2017 оны 06 сарын 22-ны өдөр 
Даланзадгад хот

Энэхүү гэрээг нэг талаас Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, түүнийг төлөөлж аймгийн уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Мөнхбаяр /цаашид "Нутгийн захиргаа" гэх/, нөгөө талаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордын 2960,23 га талбай бүхий, 2006 оны 8 сарын 29-ны  өдөр 30 жилийн хугацаатай олгосон MV-011952 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Энержи ресурс ХХК, түүнийг төлөөлж Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж /цаашид "Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/ нар /цаашид хамтад "Талууд" гэх/ дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, 2009 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг нүүрсний уурхайг түшиглэн коксжих нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаатай холбоотой уул уурхайн цогц төсөл хэрэгжүүлэхдээ төлөвлөлтийн үе шатнаас эхлэн уурхайг ашиглахтай холбогдсон дэд бүтцийг бүтээн байгуулах, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлүүдээр орон нутгийн иргэд, олон нийтэд танилцуулга, хэлэлцүүлэг хийж орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдулан төсөл, хөтөлбөрүүдийг цогцоор төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж ирснийг Талууд тэмдэглэн энэхүү гэрээгээр Ашигт малтмалын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 179 дугаар тогтоолоор батлагдсан загвар гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцов.
1.2 Талууд гэрээний хэрэгжилтийг хангахдаа хууль дээдлэх, эрх тэгж байх, харилцан ашигтай байх, гэрээтэй холбогдсон асуудлаар ил тод, нээлттэй байх, шударга харилцах, аливаа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх зарчмыг баримтална.
1.3 Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн MV-011952 дугаартай 2006 оны 8-р сарын 29-ны өдөр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд үйлчилнэ. 
1.4 Талууд энэхүү гэрээгээр Ухаа худаг уурхайн ашиглалт, үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх болон орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гэрээний хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын төрөл, хугацааны талаар талууд харилцан зөвшилцөж, хийгдэх ажлын жагсаалтыг 4 жил тутамд баталж хэрэгжүүлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт


2.1 Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1 "Нутгийн захиргаа" гэж Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явагдаж буй Өмнөговь аймгийн болон Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрыг;
2.1.2 "Уурхай" гэж Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу "Энержи ресурс" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Ухаа Худаг коксжих нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, ус хангамжийн систем зэрэг нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой бүх үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг;
2.1.3 "Дэд бүтэц" гэж зам, гүүр, талбай, суваг, хоолой, эрчим хүчний үүсвэр, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбоо харилцаа, ус, дулаан хангамжийн шугам, уурхай кемп, ажлын байр, үйлдвэрийн зориулалт бүхий барилга байгууламжийг;
2.1.4 "Орон нутаг" гэж тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших нутаг дэвсгэрийг буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэр болон Өмнөговь аймгийг; 
2.1.5 "Орон нутгийн аж ахуй нэгж" гэж Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй, орон нутагт татвар төлөгч аж ахуйн нэгжийг тус тус ойлгоно.

Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1 Нутгийн захиргааны хүлээх, үүрэг: 
3.1.1 Нутгийн захиргаа нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
3.1.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих;
3.1.3 Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх урт ба дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг чиглэл болгон шаардлагатай гэж үзсэн ажил, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал тавих;
3.1.4 Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжих, хамтарч ажиллах, орон нутгаас хамааралтай бэлтгэл ажлыг хангах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих;
3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах, холбогдох мэдээллээр хангах;
3.1.6 Гэрээний хэрэгжилтийг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах;
3.1.7 Гэрээнд заагаагүй ажил, санхүүжилтийг болон хуульд заагдаагүй татвар, төлбөр, хураамжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх;
3.1.8 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах;

3.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг: 
3.2.1 Уурхай болон дэд бүтцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлаар зохих журмын дагуу нутгийн захиргаанд мэдэгдэж шийдвэрлүүлэх;
3.2.2 Уурхай болон дэд бүтцийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллуулах;
3.2.3 Уурхайн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийг орон нутгийн иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэх, суртчилах;
3.2.4 Гэрээний хэрэгжилтийг ханган ажиллаж, хэрэгжилтийг Хамтын ажиллагааны хороо болон нутгийн захиргаанд тайлагнах;
3.2.5 Гэрээний хэрэгжилтийг Олборлох үйлдвэрлэлтийн ил тод байдлын тайланд болон бусад хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу гаргах тайлан, мэдээ, мэдээлэлд тусган тайлагнах, мэдээллэх;
3.2.6 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил, туслалцаа, мэдээ, мэдээллийг нутгийн захиргаанаас шаардах.

