Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ:
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

2017 оны 05 дугаар сарын 26           Дугаар 05               Мандалговь хот

Нэг. Нийтлэг үндэслэл 
  
1.1 Ашигт малтмалын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1 дахь заалтын дагуу "ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ" ХХК (цаашид "Компани" гэх)-аас тухайн аймгийн "Эрээн" сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах болон орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд бодит оролцоог бий болгох, ажлын байр нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.2 Энэ гэрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. 
1.3 Энэхүү гэрээг холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн "Ашигт малтмалын талаар аймгаас баримтлах бодлого", "Засаг даргын үйл ажиллагааны мөрийнхотөлбөр"-үүдийг үндэслэн нэг талаас Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир /цаашид А тал гэх/ нөгөө талаас "ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ" ХХК-ний /улсын бүртгэлийн дугаар 9019007040, РД 2777223 / захирал Wang Jing Yu, менежер Ё.Цэрэн 
/Цаашид Б тал гэх/ нар байгуулав.       
1.4 Энэхүү гэрээ нь байгуулагдсанаас хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйпчилнэ.                                                                              

Хоёр. А талын хүлээх эрх, үүрэг 
  
2.1 Б талд ашигт малтмалын орд газрыг ашиглах үйл ажиллагаа явуулахад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд сум, орон нутгийн зүгээс шаардагдах бүхий л үйлчилгээ, дэмжлэг туслалцааг үзүүлэх
2.2 Ашигт малтмалын ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаа явуулах хэвийн орчин, нөхцлийг бүрдүүлж өгөх 
2.3 Б талаас аймаг, сумын хөгжилд оруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус (мөнгөн болон бусад хэлбэрээр) дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалтын талаарх үнэн зөв мэдээллийг шаардлагатай тохиолдолд компаний зөвшөөрөлтэйгөөр сонирхсон этгээдэд гаргаж өгөх буюу орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх 

2.4 Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй технологиор явуулахыг дэмжих олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажилд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавих 

2.5 Aймаг, сумын хөгжилд оруулсан херөнгө оруулалт, хандив дэмжлэг туслалцааг төрийн сангаар дамжуулан авч, зарцуулалтыг жил бүр тооцож тайлан мэдээнд оруулан нээлттэй ил тод мэдээлэх 
2.6 Ашигт малтмалын салбарын тухайн жилийн "Байгальд ээлтэй шилдэг" аж ахуйн нэгжийг шалгаруулж, алдаршуулахад тухайн компаний үзүүлэлтийг харьцуулан үзэж байх 

Гурав. Б талын хүлээх эрх, үүрэг 
  
3.1 Орон нутгийн төсөвт хуулиар хүлээсэн татвар, хураамжийг төлж, тайлан, мэдээг сум аймгийн Татварын хэлтэст гаргаж өгч байх / ААНОАТатвар, ХАОАТатвар, АТӨЯХ- ийн албан татвар нийгмийн даатгал, ЭМДаатгал болон газар, ус ашигласны төлбөр/ 
3.2 Олборлох үйлдвэр байгуулахдаа байгаль орчныг хамгаалах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх 
3.3 Олборлосон хүдрийг тээвэрлэхдээ аймгаас баталсан ашигт малтмал тээвэрлэх замын маршрутын дагуу тээвэрлэх. Цаашид хүдрийг хатуу хучилттай автозамаар тээвэрлэхээр тооцож, зураг, төсвийг хийлгэх, бусад ашигт малтмал олборлогч компаниудтай хөрөнгө нийлүүлж, зам барих асуудлыг шийдэх 
3.4 Олборлосон хүдрийн тээвэрлэлтийг шаардлага хангасан орон нутгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжтэй гэрээлэн гүйцэтгүүлэх, орон нутгийн жолоочийг авч ажиллуулах.
3.5. Уурхайн үйл ажиллагаатай холбоотой аливаа ханган нийлүүлэлт /мах сүү, цагаан идээ, ажлын хувцас, багаж хэрэгсэл, харуул хамгаалалт гэх мэт/- ийг орон нутгийн малчин, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээс авч байх 
3.6 Ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд нийт ажиллагсадын 60%-иас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулах 
3.7 Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолын дагуу нийт ажиллагсдын 25%-иас илүүгүй тооны гадаадын иргэн ажиллуулах. Хэрэв илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг cap бүр орон нутгийн төсөвт төлөх.
3.8 Мөн иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.4 дэх заалтын дагуу өөр орон нутагт харьяалагддаг иргэдийг 180-аас бага хоногоор тухайн аймагт ажиллахад түр оршин суугчаар бүртгүүлэх 
3.9 Аймаг, сумаас ажилд авсан иргэдтэй Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх 
3.10 Энэхүү гэрээний хүчинтэй байх хугацаанд Б тал 50.000.000 /Тавин сая/ төгрөгийн дэмжлэгийг их номч, түүхч гүн ухаантан, нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсний 150 жилийн ойн бүтээн байгуулалт, арга хэмжэнд хандивлах. Данс ХААН банк 5466043925, ОНӨНҮҮГ /Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газар/
3.11 Ашиглалт, эзэмшлийн ойролцоох байгаа малчин өрхийн хашаа хороог нүүлгэх худаг усны асуудлыг шийдвэрлэхэд харилцан тохиролцож шаардагдах хөрөнгийн туслалцаа үзүүлж ажиллах
3.12 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг холбогдох хууль 
тогтоомжийн дагуу батлуулж ажиллах 
3.13 Олборлолтын үйл ажиллагааны явцад химийн хорт бодис хэрэглэх, хадгалах зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу авах 

3.14 Олборлолтын үйл ажиллагааныхаа жилийн тайланг тухай бүр аймгийн Засаг даргын газар болон Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж байх

Дөрөв. Хамтран хүлээх үүрэг 

4.1 Талууд нь энэхүү гэрээний дагуу хүлээсэн тус тусын эрх, үүргээ гэрээ хүчинтэй байх бүхий л хугацаанд бүрэн хэрэгжүүлж, биелүүлэх 
4.2 Гэрээний аль нэг тал нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй. 
4.3. Хэрэв гэрээний аль нэг тал энэхүү Гэрээнд нэмэлт өөрчлөпт оруулах санал хүсэлтэй бол энэ тухайгаа нөгөө талдаа 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэний үндсэн дээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.                                                                             
Тав. Гэрээг дүгнэх 
  
5.1 Энэхүү гэрээний биелэлтийг дараа жилийн эхиий улиралд хоёр тал дүгнэж байна.

Зургаа. Хариуцлага 

6.1. Компани энэхүү гэрээг зөрчсөн бол дараах арга хэмжээг зөрчлийн байдлаас хамааруулж, холбогдох хууль тогтоомжинд заасан эрх хэмжээнд авна .
6.1.1. Хууль болон гэрээ зөрчсөн үйлдлээ зогсоохыг Компаниас шаардах 
6.1.2. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлуулах 
хүсэлтээ эрх бүхий этгээдэд уламжлах 
6.2 Энэ тохиолдолд компанийн шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргах эрх хэвээр хадгалагдана.                                                                                                     
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН 
ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨЛӨӨЛЖ:
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХОХБТХ-ИЙН ДАРГА Н.ЭРДЭНЭ-ОЧИР
Хаяг: Дундговь амйгийн Засаг даргын Тамгын газар
Утас: 70592150, 91915480
Факс: 70592150

"ТАЙШЭН ДЕВЕЛОПМЕНТ" ХХК-НИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
ЗАХИРАЛ WANG JING YU
Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, Их Монгол улсын гудамж, Энканто tower
Утас: 70143058
Факс: 70143059