Дөрөв. Гэрээний хэрэгжилт, үндсэн чиглэл
4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд хуульд заасан заавал биелүүлэх үүргээс гадна орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, санхүүжүүлэх ажлыг сайн дурын үндсэн дээр, өөрийн санхүүгийн бодит бололцоонд тулгуурлсан хэрэгжүүлэх ба олон нийтэд хүртээмжтэй, урт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн байх зарчмыг баримтална.
4.2 Орон нутгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан дараах үндсэн чиглэлүүдэд талууд хамтран ажиллах замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
4.3 Байгаль, орчныг хамгаалах чиглэлээр: 
4.3.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт, усны зохистой хэрэглээ, газрын ашиглалт, уурхайн талбайн тоосжилтыг бууруулах, орчны бохирдлоос сэргийлэх чиглэлээр холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах болон санал, санаачлагатай ажиллана. Үүнд:
- Хэрэглээний усыг хэмнэх
- Булаг, шанд, рашааны ундаргын эрхийг хамгаалах
- Хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах замаар зэрлэг ан амьтад болон малын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
4.3.2 Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төвөллөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;
4.3.3 Орон нутгийн ёс заншлыг хүндэтгэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах;
4.3.4 Гамшгаас сэргийлэх, галын аюул болон онцгой байдлын үед нутгийн захиргааны чиглэл өгсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь галын машин, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг боломжтой техник, хэрэгсэл, ажиллах хүчийг дайчлан хамтран ажиллах.

4.4 Уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр: 
4.4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшийгчийн уурхай ашиглахтай холбогдуулан байгуулсан цахилгаан станц, ус хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалт нь Цогтцэций сумын ундны усны хэрэглээ, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, сумын төлөвлөлт, хүн амын суурьшил зэрэг нийгмийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэн гүйцэтгэсэн бүтээн байгуулалт, барилга байгууламжийнхаа хэвийн үйл ажиллагааг цаашид тасралтгүй хангах зориллт тавин ажиллах;
4.4.2 Цаашид уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг орон нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдуулах асуудлаар харилцан зөвшилцөж, хэрэгжүүлэх ажлыг тухай бүр хэлэлцэн тохирч, тухайлсан гэрээ байгуулж ажиллах;
4.4.3  Уурхайн ашиглалт, үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийн үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээ, эрчмийг өөрчлөх, түр болон урт хугацаанд зогсоох, тэдгэлзүүлэх, сэргээх зэрэг дэд бүтцийн үйлдвэрлэл үйлчилгээнд өөрчлөлт оруулах аливаа асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарлахгүй;
4.4.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн ашиглалт, үйлдвэрлэл явагдаж буй аюултай бүсийг тогтоон хамгаалалтад авч, тусгаарлах ба тэмдэг, тэмдэглээ байршуулах арга хэмжээг авах;
4.4.5 Уурхайн тээвэрлэлийн үйл ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдыг хангаж ажиллах

4.5 Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр: 
4.5.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг орон нутгийн харьяат иргэдийг ажиллуулах
4.5.2 Ажиллах хүч сонгох болон бараа, ажил, үйлчилгээг сонгохдоо холбогдох шаардлага, шалгуурыг хангасан орон нутагт бүртгэлтэй, татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд давуу эрх олгох;
4.5.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санал болгосон ажлын байр болон орон нутгаас худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тухай бүр орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй зарлах;
4.5.4 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавигдах шаардлагыг ил тод нээлттэй хэлбэрээ нийтэд зарлах.

4.6 Орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр: 
Орон нутгийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрт тулгуурлан дараах үндсэн чиглэлүүдэд талууд хамтран ажилах замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
4.6.1 Ажлын байр
- Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэлд нэн тэргүүний ач холбогдол өгөх
- Тэднийг боломжит чиглэлүүдэд сургаж, дадлагажуулах замаар ажлын байр санал болгох
- Орон нутагт шилжин суурьшсан ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх
4.6.2 Боловсролыг дэмжих
- Сурагч, оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр
- Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Сумын ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах
4.6.3 Эрүүл мэндийг дэмжих
- Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх хөтөлбөр
- Эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх аян
- Сумын эрүүл мэндийн хүртээмж, чадавхыг сайжруулах
4.6.4 Соёлын өвийг хамгаалах
- Орон нутгийн зан заншил, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх
- Соёлын өвийн судалгаа
- Археологийн хайгуул, малтлага
4.6.5 Байгаль орчинг хамгаалах
- Уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнүүд
- Орон нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх боломжийг дэмжих
- Хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх
4.6.6 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
- Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах
- Малчдын тогтвортой амьжиргааг дэмжих
4.6.7 Орон нутгийн худалдан авалт
- Орон нутгийн бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах
- Шаардлага хангасан бизнес эрхлэгчидтэй гэрээлэн ажиллах
4.6.8  Оролцогч талуудын хамтын ажиллагаа
- Өвс тэжээлийн тусламж
- Орон нутгийн сайн дурн зөвлөлийн хамтын ажиллагаа
- Мэдээддийн ил байдлыг хангах нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг
4.7 Хэрэгжүүлэх ажлын төрөл, хугацаа, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэлбэр, нөхцөлийг харгалзан талууд энэхүү гэрээнээс тусдаа тухайлсан гэрээ байгуулан ажиллаж болно.

Тав. Хамтын ажиллагааны хороо
5.1 Энэхүү гэрээг байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "Хамтын ажиллагааны хороо" /цаашид "Хороо" гэх/-г нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.
5.2 Хороо нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын тэгш оролцоог хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж чөлөөлнө.
5.3 Хороо нь гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
5.4 Хороо нь гэрээний хэрэгжилтийг жил бүрийн эцэст дүгнэн хэлэлцэж, санал, зөвлөмжийг Талуудад хүргүүлнэ.
5.5 Хорооны нэг гишүүн саналын нэг эрхтэй байх бөгөөд Хороо нь шийдвэрээ гишүүдийн дйилэнх олонхын саналаар буюу Хорооны 7 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэнээр гаргана.
5.6  Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байх бөгөөд хурлын дэгийг Хорооны анхны хурлаар батлан энэхүү Гэрээнд хавсаргана.

Зургаа. Гэрээний ил тод байдал, тайлагнал
6.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор гэрээ байгуулсан талаар орон нутгийн иргэдэд мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 5 хоногийн дотор байршуулна.
6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээ байгуулснаас хойш ажлын 15 хоногийн дотор Гэрээ байгуулсан талаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
6.3 Гэрээний хувийг ажлын 10 хоногийн дотор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.
6.4 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны эхний улиралд багтаан аймаг/сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
6.5 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймгийн Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Долоо. Гэрээний хариуцлага
7.1 Талууд нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчсөн Талд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү Гэрээ нь Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй. 
7.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрөөс хамаарах болон үл хамаарах аливаа нөхцөл байдал, учир шалтгаан хүчин зүйлийн улмаас уурхайн үйл ажиллагаа түр болон урт хугацаанд зогсох, орлого буурах, хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлцэлд заасан хязгаарлалтын хүрээнд тухайн зардлыг гаргаж чадахгүй болох буюу гаргахыг хориглосон, хязгаарласан, доголдсон нөхцөл байдал үүсвэл Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дангаар гаргах шийдвэрээр санхүүжилтийг сонсоох эсхүл хэмжээг бууруулж (түр, тодорхой бус
хугацаагаар эсхүл бүр мөсөн) болно. Энэ бүхэн нь Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцлага тооцох, ногдуулах буюу үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. 

Найм. Маргаан шийдвэрлэх
8.1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.

Ес. Гэрээ хүчин төгөлдөр болох
9.1 Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
9.2 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэг адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
9.3 Байгалийн гамшиг, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, онц байдал, төр засгийн шийдвэр, зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн гэх мэт давагдашгүй хүчин зүйлс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд талуудын үүргийн биелэлтийг хойшлуулах болон цуцалж болно. 
9. 4 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн MV-011952 тусгай зөвшөөоөл дуусгавар болсон эсхүл цуцлагдсан тохиолдолд энэхүү Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсанд тооцно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
НУТГИЙН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Өмнөговь аймгийн уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч /С.Мөнхбаяр/
Хаяг: Нутгйн удирдлагын ордон, Даланзадгад сум, Өмнөговь аймаг, Монгол улс

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Энержи ресурс ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч /Ц.Баасандорж/
Хаяг: Сэнтрал Тауэр 16 давхар
БАТЛАВ: Ө

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАТЦЭНГЭЛ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ
2017/01

ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ (2017-2020) 

Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр (гэрээний заалт: 3.1.3)
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр (Гэрээний 4-р зүйл)
Үндсэн чиглэл: Төсөл хөтөлбөр; Хамрах хүрээ, хүчин чадал, санхүүжилт; Хугацаа, давтамж; Хэрэгжилтийг хангах зохицуулалт;

Нэг. Нийгмийн хөгжлийн бодлого
Ажлын байр (Гэрээний заалт. 4.5; 4.6.1) 
1. Орон нутгийн харъяат иргэдийг ажлын байраар хангах | 2016 оны 3 сарын байдлаар нийт 1472 ажилчидтай, үүнээс орон нутгийн харъяат ажилчдын тоо 926 буюу 63%. Ажлын байр нэмэгдэх тухай бүрд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ба орон нутгийн харъяат ажилчдыг нэмэгдүүлэх бодлого баримтална. | Жил бүр | Хөдөлмөрийн дотоод журам, Сонгон шалгаруулалтын журмаар

2. Ажилчдыг суурьшуулах | Сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх, 1 иргэнд ногдох төсөв нэмэгдсэнээр нийгмийн суурь үйлчилгээг хэвийн явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх тул ажилчдын суурьшлыг дэмжиж 2011-2013 оны хугацаанд Уурхайчин гэр хороолол, Цэций орон сууцны хороллын барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. Уурхайчин гэр хороолол: 408 өрх (1 өрхөд 0.5 га) Цэций орон сууцны хороолол: 23 тэрбум (Хүчин чадал: 11 орон сууц, 556 өрх) | Жил бүр | Суурьшиж буй ажилтан бүртэй байгуулсан тогтвор суурьшилтай ажиллах гэрээгээр

3. Ажилчдыг сургаж хөгжүүлэх | Хүнд машин механизмын оператор блэтгэх "семулятор" төхөөрөмж бүхий сургалтын төв байгуулж ажилчдыг сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулж байна. Эмэгтэй ажилчдыг энэ сургалтад хамруулан ажлын байраар хангаж байна. | Жил бүр | Хүний нөөцийн үйл ажиллагааны төлөвлөгөө
4. Уурхайн ажиллагсдын ээлжийн зохион байгуулалт, ажил амралтын, горимын зөв хэвшлийг бүрдүүлж аюул, осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Ажилчдын ядардааны судалгаа"  хийж эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. 2010, 2011, 2012 онд тус тус гүйцэтгэсэн. | Шаардлагатай үед | Хүний нөөцийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Боловсролыг дэмжих (Гэрээний заалт: 4.6.2)
5. "Мөрөөдөл цогцолбор" | Нийгмийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих орчин үеийн шийдэл бүхий сургууль, цэцэрлэг, дотуур байр (Цогтцэций сумын 6-р сургууль, 7-р цэцэрлэг) цогцолбор барилга байгууламжийг 2009-2011 оны хугацаанд барьж орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн. Хүчин чадал: Сургууль 600 хүүхэд, Цэцэрлэг 150 хүүхэд, Дотуур байр 100 хүүхэд, Цогцолбор санхүүжилт: 8,2 тэрбум төгрөг. Үүнээс 3.1 тэрбум төгрөгийг ӨМА ЗДТГ санхүүжүүлсэн. | Гэрээний дууссан (шаардлагатай үед хамтран ажиллана) | Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан Хамтын ажилагааны гэрээ

Сургалтын чанарыг сайжруулах төсөл: 2009 оноос эхлэн Цогтцэций сумны ЕБС-дын боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажиллагсдыг чадавхижуулах, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Орчлон сургуультай хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлсэн. |Үргэлжлүүлнэ (компанийн санхүүгийн улмаас зогссон) | Орчлон сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр

Чадварлаг багш ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2010 оноос үргэлжлүүлэн Цогтцэций сумын 6-р сургууль, 7-р цэцэрлэгийн багш, ажиллагсдг орон сууцаар хангасан ба нийт 4 багшид болон сургуулийн захиргаанд 2 орон сууц тус тус үнэ төлбөргүй шилжүүлсэн | Үргэлжилж байна | Багш нарыг тогтвортой ажиллуулах, орон сууцаар хангах багш тус бүртэй байгуулсан гэрээгээр

6. Англи хэлний DyNed хөтөлбөр | Англи хэлний сургалтын танхим, технологийг нэвтрүүлж сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн Цогтцэций сумын 9-р сургууль, 6-р сургууль англи хэлний танхимыг их бүрэн тохижуулж, багш нарыг чадавхижуулж, DyNed программын жил бүрийн зардлыг санхүүжүүлж ажиллуулсан. Сургуулиуд программыг үргэлжлүүлэн ашиглаж байна. | Гэрээ дууссан (шаардлагатай үед хамтран ажиллана) | Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулагдана.

7. "Зузаахай цэцэрлэг"-ийн төсөл | СӨБ-ийн хүртээмжийг нэмэгдүүлж Цэций хорооллын орон сууцны 1 давхарт нийт 520м2 байрыг стандартын дагуу бүрэн тохижуулж, 407,697,510 ₮ өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулсан. Хүчин чадал: 126 хүүхэд, 6 бүлэг, 5 багштай 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. | Үргэлжилж байна | Мөрөөдөл цогцолборын 7-р цэцэрлэгтэй байгуулсан гэрээгээр

8. "Говийн ирээдүй" - оюутны тэтгэлэгт хөтөлбөр | Өмнөговь аймгаас Монгол улсын Их, Дээд сургуулиудад суралцаж буй нутагтаа ажиллаж амьдран хувь нэмрээ оруулах ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой, нийт 30 оюутанд тус бүр сард 100.000 ₮ тэтгэлэг олгох үйл ажиллагаа 2009-2012 онуудад хэрэгжүүлсэн. | Үргэлжлүүлнэ (компанийн санхүүгийн улмаас зогссон) | Оюутан тус бүртэй гэрээгээр

Эрүүл мэндийг дэмжих (Гэрээний заалт: 4.6.3) 
9. Эрүүл мэндийн боловсрол, хүртээмжийг сайжруулах хөтөлбөр: 
Эмч ажиллагсдыг чадавхижуулах, харилцан туршлага судлах хөтөлбөр 2009-2012 онуудад хэрэгжүүлсэн. | Үргэлжлүүлнэ. (компанийн санхүүгийн улмаас зогссон) | Сум дундын эмнэлэгтэй байгуулсан 3 талын хамтын ажиллагааны гэрээ (Сонгдо эмнэлэг, Интермэд эмнэлэг)

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, Эрүүл аж төрөх ёс сургалт сурталчилгааны нээлттэй өдөрлөг 2010-2014 онуудад хэрэгжүүлсэн. | (Үргэлжлүүлнэ. (компанийн санхүүгийн улмаас зогссон) | Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээгээр

Сум дундын эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах, эмч ажиллагсдыг чадавхижуулах, иргэдэд эмнэлэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2014-2016 онуудад нийт 312 сая төгрөгийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгсөн. | Гэрээ дууссан (шаардлагатай үед хамтран ажиллана) | Цогтцэций сумын ЗДТГ-тай байгуулсан санамж бичиг, Мидимпекстэй байгуулсан 3 талт хамтын ажиллагааны гэрээгээр

Соёлын өвийг хамгаалах (Гэрээний заалт: 4.3.3; 4.6.4) 
10. "Соёлын өвийн хөтөлбөр" биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх: 

"Говь шанхын уртын 3 дуу" хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хөтөлбөрийг 2010-2014 онуудад хэрэгжүүлсэн. Улсын нэгдсэн фондод бүртгүүлсэн, Өмнөговь аймгийн 15 суманд уралдаан зарлаж, дуучдад зааж сургасан, ЕБС-ийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт орсон ба Соёл урлагийн их сургуулийн уртын дуу дуулаачидын ангийн сургалтын хөтөлбөрт орсон. | Үргэлжлүүлнэ (компанийн санхүүийн улмаас зогссон) | Цогтцэций сумын соёлын төвтэй байгуулсан гэрээгээр

"Цогт цэцийн жонон" морин хуурийн хамтлаг: 2014 онд Сумын сурагчдад морин хуурын Цэцийн Жонон хуурын татлагыг зааж сургаж, сонгон шалгаруулалт явуулж, хамтлагын гишүүдийг 15 хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Иж бүрэн хөгжмийн зэмсэг, хувцас хэрэгслээр хангасан. | Гэрээ дууссан (шаардлагатай үед хамтран ажиллана) | Цогтцэций сумын соёлын төв, хамтлагатай хамтарсан гэрээгээр 

Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг хөрвүүлэх ажилд хувь нэмэрх оруулах ажлыг 2012 оноос санхүүжүүлж 180 сая төгрөгийн хувь нэмэр оруулсан, Хөрвүүлсэн судрын хэвлэгдсэн ботийг Цогтцэций сумын соёлын төвийн номын санд хүлээлгэн өгсөн. Судрын ботийг хөрвүүлэх ажил үргэлжилж байгаа ба хэвлэгдэх тухай бүрд номын санд байршуулна. | Гэрээ дууссан (шаардлагатай үед хамтран ажиллана) | Цогт цагийн хүрдэн соёлын төвтэй байгуулсан гэрээгээр
Археологийн хайгуул судалгаа, Археологий, палентологийн олдворыг авран хамгаалах үйл ажиллагааг 2009-2013 онуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн. Цогтцэций сумын соёлын биет бус өвийн судалгааг хийж өв тээгч нар болон эд, өлгийн зүйлсийг соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлсэн. | Шаардлагатай үед | Тухай бүр гэрээгээр

Ухаа худаг наадам- Орон нутгийн иргэдэд хүндэтгэл үзүүлэх, соёлын өв, уламжлалт ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх үүднээс 2011-2014 онуудад жил наадмын арга хэмжээг зохион байгуулсан. | Жил бүр | Наадам зохион байгуулах ажлын төлөвлөгөө

Цогтцэций сумын музейд Ухаа худгийн уурхайн танхим 2014 оноос тохижуулсан | Шаардлагатай үед | Цогтцэций сумын соёлын төвтэй гэрээгээр

Хоёр. Эдийн засаг- Хөрөнгө оруулалтын бодлого 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих (Гэрээний заалт: 4.6.6)  
11. Малчдын тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөр | Хүүгүй болон хөнгөлөлттэй зээл олгох замаар мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, уурхайн бүс нутагт хөдөө аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг дэмжих, суурьшсан ажиллагсдын гэр бүлийн бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой 2014 оноос 100 сая төгрөгийн зээлийн сан үүсгэсэн. 2014- 2016 онд нийт 14 малчинд 69 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон. Малчдын зээлийн хүүг компани хариуцсан. Цаашид зээлийн хүсэлт, хүртээмж, төслийн үр дүнг харгалзан зээлийн сангийн хэмжээг 500 сая.төг хүртэл нэмэгдүүлэх боломжтой. | Жил бүр | Хас банк болон орон нутгийн ТББ-Тай хамтарсан гэрээ, журмаар зохицуулна. 

12. "Газар тариалан эрхлэлтийг дэмжих" төсөл -Ойн зурваст 8га | Хүнсний ногоо тариалалт хөгжүүлэх, орон нутгийн дотоодын хүнсний ногооны хэрэгцээг хангахад иргэдийг дэмжих зорилгоор салхин хаалт "ойн зурвас" дунд тус бүр 4 га бүхий 3 талбайд хүнсний ногоо тариалалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг 2011 оноос жил бүр зохион байгуулж байна. Тариалангийн талбай бэлтгэл, усжуулалтад, хамгаалалтад нийт 210 сая.төгрөг зарцуулсан. | Жил бүр | Цогтцэций сумын ЗДТГ-тай хамтарсан гэрээгээр зохицуулагдана.

Орон нутгийн худалдан авалт (Гэрээний заалт: 4.5.2; 4.6.7)
13. Шаардлага хангасан бизнес эрхлэгчидтэй гэрээлэн ажиллах | Өмнөговь аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн нөөц боломжийг тухай бүр судлан боломжит худалдан авалтыг хийх замаар орон нутгийн ханган нийлүүлэгч, бизнесүүдийг дэмжин ажиллаж байна. 2011 онд 281 сая.төг, 2012 онд 5.7 тэрбум төг, 2015 онд 450 сая.төг, 2016 онд 137,6 сая төгрөгийн худалдан авалт хийгдсэн. | Жил бүр | Худалдан авалтын журам 
Дэд бүтцийн хөгжлийг дэмжих (Гэрээний заалт: 4.4) 
14. Ус хангамжийн нэгдсэн байгууламж | 2011 онд 94 тэмбум төгрөг санхүүжилтээр ашиглалтад оруулсан. Уурхайн ахуйн болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангахаас гадна Цогтцэций сумыг ундны цэвэр усаар хангадаг. Цогтцэций сумын ундны усны хэрэглээ дундуаар жилд ..... м3, сумын иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна. | Жил бүр | Цог-Өрнөх ТӨУҮГ-тэй байгуулсан гэрээгээр

Уурхай болон Цэций хорооллыг ариутгах татуургын (бохир) усны нэгдсэн системд холбосон бөгөөд сумын төвд орчин үеийн, европ стандарын, хоногоо 1200 тн бохир ус хүлээж авч цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, уурхайн сайт дээр 100тн/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж ажиллаж байна. | Жил бүр | Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд

15. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх | Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд 20 айлыг орон сууцанд хамруулахад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана. | 2017-2020 он | Тухайлсан гэрээгээр

16. Эрчим хүчний нүүрсний хангалт | Өвөлжилтийн хэрэгцээнд зориулсан жил бүр эрчим хүчний нүүрсээр ханган ажиллаж байна. Үүнд: 2009 оноос эхлэн Даланзадгадын ДЦС-д жил бүр 30'000тн эрчим хүчний нүүрсээр өртөг: 2011 онд 450 сая.төг, 2012 онд 568 сая.төг, 2013 онд 196 сая.төг, 2014 онд 341 сая.төг, 2015 онд 377 сая.төг, 2016 онд 433 сая.төг). Цаашид Даланзадгад ДЦС 30'000тн, Баяндалай, Баян-Овоо, Булган Мандал-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций сумууд тус бүр 5'000 тн хүртэл эрчим хүчний нүүрсээр жил бүр хангах боломжтой. (Нийт 50'000 тн нүүрс, өртөг 750 сая.төг) | Жил бүр | Даланзадгадын ДЦС болон Талууд тус бүртэй тухайлсан гэрээгээр

17. Дулааны эх үүсвэрийг шинэчлэх | Даланзадгад сумын эх үүсвэрийг шинэчлэх, шийдвэрлэх асуудлыг судлан дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. | 2017-2018 он | Тухайлсан гэрээгээр

Гурав. Байгаль орчныг хамгаалах бодлого
Байгаль орчинг хамгаалах (Гэрээний заалт: 4.3; 4.6.5) 
18. Нөхөн сэргээлт, туршилтын талбай | Нөхөн сэргээлт, орчны тохижилтод зориулж 2009 оноос үргэлжлүүлэн нөхөн сэргээлт, туршилтын талбайд мод, сөөг үржүүлж бойжуулах, Ховор ургамлын үржүүлгийн хэсгээс шижлүүлэн суулгалт хийн ажиллаж байна. | Жил бүр |Байгаль хамгаалах төлөвлөгөө

19. "Ойн зурвас" төсөл | Цөлжилтийг бууруулах зорилгоор салхин хаалт болгож 15 га талбайд нийт 12000 бут, сөөг; модлог ургамлыг тарьж, ургуулан арчилгаа усалгаа явуулах, усалгааны системийг сайжруулах ажлыг 2011 оноос жил бүр хэрэгжүүлж байна. Нийт санхүүжилт: 2011-2012 онд 126.3 сая.төг; 2013-2016 онд 65.93 сая.төг (арчилгаа, усалгаа, нөхөн сэргээлтийн зардал нь жил бүрийн байгаль хамгаалах ажлын төсвөөс санхүүждэг) | Жил бүр | Цогтцэций сумын ЗДТГ-тай хамтарсан гэрээгээр
20. "Загийн төгөл" төсөл | 2014 оноос Наймдайн хөндийд усны шугам хоолойн трассын ойролцоох байгалийн заган ойн дэргэд 6 га талбайд загийн суулгацаар ойжуулалт хийж, ургалтыг дэмжин ажиллаж байна. Нийт 6 га талбайд 7500 загийн суулгац тарьсан, ургалтын хувь 65% нийт зардал 39'619'000 төг. | Жил бүр | Байгаль хамгаалах төлөвлөгөө

21. Орчны тохижилт, нөхөн сэргээлт | Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлт, арчилгаа усалгааг Байгаль хамгаалах төлөвлөөгөөний дагуу жил гүйцэтгэж байна. 2017 онд Таван толгой нисэх буудал-Ухаа худгийн уурхай чиглэлийн авто зам дагуу 2000 суулгац тарих ажлыг гүйцэтгэнэ. | Жил бүр | Байгаль хамгаалах төлөвлөгөө 

22. "Биологийн төрөл зүйлийг хамгаалах"- төсөл | Цэций уулын туургатан амьтдыг хамгаалах зорилгоор мөс болон давс, хужир тавих, ховор ургамлыг шилжүүлэн үржүүлэх, шилжүүлэн суулгах зэрэг биотехникийн арга хэмжээг авч ажиллаж байна. | Жил бүр | Байгаль хамгаалах төлөвлөгөө

23.Онцгой байдлын бүсэд үйлчилгээ үзүүлэх | Галын тэрэг, яаралтай тусламжийн эмнэлгийн тэрэг зэрэг техник, хэрэгсэл болон шаардлагатай ажиллах хүчнээр хангах | Шаардлагатай үед | Цогтцэций сумын Онцгой байдлын албатай байгуулсан "Онцгой байдлын үед хамтран ажиллах гэрээ"

Дөрөв. Орон нутгийн засаглалын бодлого
Оролцогч талуудын хамтын ажиллагаа (Гэрээний заалт: 4.6.8)
24. Өвс тэжээлийн тусламж | 2009-2013 онуудад жил бүр өвөлжилтийн байдал хүндэрсэн үед орон нутгийн малчдад дэмжлэг үзүүлсэн ажилласан. | Шаардлагатай үед | Батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд

25. Орон нутгийн сайн дурын зөвлөл | Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын олон талын төлөөлө бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй 2 жилийн хугацаатай томилогддог ба зөвлөлийн журам, ажлын төлөвлөгөөг жил бүр батлан хэрэгжүүлдэг. | Жил бүр | Цогтцэций сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 2 сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 9 гишүүдийг шинэчлэн томилсон. 

26. Байгаль орчны хяналт, мониторингийн зөвлөл | Нээлттэй, ил тод зарчмыг хэрэгжүүлэх зорилготой ба Цогтцэций сумын ЗДТГ, ТББ-д малчид, эмэгтэйчүүд, бизнес эрхлэгчид, өндөр настнуудын төлөөллийг оролцуулсан зөвлөл улирал бүр хяналт тавьж ажиллаж байна. | Жил бүр | Иргэд саналаараа хамрагдах боломжтой

27. Нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг | Оролцогч талуудын хамтын ажилагааг сайжруулах, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах зорилготой нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлгийг 2008 оноос эхлэн жил бүр Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Даланзадгад, Ханхонгор сумуудыг хамруулан зохион байгуулж байна. | Тухай бүр | Батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд
28. Сайн хөрш хөтөлбөр | Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, бусад хандив тусламж (ахмадын өргөө, хэвлэлийн зардал, цагаан сар гэх мэт) үзүүлж ажиллаж байна. 2012 онд 193 сая, 2013 онд 69 сая, 2014 онд 133 сая, 2015 онд 52 сая, 2016 онд 7.6 сая төгрөг тус тус зарцуулжээ. | Жил бүр | Батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд

29. Өргөдөл, гомдлыг барагдуулах | Уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны болон нийгмийн аливаа сөрөг нөлөө, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба дээрх зөрчлийн улмаас Цогтцэций сумын иргэд, малчид, айл өрхүүдэд бодитой хохирол учирсан үед, зөрчлийг арилгах болон хохирлыг барагдуулах арга хэмжээ авах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журам боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. | Жил бүр | "Иргэд, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай журам"

Тайлбар: 
1. Өмнөговь аймгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр: Өмнөговь аймгийг 2016- 2020 онд хөгжүүлэх аймгийн засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрийг үндэслэл болгов. 
2. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь хуулиар заавал биелүүлэхээс бусад шаардлагад сайн дурын санаачилгад үндэслэх ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн бодит бололцоонд тулгуурлана. 
3. Орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг уурхайн үйл ажиллагааны хөгжилтэй уялдуулан хангах зорилгоор талууд хэлэлцэн дэд төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж болно.